|
Төсөл гэж юу ?
Төсөл гэж юу ?

Төсөл гэж юу ?

Төсөл гэж юу ?Төсөл гэж юу ?

Агуулга:

  • Төслийн тухай ойлголт

  • Төслийн санааг хөгжүүлэх

  • Төслийн санааг үнэлэх

  • Төслийн тайланг бичих

Төсөл гэдэг нь: Тодорхой зорилгоор өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцөд үндэслэн зориуд сонгосон арга барилаар явуулах үйл ажиллагаа юм.

Төслийн ач холбогдол: Байгаа хүч нөөц бололцоогоо зөв хувиарлан, үр өгөөжтэйгөөр хамтран ажиллах боломжийг олгодогт төслийн ач хобогдол оршино.

Төслүүдийн хэлбэр:

  • Хөгжлийн төсөл

  • Судалгаа шинжилгээний төсөл,

  • Хэрэгжүүлэх төсөл

  • Боловсронгуй болгох төсөл

  • Хөтөлбөр төсөл

Бизнес төлөвлөгөө:

  • Алс хэтийг төлөвлөсөн

  • Эрхэм зорилго, зорилго, зорилтууд

  •  Стратеги

  • SWOT шинжилгээ

  • Санхүүгийн тайланд шинжилгээ хийх

Төслийн санааг үнэлэх:

  • Эрх зүйн үндэслэл

  • Эдийн засгийн үндэслэл

Эрх зүйн үндэслэл гэдэгт:

а. Засгийн Газрын бодлого, зохицуулалт

б. Орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөв, бодлого, хөтөлбөр

в. Нийгмийн хамгааллын байгууллагын зорилго, үйл ажиллагаатай зөрчилдөх эсэх

г. Үндэстэн, ястны ёс заншил, уламжлалтай харшлах  эсэх

а. Засгийн газрын бодлого зохицуулалт

  • Засгийн газрын мөрийн хөтөлбөр

  • Бодлого хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд

  • Хууль, тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ

б. Орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөв, бодлого, хөтөлбөр

  • Нийслэл, дүүрэг болон аймаг орон нутгийн засаг даргын хөтөлбөр

  • Засгийн газар, УИХ-ийн гишүүн болон тухайн бүс нутгийн  талаарх тусгай хөтөлбөр,

  • Тухайн бүс, орон нутгийн эдийн засгийн чадавхи, хүн ам болон хүн амын орлогын өсөлт, бууралт

  • Тухайн бүс орон нутгийн хэрэглээний онцлог

в.  Нийгмийн хамгааллын байгууллагын зорилго, үйл ажиллагаатай зөрчилдөх эсэх

  • Байгаль орчин, цэвэр үйлдвэрлэлийн хяналт

  • Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн эрх ашиг, ариун цэвэр хяналтын байгууллагын хяналт, шаардлага

  • Олон нийтийн байгууллагын нийтлэг эрх ашиг, сонирхол

г. Үндэстэн, ястны ёс заншил, уламжлалтай харшлах  эсэх

  • Тухайн үндэстэн, ястны ёс заншил, шашин уламжлал

  • Уул ус,  байгалын тогтолцооны онцлог, шүтэлцээ

Эдийн засгийн үндэслэл

а. Зах зээлийн судалгаа

б. Түүхий эдийн судалгаа

в. Техник технологийн судалгаа

г. Боловсон хүчний нөөцийн судалгаа

д. Өртгийн калькуляци

е.Хөрөнгө оруулалтын эх үүсвэр

а. Зах зээлийн судалгаа

  • Зэх зээлийн багтаамж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ

  • Хэрэглэгчийн судалгаа, хэрэглээний хандлага

  • Бүтээгдэхүүний судалгаа, чанар, стандарт, үнэ

б. Түүхий эдийн судалгаа

  • Түүхий эдийн нөөц

  • Бэлтгэлийн стандарт

  • Бэлтгэн нийлүүлэлтийн суваг

  • Өрсөлдөөн, үнийн судалгаа

в. Техник, технологийн судалгаа

  • Технологийн шаардлага, техникийн хүчин чадал

  • Технологи нийлүүлэгчийг сонгох

  • Үйлдвэрлэлийн байршил

Төслийн баримт бүрдүүлэх, мэдээлэлийг нэгтгэх

  • Мэдээлэлийн бичгийн хэлбэрт оруулах

  • Мэдээлэлийг хүснэгт, график дүрслэлд оруулж, дүгнэлт гаргах

  • Төслийн санхүүгийн тооцоо хийхбүтэцийн төлөвлөлт гаргах

  • Хэвлэх

  • Хавсралт материал хавсаргах

ЖДҮ-ийн төслийн тайланг бичих

Төслийн тайлангийн бүтэц:

  • Тойм байдал

  • Төслийн үндэслэл

  • Зах зээл ба үйлдвэрлэлийн хүчин чадал

  • Түүхий эдийн материал

  • Байршил ба үйлдвэрлэлийн байр

  • Технологи ба тоног төхөөрөмж

  • Менежмент

  • Ажиллах хүч

  • Эдийн засгийн болон санхүүгийн үнэлгээ

  • Төслйиг хэрэгжүүлэх төлөвлөлт, төслийн ирээдүйн тухай

  • Хавсралт

Тойм байдал \товч агуулга\

Тухайн төслийн тухай товч мэдээлэл танилцуулга байна. Өөрөөр хэлбэл төслийнхөө үндсэн байдлаа товч тодорхой гаргаж харуулах хэрэгтэй. Төслийн өмнө эсвэл хойно нь хэн ч байж болох юм.

