| |
Манай бизнесийн тодорхойлолт (1 дүгээр бүлэг): Бүтээгдхүүн, үйлчилгээгээ тодорхойл. |
Зорилтот зах зээл ба худалдан авагчид (1 дүгээр бүлэг): Худалдан авагчийнхаа хүрээ, тэд яагаад таны бүтээгдхүүн, үйлчилгээг авахыг хүсч байгаа буюу авах хэрэгтэйг тодорхойл. |
Энэ бизнесийн өсөлтийн хандлага (1 дүгээр бүлэг): Танай бүтээгдхүүн, үйлчилгээний зах зээл өргөжиж байна уу, багасч байна уу? |
Үнэ тогтоох давуу тал (1 дүгээр бүлэг): Ашигтай үнэ тогтоож барих боломж танд өгөх бүтээгдхүүн, үйлчилгээтэй холбоотой онцлог чанар, нөхцлийг тайлбарла. |
3 дугаар бүлэг: Харилцаа холбоо |
Компьютер ба харилцаа холбооны хэрэгсэл (3 дугаар бүлэг): Хэрэглэх тоног төхөөрөмж болгоны хүснэгтийг оруул. Ингэхдээ төхөөрөмж бүрийн тодорхойлолт, төсвийг оруулж бич. Та дараах зүйлийг заавар болгон ашиглаж болно.
Шаардлагатай нөөц:
Харилцаа холбоо Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.
Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.
Утас Утасны бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.
Утасны бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.
Пейжер Бүх пейжерийн тодорхойлолтыг оруул.
Бүх пейжерийн төсвийг оруул.
Факс Факсын бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.
Факсын бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.
Компьютер Компьютерийн бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.
Компьютерийн бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.
Интернет Шаардлагатай интернет үйлчилгээ үзүүлдэг газруудын тодорхойлолтыг оруул.
Интернетийн төсвийг оруул.
|
4 дүгээр бүлэг: Зохион байгуулалт |
Бизнесийн зохион байгуулалт (4 дүгээр бүлэг): Өөрийн ашиглах гэж байгаа бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг тайлбарлаж, яагаад энэ хэлбэр таны бизнест хамгийн сайн тохирохыг тайлбарла.
|
Мэргэжлийн зөвлөхүүд (4 дүгээр бүлэг): Хуульч, нягтлан бодогч, даатгалын төлөөлөгч, бусад мэргэжлийн хүмүүсийн нэрсийг жагсаа. |
Лиценз, зөвшөөрөл (4 дүгээр бүлэг): Бизнесээ эхлэхэд шаардагдах лиценз, зөвшөөрлийг жагсаа. |
5 дугаар бүлэг: Даатгал |
Даатгал (5 дугаар бүлэг): Хамрагдах даатгалын хэлбэрийг, үнийн хамт жагсаа. |
6 дугаар бүлэг: Байр |
Байршлын шалгуур (6 дугаар бүлэг): Байршлын шалгуураа тодорхойл.
|
7 дугаар бүлэг: Нягтлан бодох бүртгэл ба мөнгөн гүйлгээ |
Нягтлан бодох бүртгэл (7 дугаар бүлэг): Эхлэлийн тайлан тэнцэл, эхний зургаан сараас нэг жил хүртэл хугацаанд төлөвлөж буй орлогын тайланг гарга.
|
Мөнгөн гүйлгээний төлөвлөлт (7 дугаар бүлэг): Нэг жилийн мөнгөн гүйлгээний шинжилгээг тусад нь гаргаж өг. Үүнд тухайн хугацаанд хийгдэх борлуулалт, бүх зардал, хөрөнгө оруулалтыг тооцож оруулна.
Мөнгөн гүйлгээний төлөвлөгөөндөө оруулах зардлын бүх зүйлийг жагсааж бич.
|
Зардлын шинжилгээ (7 дугаар бүлэг): Миний бүх зардал юу вэ: тогтмол, хувьсах, бүтээгдхүүн, хүргэлт, г.м. |
Дотоод хяналт (7 дугаар бүлэг): Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дотоод хяналт, бэлэн мөнгөний хяналт, чекэнд гарын үсэг зурах бодлого, агшилт, шударга биш явдлыг хянах стратеги, ирж байгаа бараа таваарын хяналт зэргийг тайлбарла. |
8 дугаар бүлэг: Санхүүжилт |
Санхүүжилтийн стратеги (8 дугаар бүлэг): Эхлэх хөрөнгийнхөө бүх эх үүсвэрийг харуулсан график, хүснэгт гарга. Авахаар төлөвлөж буй засгийн газрын тусламж, зээлийн баталгааны хөтөлбөрийг тайлбарла.
Хэрэв зээлдэгчдээс зээл авч бизнесээ явуулах гэж буй бол мөнгөн гүйлгээний төлөвлөгөө, зээлийг эргэн төлөх эс үүсвэрийг харуулсан орлогын тайлангийн төлөвлөгөөг оруул. Урьдчилан төлөвлөхдөө аль болох доогуур тооц.
