| |
Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй шахмал түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдвэрлэж иржээ. Олон улсын хэмжээнд мөрдөж байгаа үзүүлэлтээр 10% дэгдэмхий бодис агуулсан утаагүй түлшийг утаагүй, 15-25% хүртэл агууламжгай бол утаа багатай түлш гэж үздэг.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд
1. Бутлагч
Хэрэв түүхий эд нь 5*5мм – ээс их (нүүрс, модны мөчир, холтос гэх мэт), 200мм ээс бага байвал тэдгээрийг 5*5мм хүртэл жижиглэн бутлаж өгөх хэрэгтэй. Үүнд энэхүү машиныг хэрэглэнэ.
Загвар: JX-600
Хэмжээ: 1200*550*750мм
Хэмжээ (L*D*H): 170*150
Хөдөлгүүр: 18.5-22квт
Хүчин чадал: 2 тонн\цаг
Эцсийн бүтээгдэхүүний хэмжээ: 0.8мм
Үйлдвэрийн үнэ: 3135 Ам. доллор
2. Туузан конвейор
7 метр урт туузан дамжуулагч конвейор:
Үйлдвэрийн үнэ: 1854 Ам. доллор
3. Хатаагч машин
Хэрэв түүхий эд нь 12% иас илүү бол 6%-8% хүртэл чийгийг багасган шахмал түлшний машины шаардлагыг хангаж өгнө. Хүчин чадлыг захиалагчийн хүсэлтээр тохируулна.
Загвар: JXD-8
Хөдөлгүүр: 6.25 квт
Хүчин чадал: 0.7-1.2 тонн/цаг
Чийгшил: 40-50%
Жин: 2.6тн
Хэмжээ: 12*2*4.5м
Үйлдвэрийн үнэ: 5296 Ам. доллор
4. Хөндлөн микшер JX-D
Хатаалганд орсон материалыг илчлэгийг тогтоож өгөхөд хэрэглэнэ.
Урт: 3м
Өргөн: 500мм
Хөдөлгүүр: 11квт
Үйлдвэрийн үнэ: 4273 Ам. доллор
5. Холигч конвейор (Шрупэн конвейор)
7 метр урттай байхад хангалттай.
Хөдөлгүүр: 5.5квт,
Үйлдвэрийн үнэ: 1732 Ам. доллор
6. Түүхий эд хуваарьлагч
Шахмал түлш хэвлэгч машин руу түүхий эдийг хуваарьлан өгөхөд ашиглана.
Загвар No.2500×1500
Багтаамж: 2м3
Хөдөлгүүр: 3квт
Үйлдвэрийн үнэ: 4053 Ам. доллор
7. Шахмал түлшний машинууд -5ширхэг
Загвар: JXIII-1
Хүчин чадал (кг/цаг): 200-250
Хөдөлгүүр (квт): 7.5 (Эрчим хүч хэмнэгч)
Цахилгаан халаагчийн мотор (квт): 3*1.5
Үйлдвэрийн үнэ: 3080 Ам. доллор/ширхэг
Шахмал түлшний бат бөхийг тодорхойлохдоо "уналт шидэлтийн” аргыг хэрэглэнэ. Бүтээгдэхүүнээс таваас зургаан дээжийг сонгон авч 1,5 м–ийн өндөрөөс эгц доош чулуун болон хатуу шалан дээр унагаана. Унасан дээжийн 25 мм–ээс дээш хэмжээтэй тэнцэх хэсгийг цуглуулан хэмжиж тэрхүү хэмжээ нь анхны хэмжээний 80%–тай тэнцэх буюу түүнээс дээш байвал шаардлага хангаж байна гэж үзнэ.
8. Хавтгай конвейор:
Урт: 7м
Өргөн: 500мм
Хөдөлгүүр: 5.5квт
Үйлдвэрийн үнэ: 2073 Ам. доллор
9. Коксжуулагч машин -2ширхэг
Энэхүү машин нь шахмал түлшний түүхий эдийг модны нүүрс болгон коксжуулна. Өндөр температуртай уурын хөргөлтийн системээр тоноглогдсон бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурдацыг нэмэгдүүлнэ. Нүүрсийг 430°с-д халааж, түүнээс гарах хагас коксыг шахмал түлш болгож хэрэглэнэ.
Загвар: JX1
Хүчин чадал (кг): 1500
Температур: 4300С
Жин(кг): 3000
Шаталтын хугацаа: 8 цаг
Үйлдвэрийн үнэ 4818 Ам. доллор/ширхэг
Нүүрсний коксжуулалт гэж юу вэ?