Тойм байдал:

  • Төслийн зорилго

  • Төсөл хэрэгжүүлэх нөхцөл

  • Санхүүгийн хэрэгцээ, эх үүсвэр

  • Шаардагдах хугацаа

  • Үйлдвэрлэх үйлчилгээний онцлог, ямар хэрэгцээг хангахад  чиглэгдэж байна вэ?

  • Төслийн ач холбогдол, үр дүн

Төслийн үндэслэл:

Төслийн гол санааг зааж дурьдана. Бүтээгдэхүүний нэр төрөл, нэрсийн жягсаалт, уг төслийн нийгэм, эдийн засаг, хууль эрхийн орчныг хураангуй дүрслэн үзүүлнэ.

Төсөл санаачагч, спонсортой холбогдсон мэдээлэл, төслийн тухай байна.

Төслийн үндэслэл:

  • Төслийн чиг баримжаа \зах зээл ба түхий эд\

  • Зах зээлийн чиг баримжаа,

  • Төслийн дэмжих эдийн засаг, хууль эрхийн орчин

  • Төслийн эх тоо баримтууд

Зах зээл ба үйлдвэрлэлийн хүчин чадал

 Энэ бүлэгт тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт сүүлийн хэдэн жил ямар байна , энэ салбарт ямар өрсөлдөгчид байна вэ, зах зээл дээрх эрэлтийн хэтийн төлөв, дагалдах бүтээгдэхүүний талаар тусгагдсан байна.

Зах зээл ба үйлдвэрийн хүчин чадлын  судалгаа

  • Борлуулалтын прогноз

  • Үйлдвэрлэлийн хөтөлбөр

  • Үйлдвэрийн хүчин чадал, түүний ашиглалт

  • Үнэ бүрдүүлбэр

Байршил ба үйлдвэрлэлийн талбай

Боломжит байршуулах газруудыг нэрлэж, тэдгээрийг тодорхойлж үүний үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Яагаад сонгосон шалтгаанаа бичнэ.  Манайд онцгойлон дэд бүтэцийн хөгжилийг анхаарах хэрэгтэй юм. Үйлдвэрийн байраа түрээслэх үү, шинээр барих уу, засварлах уу гэдэгт хариулах хэрэгтэй. Мөн тухайн орон нутгийн нөхцлөө тодорхойлж хүрээлэн буй орчин  нөлөөлөлийг бичсэн байна.

Байршил ба үйлдвэрлэлийн талбай

  • Байршил, дэд бүтэц

  • Байгаль орчины нөлөөлөл

  • Үйлдвэрлэлийн байр

  • Үйлдвэрлэлийн талбай

Технологи, тоног төхөөрөмж

  • Технологийн сонголт

  • Тоног төхөөрөмжийн сонголт

  • Иргэний барилга байгууламж

Технологи тоног төхөөрөмж

Үйлдвэрийн тогтооглдсон хүчин чадлын үндсэн дээр үйлдвэрлэлийн гадаад бүх хүчин зүйлсийг харгалзан тооцсоны дараа ашиглахаар төлөвлөж буй технологийн зохих үйл явц, машин тоног төхөөрөмжийн зардал зэргийг олж тогтоох ёстой. Технологи тоног төхөөрөмжийн сонголт хийхдээ өөрийн түүхий эдээ аль болох тохирсон байвал зүгээр.

Менежмент

  • Үйлдвэрийн эзэн ба удирдлагын бүтээгдэхүүн

  • Сургалт бэлтгэл

  • Зөвлөхүүд

Ажиллах  хүч

  • Захирагааны албан хаагчид, цалин

  • Инжинер техникийн ажилтан албан хаагчид, цалин

  • Ажиллах хүчний хэрэгцээ, цалин

Менежмент ба ажиллах хүч

  • Менежментийн онцлог, удирдлага, зохион байгуулалтын бүтцийн талаар оруулж өгнө

  • Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглахаар тооцож буй технологийн үйл явцыг тодорхойлсны  дараа үйлдвэрийн удирдлагын ба ажиллагсадын  орон тооны хуваарь, цалин хөлсийг тодорхойлсон байна.

Эдийн засгийн тооцоо

  • Эргэлтийн хөрөнгийн тооцоо

  • Хөрөнгө оруулалтын хэрэгцээ

  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

  • Санхүүжилтийн эх үүсвэр

  • Үр ашгийн тооцоо

  • Мөнгөн хөрөнгийн эргэлтийн төлөв

  • Зээл төлөх график

Санхүүгийн болон эдийн засгийн үнэлгээ:

Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлно. Үйлдвэлэлийн нийт зардлаа тооцож, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулна. Санхүүгийн хэрэгцээн дээрээ үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхойлно. Төслийн үндсэн дээр үр ашиг, үндсэн дутагдал, хэрэгжилтийн магадлалын талаар дүгнэлт гаргана.

Санхүүгийн шинжилгээ:

Ашиг алдлагдлын заагийн шинжилгээ 

  • Ширхэгээр

  • Өртөгөөр

Хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ

  • Үр ашгийн энгийн коэффициент

  • Эргэж төлөгдөх хугацаа

  • Одоогийн цэвэр өртгийн тооцоо

  • Зардал нөхөлтийн дотоод коэффициент

Төслийг хэрэгжүүлэх төлөвлөлт, төслийн ирээдүйн тухай

 Төсөл хэрэгжих үе шат нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас үйлдвэрлэл эрхлэх үеийг хамаарна.

Энэ бүлэгт төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр ба хуваарийг боловсруулсан байна. Мөн төслийн цаашдын ирээдүйг харуулах ёстой. Түүнчлэн төслийн нийгмийн ач холбогдлыг бичсэн байна.

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариулт:*