|
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ  ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ  ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСӨЛ

ХЭРЭГЖҮҮЛЭХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ГЭРЭЭ

 

______________хот200__оны__дугаар

аймаг, сум, дүүрэгсарын__-ны өдөр

Захиалагчийг ______________________төлөөлж______________________________

Санхүүжүүлэгчийг ___________________төлөөлж _____________________________

Гүйцэтгэгчийг _______________________төлөөлж ____________________________ цаашид талууд гэх Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх талаар санхүүжүүлэх журмыг үндэс болгон _________________________________ нэртэй Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Ерөнхий зүйл

1. Төслийг 20___-20___ онд багтааж ______ жилийн хугацаанд гүйцэтгэнэ.

2. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын дараалал, төслөөр гарах үр дүнг тодорхойлж, Төслийн үр дүнгийн даалгавар (гэрээний 1 дүгээр хавсралт),”Төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө”( гэрээний 2 дугаар хавсралт)-г үйлдэж гэрээнд хавсаргав.

3. Шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ авсан, зохиогчийн эрхэд хамаарах бусад бүтээл бий болгосон эрхтэй холбогдон үүссэн харилцааг патентын тухай хууль, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, иргэний хууль ба энэ гэрээнд дурдсаны дагуу зохицуулах зарчим баримтлана. Өөрөөр зохицуулах шаардлага гарвал талуудын хооронд нэмэлт гэрээ, хэлцэл байгуулж болно.

4. Төслийн санхүүжилтийн нийт зардалд төслийн хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, сорилт, туршилтын ажлын зардлыг хамруулна.

5. Төслийг хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал талуудын хооронд нэмэгдэл гэрээ хэлцэл байгуулна.

6. Төслийг "шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 34-д заасан хэлбэрээр санхүүжүүлнэ.

7. Төслийн зардлаар бий болсон үндсэн хөрөнгө /багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл,комьютер гэх мэт/-ийг төсөл дууссанаас хойш _______________ ашиглана. Ямар нөхцөлөөр хэнд эзэмшүүлэхийг тодорхой заана.

8. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч хамтран Төслийн өртөг, зардал тохиролцсон тухай протокол (гэрээний 3 дугаар хавсралт) үйлдэж гэрээнд хавсаргав.

Хоёр. Талуудын үүрэг, эрх, хариуцлага

9. Үүрэг

 

1.1.Захиалагч дор дурдсан үүрэг хүлээнэ:

a)Төслийн гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх

b)Төсөл гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд зохих дэмжлэг туслалцаа үзүүлэх

c)Төслийн явцтай хагас жил тутам танилцаж, түүний дараагийн санхүүжилтийн саналыг санхүүжүүлэгч байгууллагад гаргах

d)Төслийн хөрөнгийн ашиглалтын талаар санхүүжүүлэгчийн шаардсан мэдээ, материалыг цаг тухайд нь гаргаж өгөх

e)Төслийн санхүүжилтийн сар, улиралын хуваарийг санхүүжүүлэгчтэй хамтран тодорхойлох

f)Төслийн хэрэгжилтийн явцыг үндэслэн санхүүжилт олгох /зогсоох /тухай албан ёсны саналыг хагас жил тутам санхүүжүүлэгчид ирүүлж байх

g)Төслийн үр дүнг үнэлж баталгаажуулах

h)Төслийн үр дүнг хүлээн авч түүнийг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах арга хэмжээг журмын 54 дугаар зүйлд заасан хугацаанд авч хэрэгжүүлнэ.

i)Үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч нарыг зохих журмын дагуу хөхүүлэн дэмжих, урамшуулах

j)Төслийн үр дүнг ашигласанн эхний 2,3 дахь жилд олсон ашгийн ___________ хувийг Шинжлэх ухаан, технологийн санд шилжүүлнэ.

 

9.2. Санхүүжүүлэгч дор дурдсан үүрэг хүлээнэ:

a)Төслийн гэрээнд заасан төсөвт зардлыг бүрэн олгох

b)Гэрээнд заасан хуваарийн дагуу төслийг хугацаанд нь санхүүжүүлж байх

c)Төслийг санхүүжүүлэхдээ түүний хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажлын зардал болон судлаачдын цалин хөлсийг бүрэн тооцож байх

d)Төслийн хөрөнгө зардлын зарцуулал, ашиглалтын байдалд санхүүжүүлэгчийн зүгээс хяналт тавьж, гарсан дутагдал, зөрчлийг тухай бүр арилгах арга хэмжээ авах

e)Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа санхүүгийн өр авалгын тооцоог зохих журмын дагуу бүрэн гүйцэд хийж барагдуулах

f)Үр дүнгийн ашиглалтын байдлыг харгалзан төслийн гүйцэтгэгч ба бүтээлийн зохиогчийг зохих журмын дагуу хөхүүлэн дэмжих, урамшуулах

g)Хуульд заасан бусад үүргийг тодруулж заах

 