Коксжуулах ба хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт (900-1100oС) боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ.
Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн (давирхай ба задралын ус) ба хий дагалдан үүсдэг. Давирхай нь өмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин, бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой.
Хүрэн (исэлдсэн) нүүрс, занар зэрэг нь өндөр температурт коксжуулж сайн чанарын кокс гарган авахад тохиромжгүй бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай байдаг. Ийм учраас түүнийг харьцангуй нам температурт (600-700oС) коксжуулж (энэ тохиолдолд хагас коксжуулалт гэнэ) үндсэн бүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг. Хагас коксжуулалтын дараа үлдсэн хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс буюу нүүрсжсэн хатуу үлдэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг брикетлэн утаагүй түлш үйлдвэрлэдэг.
10. Шахмал түлш багцлан боогч машин
Загвар: BS-500
Цахилгаан хэрэглээ: 380v/200v/50Hz
Хатаалтын чадал: 8.5-13Квт
Хурд: 0-10м/мин
Конвейорийн даац: 20кг
Боодлын дээд хэмжээ: 500*300мм
Жин: 85кг
Гадна хэмжээ: 1700*770*700мм
Үйлдвэрийн үнэ: 1353 Ам. доллор
Шахмал түлшний түүхий эд
1. Шахмал түлшний түүхий эд материалд хүрэн ба чулуун нүүрс, модны үртэс, хагас коксжуулсан нүүрсийг ашиглах ба эдгээрийн орц нь 70%-иас доошгүй байх ба эдгээрийн ширхэглэлийн хэмжээ 0-6 мм –ийн хэмжээнд байна.
2. Шахмал түлшинд эрдэс ба органик холбогч материал, шаталт дэмжих бодис утаа тортог бууруулах бодис, дулаан баригч бодис хэрэглэж болох ба эдгээрийн нийлбэр орц хэмжээ 30%-иас хэтрэхгүй байна.
Шахмал түлшний техникийн шаардлага
№ |
Түлшний төрөл |
Чийглэг (Wr) %, ихгүй | Дэгдэмхий бодис( v) %, ихгүй байна. | Үнслэг Ас % | Илчлэг (Qrб) | Бутармагийн хэмжээ | Бат бөх %, багагүй |
ихгүй | (Ккал/кг) | багагүй | |||||
багагүй | |||||||
1 | Нүүрсэн шахмал түлш | 15 | - | 40 | 3800 | - | 80 |
2 | Хагас коксжсон шахмал түлш | 10 | 18 | 40 | 4500 | 40мм | 85 |
3 | Хагас коксжсон түлш | 10 | 18 | 30 | 5500 | 25мм | |
4 | Модны үртсэн шахмал түлш | 10 | - | 5 | 3500 | - | 80 |
Нүүрсэн шахмал түлш
Чулуун ба хатуу хүрэн нүүрсний нунтагийг (0-6мм) ямар нэгэн холбогч материал ашиглан тодорхой даралтаар тодорхой хэлбэр дүрсээр шахаж хийсэн түлш.
Хагас коксжсон шахмал түлш
Хагас коксжуулсан нүүрсний нунтагийг (0-6мм) ямар нэгэн холбогч материал ашиглан тодорхой даралтаар, тодорхой хэлбэр дүрсээр шахаж хэлбэржүүлж хийсэн түлш.
Хагас коксжсон түлш
Хүрэн ба чулуун нүүрсийг агааргүй орчинд дулааны аргаар битүү халааж нэрж боловсруулсан түлш (дэгдэмхий бодисын хэмжээ18%-иас доошгүй байна ).
Үртсэн шахмал түлш
Модны үртсийг ямар нэгэн холбогч материалаар бэхжүүлж тодорхой даралтаар, тодорхой хэлбэр дүрсээр шахаж хийсэн түлш.
Хагас коксжсон буюу утаагүй шахмал түлшний үйлдвэр
Монгол улсын хот суурин газрын халаалтын жижиг зуух, гэр хороололын дулаан хангамжийн эх үүсвэрийг ашигладаг нүүрс нь түүхий чулуун ба түүнийг дутуу шатааснаас агаарын бохирдолтын хэмжээ жилээс жилд өсч дэлхийн томоохон хотуудад зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж байгаад анхаарлаа хандуулж 1973 оноос уул уурхайн хүрээлэн нүүрсийг гүн боловсруулах шатдаг хий утаагүй түлш хагас коксжсон нүүрс гарган авах асуудлаар олон төрлийн туршилт судалгаанаас хуучнаар Оросын холбоот улс, Герман, Фенлянд зэрэг улсын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтран хийсэн маш олон бүтээл байна.
