| |
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХИЙН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ
201...оны ....сарын....өдөр №... Улаанбаатар хот
Энэхүү Барьцааны гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар бүлгийн гуравдугаар дэд бүлэг, 156 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг үндэслэн:
Нэг талаас Баянгол дүүргийн 1-р хороо, Замчны гудамж-39, Газар бизнес төвд байрлаж буй "Газар партнерс” Банк Бус Санхүүгийн Байгууллага /цаашид ББСБ гэх/ нөгөө талаас........................хаягт орших, ........................ регистрийн дугаартай, ....................овогтой........................ /цаашид "Барьцаалуулагч” гэх, "Барьцаалагч” болон "Барьцаалуулагч”-ийг хамтад нь талууд гэх/ нар нь хүсэл, ашиг сонирхлоо бүрэн илэрхийлж дор дурьдсан нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож дараах нөхцөлөөр байгуулав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү гэрээгээр талуудын хооронд 20.. оны …-р сарын...-ны өдөр байгуулсан №…тоот Зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний (Цаашид "Зээлийн гэрээ” гэх) үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалуулагчийн үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг энэхүү гэрээний дагуу барьцаалах, Зээлдэгч буюу барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Барьцаалуулагч нь энэхүү гэрээнд барьцаалсан зүйлийг зээлийн барьцаанд барьцаалуулан зээлийг хугацаандаа төлөөгүй эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулжүүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, ББСБ нь зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардал (цаашид "зээл” гэх)-ыг төлүүлэх замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
1.3. ББСБ нь барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусад этгээдэд шилжүүлж болно.
1.4. Энэ гэрээ нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэнээр дуусгавар болно.
1.5. Зээлдэгч ................................. болон ББСБ-н хооронд байгуулсан ... оны ... сарын ... өдрийн №... тоот зээлийн гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан зүйлийг барьцаа болгож байна.
1.6. Барьцааны эрх барьцаалбараар гэрчлэгдэх болно.
Хоёр. Барьцааны зүйл, барьцааны эрх
2.1. Барьцааны зүйл: Барьцаалуулагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийн эрх, үл хөдлөх эд хөрөнгө, түүний бүрдэл хэсэг, дагалдах зүйл, үл хөдлөх хөрөнгийг засан сайжруулах зорилгоор оруулах нэмэлт өөрчлөлтийг хамтад нь /цаашид "Барьцааны зүйл” гэх/ барьцаалуулсан болно. Үүнд:
Барьцаа хөрөнгийн нэр, зориулалт |
Бүртгэсэн байгууллагын нэр, огноо |
Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар |
Барьцаа хөрөнгийн тохиролцсон үнэлгээ |
Байршил, хаяг, талбайн хэмжээ |
Барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалсан эсэх
|
Барьцаа хөрөнгийн үнэ |
Барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн |
|
|
|
|
|
|
|
|
Дүн |
|
|
|
|
|
|
|
2.2. Барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ:
2.2.1. Зээлийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны хөрөнгийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал уг эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар хураамж, төлбөр болон зээлдүүлэгчид учирсан хохирлын нийлбэрээр тодорхойлогдоно.
2.3. Барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх:
2.3.1. Барьцаагаар хангагдах үүргийг Зээлийн гэрээний хавсралтад тодорхойлсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ. Барьцаагаар хангах шаардлагын үнэ буюу төлбөрийн хэмжээг Зээлийн гэрээ, түүний хавсралтаар тодорхойлно.
2.4. Барьцааны зүйлийг эзэмших:
2.4.1. Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байгаа тохиолдолд барьцааны зүйлээ өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж болох ба түүний өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний эх хувийг ББСБ-д хадгалуулахаар тохиролцов.
2.5. Барьцааны зүйлийг хамгаалах:
2.5.1. Барьцааны зүйлийг бүхэлд нь болон хэсэгчлэн хураах, битүүмжлэх, төрийн өмчид шилжүүлэх, дайчлах, аливаа гуравдагч этгээдээс барьцаалуулагчид гаргасан хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл ба бусад байдлаар халдах зэрэг адилтгах бусад хүчин зүйлсээс ангид байлгана.
2.5.2. Барьцааны зүйлийг хамгаалах үүрэг хүлээсэн тал нь энэхүү гэрээний 2.6-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ.