Зээлдүүлэгч байгууллагад таны талаар тодорхойлолт гаргах эх сурвалжуудыг жагсаа. (Танай нягтлан бодогч г.м.)
|
9 дүгээр бүлэг: Интернет худалдаа |
Интернет худалдааны төлөвлөгөө (9 дүгээр бүлэг): Бүтээгдхүүн, үйлчилгээгээ сурталчлахад интернетийг хэрхэн ашиглахаар төлөвлөснөө дэлгэрэнгүй тодорхойлон бич.
|
Интернет худалдааны төсөв (9 дүгээр бүлэг): Интернет худалдааны үйл ажиллагаа бий болгож, ажиллуулахад гарах зардлыг задалж дэлгэрэнгүй бич.
|
Интернет худалдааны өрсөлдөөн (9 дүгээр бүлэг): Танай хамгийн хүчтэй өрсөлдөгч нар интернет худалдааг хэрхэн ашиглаж байгааг тодорхойлж, тэдний практик дээр үндэслэн сайжруулах стратегиа тодорхойл. |
10 дугаар бүлэг: Бизнес худалдан авах |
Бизнес худалдан авах товлосон ажлын журам (10 дугаар бүлэг): Дараах зүйлсийг жагсаа:
Танай зөвлөх баг: Өмгөөлөгч, нягтлан бодогч, банкны эзэн, брокер г.м.
Борлуулагчийн орлогын баталгаажуулалт: та хэрхэн баталгаажуулахаар төлөвлөж байна.
Хянаж шалгавал зохих борлуулагчдын бүртгэл: Санхүүгийн тайлан, орлогын татварын тайлан, борлуулалтын үлдэгдэл, бэлэн мөнгөний орлогын бүртгэл, хэрэглээний тооцоо, дансны өглөг, авлага, өр, ижил төстэй бизнесүүдийн санхүүгийн харьцуулалт, г.м.
Түрээсийн болон бусад гэрээг хянаж, батлах.
Зохих үнэлгээ.
Хэрэв борлуулах эрх олгосон бол, эрх авсан зарим хүмүүстэй ярилцлага хий.
Бизнес худалдан авах санхүүгийн төлөвлөгөө: борлуулагчийн санхүүжилт зэрэг эх сурвалжийг оруул.
Зах зээлийн нөхцөл.
Гудвилийн үнэ.
Худалдан авах арга: хувьцаа, хөрөнгө, г.м. |
11 дүгээр бүлэг: Маркетинг |
Маркетингийн төлөвлөгөө (11 дүгээр бүлэг): Маркетинг, борлуулалтын ерөнхий стратегиа тодорхойл. Худалдан авагчдыг хэрхэн олж авч, тогтоохоор төлөвлөж байгаагаа бич. |
Зар сурталчилгаа, урамшууллын төлөвлөгөө (11 дүгээр бүлэг): Зар сурталчилгаа, урамшууллын төлөвлөгөө, төсвөө тодорхойл. |
Худалдан авах ба бараа материалын хяналт (11 дүгээр бүлэг): "Худалдан авах тухай” шалгах жагсаалтыг үз. |
Сургалтын бодлого (11 дүгээр бүлэг): Борлуулалтын хамтрагч нараа хөлслөх, сургах төлөвлөгөөгөө тодорхойл. |
Өрсөлдөөн (11 дүгээр бүлэг): Хамгийн хүчтэй өрсөлдөгч нараа тодорхойлж, тэдэнтэй яаж өрсөлдөх гэж байгаагаа бич. |
Өрсөлдөгчдийн сул талыг ашиглах төлөвлөгөө (11 дүгээр бүлэг): Өрсөлдөгчийнхөө дутагдлыг жагсаан бичиж, түүнийг нь хэрхэн ашиглах талаар бич. |
12 дугаар бүлэг: Өсөлтийн хөтөлбөр |
Өргөжүүлэх (12 дугаар бүлэг): Өсөлтөө тодорхойл: Ашигтай туршилтын үйл ажиллагаа боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэр, мөнгөн гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн систем, менежерүүдэд зориулсан шагнал урамшууллын төлөвлөгөө, үр ашгийн багц, бодлого, эдийн засгийн цар хүрээ зэргийг оруулж болно. |
Гол асуудлуудыг шийдвэрлэх (12 дугаар бүлэг): Учирч болох таагүй нөхцөл байдлыг тодорхойлж, хэрхэн хариу арга хэмжээ авахаа бич. Жишээ нь борлуулалт 25%-иар буурах, шинэ өрсөлдөгч нар гарч ирэх г.м. нөхцөлд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна. Доогуур тооцсон тооцоон дээр үндэслэн мөнгөн гүйлгээний төлөвлөгөө бэлтгэх.
Доогуур тооцсон тооцоон дээр үндэслэн мөнгөн гүйлгээний төлөвлөгөө бэлтгэж, төлбөрийн чадвартай байхын тулд зардлаа хэрхэн юун дээр багасгахаа харуул. |
ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ ТББ