9.3. Гүйцэтгэгч дор дурдсан үүрэг хүлээнэ:

a)Төслийг хугацаанд нь багтааж бүрэн гүйцэтгэх, үр дүнг тоо, чахарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр бүтээж бий болгох

b)Төслийн хөрөнгө зардлыг оновчтой хэлбэрээр хуваарилаж, үр ашигтай зарцуулах

c)Гүйцэтгэж буй төсөл, түүний үр дүнгийн талаар сурталчилж байх, үр дүнг нэвтрүүлэх буюу ашиглах аж ахуйн нэгж, байгууллагыг олох

d)Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө зардлыг тооцож төслийн жил бүрийн төсөв төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх

e)Төслийн явцыг хагас жил тутам захиалагч, санхүүжүүлэгчид танилцуулж байх

 

10.Эрх

10.1. Захиалагч дор дурдсан эрх эдэлнэ:

а/ төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, санхүүжүүлт, санхүүгийн үйл ажилллагаа зэрэг асуудлын талаар гүйцэтгэгчээс тухай бүр мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих

б/ захиалсан үр дүнд холбогдолгүй ажлыг төслийн хүрээнд гүйцэтгэж буй тохиолдолд уг ажлыг зогсоох тухай асуудлыг зохих журмын дагуу тавж шийдвэрлүүлэх

в/ төслийн үр дүн нь захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийг зогсоох буюу шинэчлэх, гэрээг цуцлах асуудлыг зохих журмын дагуу тавьуж шийдвэрлүүлэх

г/ гэрээний шаардлагыг хангаагүй үр дүнг хүлээж авахгүй байх, уг ажлыг дахин гүйцэтгүүлэх, эсвэл төлбөр тавих

д/ захиалсан үр дүнгийнхээ патентыг эзэмших, үр дүнг захиран зарцуулах

е/ төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг өмчлөх, бусдадашиглуулах асуудлыг шийдвэрлэх

ж/ өгөөж, ашиг сайтай үр дүн бий болгосон тохиолдолд гүйцэтгэгчийг зохих журмын дагуу урамшуулах

з/ төсөл хэрэгуүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ зайлшгүй шаардлага гарвал уг асуудлыг санхүүжүүлэгчтэй хамтран боловсруулж, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх

и/ төслийн хэрэгжилтийн явц захиалагчаас үл хамаарах шалтгаанаар удааширах, төлөвлөсөн ажил биелэхгүй байх, үр дүн нь хэрэгцээ шаардлагыг хангахааргүй төлөвтэй байгаа тохиолдолд төслийн санхүүжилтийг зогсоох, гэрээг цуцлах асуудлыг санхүүжүүлэгчтэй хамтран шийдвэрлэх

к/ гэрээнд заасан хэмжээ, хуваарийн дагуу төслийн санхүүжилт хийгдэхгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлэх талаар санхүүжүүлэгчид шаардлага тавьж хариу авах

10.2. Санхүүжүүлэгч дор дурдсан эрх эдэлнэ:

а/ төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт,хөрөнгө зардлын зарцуулалт, ашиглалт зэрэг асуудлаар захиалагчаас мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих, зохих дээд шатны байгууллагад мэдээлэх, асуудал боловсруулж шийдвэрлүүлэх

б/ санхүүгийн мэдээ тайланг хожимдуулах, санхүүгийн үйл ажиллагааг буруу явуулах, хөрөнгө мөнгийг буруу зүйлд зарцуулах, санхүүжилтийн бус шалтгаанаар төслийн ажил удааширах, төлөвлөсөн үр дүнд хүрээгүй тохиолдолд төслийн санхүүжилтийг түр зогсоох, улмаар шаардлагатай гэж үзвэл төслийг хаах санал тавих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх

в/төслөөр гүйцэтгэх ажлын чиглэл, төслийн үр дүнг ашигласнаас ашиг олох боломж зэргийг харгалзаж төсөл болон түүний тодорхой үе шатны ажлуудыг буцалтгүй санхүүжүүлэх, эргэж төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх, зээл олгох зэргийг аль тохиромжтой хэлбэрийг нь сонгож ялгавартайгаар санхүүжүүлэх асуудлыг захиалагчтай тохиролцон хэрэгжүүлэх