Эдгээр судалгааны үр дүнг гадаад орны шахмал, утаагүй түлш хийх тэргүүний технологитой уялдуулан зарим туршилт ялангуяа хүрэн нүүрсийг хагас коксжуулах талаар хийсэн судалгаа туршилтын үр дүнд Улаанбаатар хот болон аймаг сумын төв, суурин газруудын гэр хороололынхны хэрэгцээг утаагүй түлшээр хангах үйлдвэрийн төслийг боловсрууллаа.
Оросын Холбоот улс, Хятад, Солонгос, Япон, Герман зэрэг орны тэргүүний техник технологийг судалсаны үндсэнд хүрэн нүүрсийг хагас коксжуулан шахмал түлш хагас кокс үйлдвэрлэх чулуун нүүрсээр коксны үйлдвэр байгуулахн зэрэгцээ шатдаг хий давирхай зэргийг ялган авч эрчим хүчийг бий болгох зэрэг 2 үе шаттайгаар байгуулахад төслийн зорилго оршино. Энэ төсөл нь төлөвлөгдсөн арга хэмжээний дараалсан зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
Төслийн ач холбогдол:
- Хот суурин газрын агаарын бохирдолыг 70-85% багасна.
- Хорт утааны хэмжээг багаснаар хот суурингийн хүн амын өвчлөл буурахад нөлөөлнө.
- Хүрэн нүүрсийг утаагүйжүүлснээр нүүрсийг илчлэг чанар 1.4 дахин өснө.
- Дутуу шатсан нүүрсний хог хаягдал эрс багасна.
- Ойн нөөцийг нэмэгдүүлнэ.
- Ажлын байр шинээр бий болгоно.
- Нүүрсийг боловсруулж ахуйн хэрэглээнд шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгоно.
- Нүүрсний хэрэглээ нэмэгдэнэ.
- Экологийн цэвэр орчинг бий болгох боломж нэмэгдэнэ.
- Хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэх бололцоо бүрэлдэнэ.
Утаагүй шахмал түлш үйлдвэрлэж буй дэлхийн улсуудын тойм хандлага
Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй шахмал түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдвэрлэж иржээ. Нүүрсийг шатаахад үүсэх утаа тортгийн хэмжээ тухайн нүүрсэнд агуулагдаж байгаа дэгдэмхий бодисын хэмжээнээс шууд хамааралтай. Олон улсын хэмжээнд мөрдөж байгаа үзүүлэлтээр 10% дэгдэмхий бодис агуулсан утаагүй түлшийг утаагүй, 15-25% хүртэл агууламжгай бол утаа багатай түлш гэж үздэг.
Англид: Утаагүй түлш үйлдвэрлэж байгаа гол арга нь 1930-1940 онд Германд боловсрогдсон бөгөөд нүүрсийг 400-600°с-д халааж, түүнээс гарах хагас коксыг шахмал түлш болгож хэрэглэж байна.
Германд: Айл өрхөд зориулж жилд 1.5 сая.тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Нүүрсийг 500-600°с-д /халуун боловсруулалт/-д оруулж хагас коксжуулах 7-8 төрлийн зуух ашиглаж байна. Эдгээрээс 30-40 тонн нүүрс хоногт боловсруулах хүч чадалтай Крупп-Лургийн зуух, 60-80 тонн хүч чадалтай KSG-маркийн зуухнууд харьцангуй сайн зуухнууд юм.
Японд: Мөн ижил пиролизийн аргаар шахмал түлш үйлдвэрлэдэг.
Францад: Байгалийн дэгдэмхий багатай /10% иас илүүгүй/ антрацит, тощий маягийн нүүрсийг халууны боловсруулалтанд оруулалгүйгээр шахаж, жилд 1.5 сая тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэдэг.
Хятадад: Францынхтай ижил аргаар шахмал түлш үйлдвэрлэж хэрэглэгчдийнхээ хэрэгцээний 25%-ийг хангадаг. Томоохон хотуудад энэ үзүүлэлт 50 гаруй хувьд хүрдэг.