2.5.3. Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусдад давхар барьцаалуулах, түрээслүүлэх зэрэг аливаа хэлбэрээр барьцааны зүйлд үүрэг ногдуулах бол ББСБ-д урьдчилан зайлшгүй мэдэгдэж, зөвшөөрөл авсан байна. Ийнхүү зөвшөөрөл авалгүйгээр хийсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.
2.5.4. Барьцааны зүйлийг хамгаалалтандаа авсан тал барьцааны зүйлийн өнгө үзэмж, чанарыг муутгахгүйгээр хадгалах ба барьцааны зүйлийн үнэ ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ.
2.5.5. Барьцааны зүйлийн чанар, өнгө үзэмжид ноцтой доголдол гарвал барьцаалуулагч түүнийг өөрийн хөрөнгөөр засаж, доголдлыг арилгах буюу үүргийн гүйцэтгэлийг хангахуйц өөр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулна.
2.6. Барьцааны зүйлийг өөрчлөх:
2.6.1. Энэ гэрээнд заасан барьцааны зүйлийг ББСБ-ын шаардлага эсхүл зөвшөөрлөөр, бичгээр хийсэн гэрээний дагуу өөрчилж болно. Барьцааны зүйл өөрчлөгдөх нь энэ гэрээ болон зээлийн гэрээг өөрчлөх, цуцлах, хүчингүй болгох, дуусгавар болох үндэслэл болохгүй. Барьцаалагчийн шаардлагаар дараах тохиолдлуудад Барьцаалуулагч нь нэн даруй барьцааны зүйл болон түүний тодорхой хэсгийг нэмэгдүүлэх буюу Барьцаалагчийн бичгээр тогтоосон үнийн хэмжээнд өөрийн өмчлөх бусад хөрөнгийг нэмж барьцаална. Үүнд:
2.6.2. Аливаа шалтгаанаар Барьцаалуулагчийн хөрөнгө эзэмших эрх бүхэлдээ болон хэсэгчлэн цуцлагдах;
2.6.3. Барьцааны зүйл бүхэлдээ болон хэсэгчлэн үрэгдэх эсвэл бүрэн бүтэн байдалд нь харшлах нөхцөл үүсэх;
2.6.4. Барьцааны зүйл бүхэлдээ болон хэсэгчлэн хөрвөх ба шилжих боломж нь алдагдах буюу хязгаарлагдах;
2.6.5. Барьцааны зүйлийн үнэ цэнэ ямар нэг шалтгаанаас алдагдах ба буурах;
2.7. Барьцаалуулагчийн баталгаа, зөвшөөрөл:
2.7.1. Барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгчид мөн бөгөөд энэхүү барьцааны зүйлд аливаа гуравдагч этгээдийн барьцааны эрх, шаардах эрх үүсээгүй, барьцааны зүйл нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй байна.
2.7.2. Барьцааны зүйлийг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд аливаа хохирол, өр төлбөр, зардал, анз зэргээс ангид байлгана. Энэ баталгаанд Барьцаалуулагчийн аливаа үйлдэл, эс үйлдлээс үүдэн гарсан эсвэл цаашид гарч болох гомдол, үүрэг хариуцлага мөн хамаарна.
2.7.3. Барьцаагаар хангагдах үүрэг үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангана.
2.7.4. Барьцаагаар хангагдах шаардлага хангах үүрэг үүссэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны зүйлийг энэхүү гэрээнд зааснаар шилжүүлэх, битүүмжлэх, худалдан борлуулах зэрэг үйл ажиллагааг шүүхийн бус журмаар гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байна.
2.7.5. Барьцаалуулагч нь барьцааны гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд барьцааны зүйлтэй холбоотой аливаа мэдээлэл, лавлагааг эрх бүхий байгууллага, этгээдээс авах эрхийг барьцаалагчид үүгээр олгож байна.