г/ төслийн үр дүнгийн борлуулалт, нэвтрүүлэлтээс олсон орлого, ашгаас санд зохих хэмжээний шимтгэл авах замаар сангийн хөрөнгийг арвижуулах, өгөөж сайтай үр дүнг урамшуулах

д/ холбогдох талуудтай нэмэлт гэрээ, хэлцэл байгуулж, харилцан тохиролцох замаар төслийн үр дүнг борлуулах буюу борлуулахад зуучлах, үүний төлөө зохих хэмжээний хувь ногдол хүртэх

е/ патент эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулж патентлагдсан үр дүнг ашиглах, эсхүл патент эзэмших эрхийг захиалагчаас шилжүүлж авах

ж/ төслийн сүүлийн жилийн санхүүжилтийн 10 хувийг санд үлдээж төслийг бүрэн дуусгаж, үр дүнг захиалагчид, эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсний дараа захиалагчийн санал дүгнэлтйиг үндэслэн гүйцэтгэгчид олгох

 

10.3. Гүйцэтгэгч дор дурдсан эрх эдэлнэ:

а/ төслийн үйл ажиллагааны хүрээнд захиалагч, санхүүжүүлэгчээс санхүү эдийн засаг , удирлага, зохион байгуулалтын хувьд зохих хэмжээний дэмжлэг туслалцаа авах

б/ төсөл гүйцэтгэх нөхцөл бололцоогоор бүрэн хангахыг шаардах

в/ захиалгаар бий болгосон үр дүн нь шинэ бүтээлийн патент авсан нөхцөлд захиалагчтай лицензийн гэрээ байгуулах үндсэн дээр тухайн үр дүнг ашиглах, эсхүл патент эзэмших эрхийг захиалагчаас зохих журмын дагуу шилжүүлж авах

г/ төслийн үр дүн шинэ бүтээлийн патент бүтээгдэхүүний загварын гэрчилгээ авсан нөхцөлд түүнийг хүлээн авч ашиглагч этгээдтэй зохиогч нь гэрээ хэлцэл байгуулах замаар лицензийн төлбөр авах

д/ захиалагаар бий болгосон үр дүн нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд захиалагчтай нэмэлт гэрээ хэлцэл байгуулж түүнд тусгагдсан болзол, нөхцөлийн дагуу зохиогчийн эрх эдлэх

е/ төслийн үр дүнгийн даалгаварт нэр заагдаагүй боловч төслөөр зайлшгүй хийгдэх ажлын хүрээнд бий болгосон бүтээл нь зохиогчийн эрхэд хамаарах тохиолдолд зохиогч этгээд этгээд тухайн бүтээлийнхээ хувьд эд хөрөнгийн бус амины болон түүнийг ашиглах онцгой / эд хөрөнгийн/ эрх эдлэх

ж/ төслийн үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд ашиглах явцад зохиогчийн хяналт тавих

з/ төслийн үр дүнг бүтээж, бий болгосны төлөө, түүнийг үйлдвэрлэлд ашигласнаас олсон орлого, ашгаас гэрээ хэлцлийн үндсэн дээр зохих хэмжээний шан, урамшуулал авах

 

11.Хариуцлага

Үүргээ биелүүлээгүй талынхүлээх хариуцлагыг талууд харилцан тохиролцох замаар энэхүү гэрээнд тодорхой тусгана.

 

Гурав. Бусад зүйл

12.Төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, түүний үр дүнг баталгаажуулах, үнэлэх, хүлээлгэн өгөх, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд шилжүүлэх, ашиглах, урамшуулах ажлыг холбогдох хууль тогтоомж болон Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам, түүнд нийцүүлж гаргасан бусад дүрэм, журам, заавар, аргачиллын хүрээнд хийж гүйцэтгэнэ.

13.Энэхүү гэрээний эхийг _________ хувь үйлдэж гэрээлэгч талууд ба Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалав.

 

 

 

 

Захиалагчийг төлөөлж: Санхүүжүүлэгч төлөөлж: Гүйцэтгэгч төлөөлж:

 

 

 

 

____________________ _______________________ ____________________

/гарын үсэг//гарын үсэг / /гарын үсэг/

 

 

 

____________________ _______________________ ____________________

/албан тушаал/ /албан тушаал//албан тушаал/

 

 

 

/Гарын үсгийг тамга тэмдгээр баталгаажуулна/

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-9=?
Хариулт:*