Эдгээр улсуудад байгалийн нүүрсийг боловсруулахад гардаг нэмэгдэл зардлыг эрүүл мэндийг хамгаалах болон байгаль хамгаалах салбараар санхүүжүүлдэг.
Төсөлд хүн амын төвлөрөлөөр улсын хэмжээнд нэгдүгээрт ордгийн хувьд эхний ээлжинд Улаанбаатар хотыг авч үзэж байна. Улаанбаатар хотыг нүүрсээр хангаж байгаа Багануур, Шарын гол, Налайх, Шивээ-Овоо зэрэг орд газруудын нүүрсний чанарын үзүүлэлтээс харахад дэгдэмхий бодисын хэмжээ 35-45% байгаа нь шатаахад утаа тортог их хэмжээгээр үүсгэхийг харуулж байна. Эдгээр нүүрсэн дотроос Улаанбаатар хотод харьцангуй ойр оршдог, зам тээврийн асуудал шийдэгдсэн, ихээхэн нөөцтэй, илүүтэй судлагдаж, туршилтанд орсонтой холбогдуулж Багануурын нүүрсийг шахмал түлшний түүхий эд болгон сонгон авч байна. Багануурын нүүрс гумусын гарлын Б-2 маркийн нүүрсэнд хамааралтай дундаж үнсжилт 12-17%, зарим өндөр эрдэсжсэн төрөл 40% хүртэл үнсжэлтэй. Дэгдэмхий бодисын хувьд 33.9-59.3%, дундажаар 42-44% байдаг.
Шахмал түлшний талаархи судалгаа, туршилтын дүн. Утааны найрлага дахь дэгдэмхий бодисын хэмжээ
Налайхын шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Байгаль орчны шинжилгээний төв лабораторид шилжүүлэхэд дараах дүн гарав.
№ | Утааны найрлага | Химийн элемент | Ердийн нүүрсийг энгийн зууханд түлэхэд
|
Шахмал түлшийг зориулалтын зууханд түлэхэд |
Өөрчлөлт |
1 | Хүхрийн исэл | S02 ррm | 80 | 21 | 2.8 дахин |
2 | Азотын исэл | NOx ppm | 50 | 36 | 72% |
3 | Хүчилтөрөгч | O% | 20.1 | 20.3 | - |
4 | Угаарын хий | CO,ppm | 1464 | 904 | 62% |
Шинжилгээний дүнгээс харахад шахмал түлшин дахь хүхрийн исэл 2.6 дахин, азотын исэл 72% угаарын хий 62%-иар тус тус буурсан байна.
Үнсний хаягдал: Хоёр төрлийн шахмал түлшийг Уул уурхайн хүрээлэнгийн лабораторид шинжлүүлэв.
№ | Нэр | Үнслэг | Өсөлт | Огноо | ||
Аа | Ас | Ар | ||||
1 | Налайхын нүүрс | 15 | ||||
2 | Налайхын нүүрсээр хийсэн шахмал нүүрс /ердийн аргаар/ | 32.7 | 35.2 | 31.4 | 209.3% | 1996.09.04 |
3 | Багануурын нүүрс | 18 | ||||
4 | Багануурын нүүрсээр хийсэн шахмал түлш /халуун аргаар/ | 27.3 | 28.0 | 26.9 | 149.4% | 1999.03.09 |
Налайхын нүүрсийг шууд шахаж шахмал түлш хийхэд илчлэг нь ойролцоо, харин Багануурын нүүрсийг хагас коксжуулсаны дараа шахмал түлш хийхэд илчлэг нь 42.2% өсчээ.
Нүүрсэн дэх хүхрийн хэмжээ харьцангуй бага 0.7-0.8% юм. Илчлэг 3400-3500 ккал/кг. 1982 онд Улаанбаатарын ТЭЦ-3 дээр ЗХУ-ын ЭНИН-ий техник, арга зүйн тусламжаар туршилтын стенд суурилуулж Багануурын нүүрсийг 500-660°-т задалсан. Ингэхэд 12% давирхай, 19% хий, 65% кокс гарган туршсан билээ.
Багануурын нүүрсний техникийн шинжилгээний дүн
Туршилтын дундаж үзүүлэлт
№ | Ердийн нүүрс | Пиролизийн нүүрс | ||||
1 |
чийглэг |
W0,% | 6.75 | - | ||
2 |
Үнслэг |
AC, % | 12.39 | 22.75 | ||
3 |
Дэгдэмхий хий |
Vr,% | 45.37 | 20.12 | ||
4 |
Ерөнхий хүхэр |
SCoб, % | 0.42 | - | ||
5 |
Илчлэг Ккал/кг |
6834 | 7688 | |||
6 |
Qpб | 3993 | 5781 | |||
7 |
Qph | 3578 | 5577 | |||
Нүүрс болон хагас коксжсон элементийн шинжилгээ |
||||||
8 |
сr |
67.5 | 78.78 | |||
9 |
Нr |
5.12 | 3.31 | |||
10 |
/Q+N+S/ |
27.39 | 17.66 |
Нүүрсийг хагас коксжуулахгүй өдрийн аргаар шахахад дэгдэмхий бодисын агууламж багатай Сайхан-Овооны нүүрсийг ашиглаж болно. Сайхан-Овоогийн нүүрс Ж ангилалд ордог. 21.7% үнслэгтэй, 10-46% дэгдэмхий бодистой, 0.6% хүхэртэй, 5000-6000 ккал/кг илчлэгтэй. Энэ төсөлдөө холбогдуулж Сайхан-Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх нүүрсийг 450-600° пиролизын аргаар газар дээр нь боловсруулах, хэрэгцээт газар нь кокс эскпортлох, хагас коксжсон нүүрсийг хот суурин газрын хэрэгцээнд нийлүүлэх, шатдаг хий үйлдвэрлэх уур усны энерги ашиглах эрчим хүч үйлдвэрлэх, бордоо, эм, эрүүл ахуйн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах зэрэг бололцоо байгаа юм.
Монголд утаагүй шахмал түлш үйлдвэрлэх техник технологийн сонголт.
Утаагүй шахмал түлш ашиглаж буй хоёр арга байна.
1. Англи, Орос, Герман, Япон зэрэг орнуудад нүүрсийг нэрж халаах аргаар тусгай барьцалдуулалтын тусламжтайгаар тодорхой халуун орчинд шахах хэлбэрээр бэлтгэдэг.
2. Хятад, Солонгос, Франц зэрэг орнуудад орнуудад нүүрсийг хорт хий дэгдэмхий бодисыг халаах аргаар зайлуулж бэлтгэсэн нүүрсийг барьцалдуулагч материалтай хольж шахаж өргөн хэрэглээнд ашигладаг. Мөн нүүрснээс шатдаг хий дэгдэмхий бодисыг ялган авч цаашид боловсруулж өтгөн шингэн шатдаг хий болон шатахуун, барилга замын материалд хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Манай орны хувьд Б1, Б2 ангилалын хүрэн нүүрсийг задгай болон битүү орчинд хагас коксжуулан хорт хий дэгдэмхий бодисыг ялган авч шахмал түлш хийх үндсэн материалыг боловсруулах нэн шаардлагатай байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэх хялбар арга нь Багануурын нүүрсийг газар дээр нь 2-р цахилгаан станцад хагас коксжуулах Налайхын нүүрсийг газар дээр нь задгай баюуны аргаар хорт хий дэгдэмхий бодисыг багасгаж шахмал түлшний түүхий эдийг бэлтгэх хэрэгтэй юм. Мөн төв суурин газар дунд зэргийн хүчин чадалаар нүүрсийг хийжүүлж цахилгаан үйлдвэрлэх, жижиг төв сууринд 50-100 км байрласан ил уурхай дээр нүүрсийг хагас коксжуулах, хий, давирхай ялган авах цахилгаан үйлдвэр техник технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон арван жил нүүрсийг түүхийгээр ашиглаж байсан хоцрогдлыг арилгаж нүүрсний түүхий эдээс гаргаж авах бололцоотой юм. Ийм үйлдвэр, салбарын нэгэнд манай ирээдүй ажилчин хүч болох залуучууд хүчээ үнэлүүлэн мөнгөний төлөө зүтгэж байна. Тэдэнд төрийн халамж, оюун ухааны чиглэл хэрэгтэй байна.
Төслийн үйлдвэрийн бүтээгдэхүүний шинж чанар, үзүүлэлтүүд.
