|
Бичил төсөл бичих арга зүй
Бичил төсөл бичих арга зүй

Бичил төсөл бичих арга зүй

НЭГ . ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ

Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахи асуултанд хариу өгөхүйц нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.

1.1. Төслийн нэр:

1.2. Төсөл хэрэгжүүлэгчийн овог нэр регистр

1.3. Төсөл хэрэгжүүлэгчийн утасны дугаар, гэрийн хаяг

1.4. Шаардлагатай тохиолдолд холбоо барих хүний утасны дугаар, гэрийн хаяг

1.5. Төсөл хэрэгжих байршил хаяг

1.6. Төсөл хэрэгжих хугацаа

1.7. Төслийн хөрөнгө оруулалт / Төслийн зээлийн эх үүсвэрээр, Өөрийн эх үүсвэрээр/

1.8. Төслийн зориулалт, хэрэгцээ

1.9. Нийт ажлын байрны мэдээлэл /Шинээр бий болох ажлын байр мөн хуучин хадаглагдаж ирсэн ажлын байр тоо

1.10.   Төслөөс гарах үр дүн:

ХОЁР. ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

Энэ хэсэгт тухайн төслийн зах зээлийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тодорхойлхын зэрэгцээ тулгамдсан бэрхшээлтэй асуудалыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ.

ГУРАВ. ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

3.1.      ААН, болон иргэнийн танилцуулга Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг.. Мөн ажлын туршлагыг илтгэн харуулах зураг, шагнал урамшуулалын жагсаалт зэргийг дэлгэрэнгүй оруулах төсөл хэргэжүүлэгч ААН, иргэний дэлгэрэнгүй танилцуулга оруулна.

3.2.      Менежментийн багийн танилцуулга буюу хүний нөөцийн танилцуулга. Энэ хэсэгт одоо хамтран ажиллаж буй хүмүүсийн Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх чадвар зэргийг багтаан танилцуулгыг бэлтгэнэ. Төсөл хэргэжиж эхэлснээр шинээр бий болох ажлын байрны мэдээлэл/тодорхойлт/ дэлгэрэнгүй оруулах тухайн ажлын байранд ажиллах боловсон хүчин бэлэн байгаа эсэх талаар дэлгэрэнгүй танилцуулах, мөн шинээр бий болж буй ажлын байрны шардлага зэргийг тодорхой тусгана.

ДӨРӨВ. ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

4.1. Төслийн зорилго, зорилт Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулагатай юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажилагааны хамрах хүрээний талаар мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдаж байх ёстой.

4.2. Зах зээлийн судлагаа Төслийн хэргэжилт тогтвортой байдлыг хадгалах үндсэн нь зах зээл байдаг . иймд таны төсөл зах зээлд хэрхэн хэрэгжих мөн баримттай статистикийн тоон баримтуудыг үндэслэн тодорхойлох

4.3. Зах зээлийн багтаамж, Төслийн эрэлтийг тодорхойлох, статистикийн тоо баримтанд үндэслэн дараах томъёогоор илэрхийлэх тухайн эрэлтээс өрсөлдөгчөөс хамаарах үзүүлэлтийг гаргаж нийт эрэлтээс хасаж тооцно. Өрсөлдөгчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгааг гаргаж тэдний эрэлтйиг тодохойлно. Q/ХА/=n*q*p Q/ХА/- зах зээлийн нийт эрэлт буюу зах зээлийн багтаамж N – нийт хэрэглэгч Q – Дундаж борлуулалтын тоо Р – Худалдаанд гаргах дундаж үнэ нөхцөл байдал.

Давуу тал /strengths/

Сул тал /weaknesses/

Боломж /opportunities /

Аюул /threats/

4.4. Нөөцийн судалгаа Төсөл хэрэгжих хугацаанд шаардлагатай ажиллах хүч, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэгцээт нөөц, болон бусад нөөцийн эх үүсвэрээ хаанаас хангах, боломжит үнийн судалгааг оруулна.

4.5. Маркетингийн төлөвлөгөө Хэрэглэгчийн дэлгэрэнгүй судалгааг оруулах мөн тухайн хэрэглэгчид өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн хүргэх, өрсөлдөчдөөс ялгарах зах зээлд хэрхэн танигдах зэргийг дэлгэрэнгүй оруулна

4.6. Борлуулалтын төлөвлөгөө Бүтээгдэхүүний борлуулатыг мэдээлэлийг дэлгэрэнгүй оруулах жилдээ нийт үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хаана хэр хэмжээтэй хэдэн төгрөгний үнэтэй , борлуулалтын ямар ямар суваг ашиглах талаар тодорхой оруулна.

ТАВ. БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

5.1. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар дэлгэрэнгүй оруулна. Найрлага, хэмжээ, орц, гарц, үйлдвэрлэх технологи зэргийг тусгаж өгнө.

5.2. Тоног төхөөрөмжийн танилцуулга Шаардлагатай тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй танилцуулга, хаанаас хэрхэн худалдаж авах судалгаа

ЗУРГАА. ТӨСЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч олдоно гэдгийг нотлох ёстой. Түүхий эд, хүний нөөцийн тогтвортой байдал тусгасан байх Эрсдэлийн шинжилгээ Хүснэгт-3 Гарч болзошгүй эрсдэл     Эрсдэлийг бууруулах арга зам

ДОЛОО. САНХҮҮГИЙН ТАНИЛЦУУЛГА

Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг жагсааж, дараахь асуултын хариулт бэлтгэсэн байвал зохино. Үүнд Борлуулалтын орлого Урсгал зардал Ашигт ажиллагааны зардал Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө Зээлийн эргэн төлөлт Хавсралт. Төслийн баримт бичигт нэмэлт мэдээлэл, шаардлагатай материалыг хавсаргасан байна. Үүнд:

  1. Иргэн гар өргөдөл, ААН албан тоот төсөлд хамрагдахыг хүссэн

  2. Цахим үнэмлэх /наториатаар баталгаажуулсан/ болон ААН-ийн гэрчилгээний хуулбар

  3. Үйл ажиллагаа явуулдаг болохыг тодорхойлсон багийн засаг даргын тодорхойлолт

  4. Үйл ажиллагаа явуулдаг болохыг тодорхойлсон сумын засаг даргын тодорхойлолт

  5. Монгол банкнаас банкны зээлийн түүх

  6. Шаардлагатай төсөлд эмнэлгийн болон мэргэжлийн байгууллагын нэмэлт тодорхойлолт

     Жич: Тайлбар зургийг бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжлvvлэн дугаарлана. Зураг тус бvрийн нэр, холбогдох тайлбарыг зургийн доор нь бичнэ. Хvснэгт Хvснэгт тус бvрт гарчиг бичнэ. Гарчигийн доор баруун дээд талд”…дугаар хvснэгт” гэсэн бичиг бичнэ. Хvснэгтийн бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжилvvлэн дугаарлана. Мөн төслийн бүх хуудас баруун доод буланд араб тоогоор дугаартай байна. Бичвэрийн хэмжээ 11-12- тай arial. Times New Roman, мөр хооронд 1,0 хэмжээстэй байна. Дэд гарчиг 12-14- тай arial. Times New Roman, мөр хооронд 1,0 хэмжээстэй BOLD. ITALIC, UNDERLINE аль алийг нь хэрэглэж болно.

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-10=?
Хариулт:*