Гурав. Барьцаалуулагчийн эрх, үүрэг
3.1. Барьцаалуулагчийн эрх:
3.1.1. Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд барьцааны зүйлийг барьцаанаас суллахыг шаардах;
3.1.2. Барьцаалуулагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл авах;
3.1.3. Барьцааны зүйлийг худалдан борлуулсан болон даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөн хөрөнгөөс энэхүү гэрээнд шаардлагыг хангуулсаны дараа илүү гарсан хэмжээгээр авах;
3.2. Барьцаалуулагчийн үүрэг:
3.2.1. Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд барьцааны зүйлтэй холбоотой баримт бичиг, мэдээллийг ББСБ шаардсан бол өгч, барьцааны зүйлийг газар дээр нь шалгахад хориг, саад учруулахгүй, чөлөөтэй нэвтрэх эрхийг барьцаалагчид олгох;
3.2.2. Барьцааны зүйлийн ашиглалт, үйл ажиллагаатай холбоотой бүхий л татвар, төлбөр, хураамжийг хугацаанд нь төлөх;
3.2.3.Барьцааны зүйл нь талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл болон хууль тогтоомжийг зөрчин бусад гуравдагч этгээдэд барьцаалагдах, үрэгдэх, устах, дутах, гэмтэх, чанараа алдсанаас үнэлгээ буурах, үүний улмаас энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй болох тохиолдолд Барьцаалуулагч бусад эд хөрөнгөөрөө хохирлыг бүрэн хариуцах;
3.2.4.Барьцааны зүйлийг даатгуулсан бол даатгалын тохиолдол бий болсон тухай барьцаалагчид мэдэгдэж, даатгалын нөхөн төлбөрөөр зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэх;
3.2.5.Барьцааны зүйлийг барьцаалагчид шилжүүлэх тохиолдолд үүнтэй холбогдон гарах аливаа нэмэлт зардал /тухайлбал харуул хамгаалалтаар хангах, хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлэх, шинжээч ажиллуулах, бүртгэл, өөрчлөлтийн хураамж, шүүхийн тэмдэгтийн хураамж болон эдгээртэй адилтгах энд дурдагдаагүй бусад зардал/-г хариуцаж, барагдуулах;
3.2.6. Бусдын хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьцаалуулсан, барьцаа хөрөнгийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлснээс үүсэх хариуцлагыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүлээж,барьцаалагчид учирсан хохирлыг бүрэн хариуцах;
3.2.7. Барьцаа хөрөнгийг үрэгдүүлэх гэмтээхгүй байхын зэрэгцээ түүний чанар өнгө үзэмжийг алдагдуулахгүй байх;
3.2.8. Барьцаалбарын буюу үнэт цасны үнийг төлөх түүнийг бүртгүүлэхтэй холбоотой үнийг төлөх:
3.2.9. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалахгүй.
Дөрөв. ББСБ-н эрх, үүрэг
4.1. Барьцаалагчийн эрх:
4.1.1. Барьцааны зүйлийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, шалгах, нэвтрэн орох, барьцаалуулагч барьцааны зүйлийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэх, үүнтэй холбогдон гарах бүх зардлыг барьцаалуулагчаас шаардах;
4.1.2. Зээлдэгч зээлийн гэрээнүүдийн үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаа хөрөнгийг ББСБ үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулж болно.
4.1.3. Барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүн зээлийн төлбөр болон бусад хохирлыг барагдуулахад хүрэлцэхгүй бол барьцаалуулагчийн бусад хөрөнгөөр зээлийн төлбөр, хохирлыг барагдуулах;
4.1.4. Барьцааны зүйлд даатгалын тохиолдол гарсан бол даатгалын төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн төлбөрийг барагдуулах эрхтэй;
4.1.5. Зээлдэгч нь Зээлийн гэрээнд заасан хугацаанд зээл, түүний хүүг төлөөгүй эсхүл Зээлдэгч уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд ББСБ нь барьцааны зүйлээс олох орлого, үр шимээр зээл, түүний хүүг төлүүлнэ. Энэхүү эрх нь зээлдэгч ББСБ-аас авсан зээл, түүний хүүг төлж дуусах хүртэл хүчинтэй байна.