Манай оронд ашилаж байгаа нүүрсний ордын ашиглалтын системын хоцрогдлыг арилгаж нүүрсний хаягдал, нунтагралтыг багасгаж зөвхөн хөрсийг зайлуулж, нүүрсийг шороо нунтагтай нь хольж хэрэглэгчид өгдөг сэтгэхүйд өөрчлөлт оруулах цаг болсон. Техник хүн хүчний хөдөлмөр шингэсэн өртөг үүссэн бүтээгдэхүүн бүхнийг боломжтой шаардлагатай бүхэнд зориулах, түүнийг боловсруулах технологи техник, мэргэжилтэн, үйлдвэр байх ёстой. Бидний боловсруулж байгаа төслөөр нүүрсийг зөвхөн түлшний зориулалтаар ашиглахад шахмал түлш хагас коксжсон нүүрс, кокс, шатдаг хий, өтгөрүүсэн шингэн хий, шингэн хий, болон бусад химийн нэгдэлүүд, мөн эрчим хүч дулааны уурын эрчим хүч, цаашилбал бордоо, керосин, нүүрсний тос, эм гэх мэт маш олон зүйлийг дурдаж болно.
Үүнээс үйлдвэрлэж хэрэглэж байгаа урьд хөршийн шахмал түлшний талаар 5000 ккал.кг дэгдэмхий бодисын хэмжээ 10-20% түлшний дулаан барих чадвар нь нэг удаагийн галлагаанд 0.7-4 кг хэрэглэж шаталтын хугацаа 2-8 цаг үргэлжилж байна.
Хийсэн шахмал түлшний хэмжээ нь дугуй зөгийн үүр хэлбэртэй нь Ф102-120 мм өндөр нь 75-95 мм жин 0.7-1.0 кг дөрвөлжин нь урт өргөн 100-1000 мм өндөр 70-80 мм жин 0.7-1.0 кг. Зууван хэлбэртэй нь урт өргөн 40-30 мм өндөр 20-25 мм жин 150-250 гр байна. Манайд үйлдвэрлэж байгаа түлшнээс онцлог нь шахмал түлшний түүхий эд нүүрсийг хотоос алслагдсан уурхайд хоногт 200-300 тн нүүрсийг 3x3x30 м орчим баюуны гал, усаар хорт хий дэгдэмхий бодисыг багасгаж хөргөөд жижиглээд хотын захыг тойруулж байгуулсан шахмал түлшний цехийн хэрэгцээг ханган нийлүүлж байна.
Шахмал түлшний түүхий эдийн найрлага
Утаагүй шахмал түлш | |||
№ | Нэр | Ердийн аргаар | Халуун боловсруулалт |
1 | Нүүрс | 85 | 90 |
2 | Шавар | 10 | - |
3 | Давирхай | - | 10 |
4 | Ус | 5 | - |
Үйлдвэрийн байршил.
Кокс, хагас кокс гаргах үйддвэрийг Налайх, Багануур болон аймгийн, сумын хэрэгцээг хангаж байгаа газруудад байрлуулах хэрэгтэй.
Зам харилцаа.
Нүүрсийг чулуу шорооноос ялгаж сайтар цэвэрэлэнэ. Аль болох гол түймэрт өртөх бололцоогүй газрын хөрсөн дээр нүүрсгүй байрлалыг сонгож, дотоод тээвэр ашиглана. Сонгосон газраа нүүрснээс гарсан давирхай хийг агуулах, боловсруулах бололцооны хэтийн төлөвийг бодолцох хэрэгтэй. Гарсан түүхий эд (кокс хагас коксжсон нүүрс, шахмал түлш, хий шатдаг хий гэх,мэт). Гадаад тээвэр, агуулах, тээвэрлэх зай талбайг төслөөр шийдвэрлэх шаардлагатай. Дотоод тээврийг өргөн ашиглана. Нүүрс коксжуулахад нэн шаардлагатай, усан хангамжийн асуудлыг ус тогтоох, хиймэл цөөрөм байгуулах гүн худаг гаргах зэргээр дотооддоо шийдвэрлэнэ. Эрчим хүчийг дэд станц байгуулах, хийгээр эрчим хүч гаргах гэх мэт аргаар өөрсдөө шийдвэрлэнэ. Нүүрсийг пиролизын буюу баюугийн аргаар боловсруулахад халуун ус уурны асуудал хамтдаа шийдвэрлэнэ. Нүүрсийг утаагүйжүүлсэн учир түүнийг хагас чийглээд л үйлдвэрлэх явуулдаг учраас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Хүн амыг эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл эрс багасна.
Доктор, проф Д.Батжаргал (ШУТИС-УУХ)
МУ-ын зөвлөх инженер Г.Бямбаа (ШУТИС-УУХ)
МУ-ын шилдэг зохион бүтээгч инженер Н.Зоригт
магистр Л.Батцэцэг (ШУТИС-УУХ)