4.2. Барьцаалагчийн үүрэг:
4.2.1. Зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж, Барьцаалуулагчид хүлээлгэн өгөх;
4.2.2. Барьцаалуулагчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээллийг өгөх;
4.2.3. Барьцааны гэрээгээр хангагдах үүргийн талаарх мэдээллийг хуульд заасны дагуу барьцаалагчид өгөх үүрэгтэй;
Тав. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах
5.1. Барьцаагаар хангагдах шаардлага үүссэн тохиолдолд Барьцаалагч барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдээллийг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу барьцаалуулагчид бичгээр "Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдэнэ. Хэрэв барьцаалуулагч "Мэдэгдэх хуудас”-ийг хүлээн авахаас татгалзах, хүлээн авахаас зайлсхийх, өөр бусад шалтгаанаар өөрт нь гардуулах боломжгүй байсан бол гэрээнд заасан, эсхүл эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн хаягаар нь шаардлагыг баталгаат шуудангаар хүргүүлснийг "Мэдэгдэх хуудас” гардуулсанд тооцохоор талууд тохиролцов.
5.2. "Мэдэгдэх хуудас”-т шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагааг хийх огноо, шүүхээс гадуур худалдан борлуулах үнэ, худалдан борлуулах арга зэргийг тодорхойлох бөгөөд худалдан борлуулах ажиллагаа хийгдэхээр товлосон өдрөөс 14 хоногийн өмнө Барьцаалуулагчид хүргүүлнэ.
5.3. Барьцаалуулагч нь "Мэдэгдэх хуудас”-т заасан өдөр хүртэл зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх талаар ББСБ-тай тохироогүй бол түүнийг барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрсөн гэж тооцон барьцаалагч нь энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, барьцаалуулагчийн өмнөөс шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагааг явуулах эрхтэй болно.
5.4. Барьцаагаар хангагдах үүрэг бүрэн болон хэсэгчлэн хангагдаж чадахгүй болсон гэж ББСБ үзвэл барьцаа хөрөнгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хамгаалалтанд авна.
5.5. Барьцаалагч барьцаалсан хөрөнгийг бүрэн болон хэсэгчлэн хамгаалалтанд авах, бусад арга хэмжээг авч эхлэх огноог дурдсан мэдэгдэлийг барьцаалуулагчид хүргүүлнэ.
5.6. Барьцаалагч барьцаалуулагч нар гэрээний барьцаагаар баталгаажсан үүргийг гүйцэтгүүлэхээр барьцаа хөрөнгийн эзэмшлийн эрхийг шилжүүлэн авах бусад үйл ажиллагаануудыг гүйцэтгэхэд шүүхийн шийдвэр шаардлагагүй хэмээн хүлээн зөвшөөрч байна.
5.7. Барьцааны зүйлийг гэрээний 5.8-д заасан аргаар тогтоосон үнээр ББСБ зээлийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авах, эсхүл гуравдагч этгээдэд шууд худалдан борлуулж болно.
5.8. Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулах ажиллагааны дагуу ББСБ нь тухайн барьцааны зүйлийг барьцаалуулагчтай харилцан тохиролцсон үнээр, ийнхүү тохиролцоогүй ББСБ-ын сонгосон хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнээр гуравдагч этгээдэд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аргаар барьцааны зүйлийг худалдан борлуулна.
5.9. Барьцааны зүйлийг эхний ээлжинд шүүхээс гадуур худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ба ийнхүү худалдан борлуулах боломжгүй бол шүүхийн журмаар худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
Зургаа. Бусад зүйл
6.1. Энэ гэрээ нь Монгол Улсын хуульд нийцүүлэн үйлдэгдсэн болно.
6.2. Энэ гэрээг талууд харилцан хүсэл сонирхолоо илэрхийлж үйлдсэн бөгөөд өв залгамжлагч, эрх шилжүүлэн авагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, хүлээн авагч болон зөвшөөрөгдөн томилогдсон этгээдүүдийн хувьд зайлшгүй дагаж мөрдөх зүйл болно.
6.3. Энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
6.4. Энэ гэрээ нь монгол хэл дээр таван /5/ эх хувь үйлдэгдсэн бөгөөд эх хувиуд нэгэн адил хүчинтэй байна.
6.5. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсоны үндсэн дээр энэхүү гэрээнд талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болно.
6.6. Энэ гэрээ нь Зээлийн гэрээний салшгүй хэсэг болно. Зээлийн гэрээ энэ гэрээний хооронд зөрүүтэй зүйл гарвал Зээлийн гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:
ББСБ-г төлөөлж:Барьцаалуулагчийг төлөөлж: