|
БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ
БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

БАРЬЦААТ ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

 

 

2014 оны 5-р сарын 14 № Улаанбаатар хот

 

Нэг талаас Булган аймаг, Булган, 5-р баг, Жаргалант, 5б-7 гудамж, 7 тоотод оршин суух ГЭ79022111 регистрийн дугаартай, Бадарч овогтой Самданжамц, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат, 16 байр, 1 тоотод оршин суух, ШЗ72061102 регистрийн дугаартай, Юндэндорж овогтой Алтантуяа, Хан-Уул дүүрэг, 12-р хороо, таван толгой 1 гудамж, 9 тоотод оршин суух ШЗ47060108 регистрийн дугаартай, Жандаг овогтой Нацаг нар /цаашид "Зээл авагчид” гэнэ/,

Нөгөө талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж 73 байр 9 тоотоä îðøèí ñóóõ, ШГ86041362 регистрын дугаартай, Баяржаргал овогтой Баянтуул (цаашид "Зээл олгогч” гэнэ) бид (хамтад нь "талууд”гэх)дор дурьдсан гэрээ бичгийг байгуулав. Үүнд:

  1. Зээл авагч буюу Барьцаа өгөгчийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Зээл олгогч буюу Барьцаа баригчид 30,000,000 төгрөгийн /гучин сая/ Зээлийг 2014 оны 05-р сарын 14-ээс 2014 оны 07-р сарын 14-ны өдөр хүртэл 2 сарын хугацаагаар олгов.
  2. Зээл авагч нь Зээл олгогчоос авсан зээлд эхний сар хүүгүй, 2 дох сар зээлийн үнийн дүнгийн 5%-ийн хүү нэмж төлнө.
  3. Зээл авагч - Барьцаа өгөч нь зээлсэн мөнгийг энэхүү гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2014 оны 07-р сарын 14-ны өдөр Зээл олгогчид бүрэн буцааж олгоно.
  4. Зээл авагч-Барьцаа өгөгч өөрийн гэрээний үүргийг найдвартай биелүүлэх зорилтын үүднээс барьцаа болгон 40 толгой үхэр /Цаашид "Эд хогшил” гэнэ/-ийг өгсөн бөгөөд энэ эд хогшлын жагсаалтыг орон нутгийн үнээр үнэлэн энэ гэрээнд хавсаргав. /Гэрээний 1-р хавсралт/.
  5. Энэ гэрээний барьцааны эд хогшлыг Зээл олгогч-Барьцаа баригчид хадгална.
  6. Зээл авагч-Барьцаа өгөгч нь Зээл олгогч-Барьцаа баригчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны эд хогшлыг захиран зарцуулах эрхгүй гэж талууд тохиролцов.
  7. Хэрэв Зээл авагч-Барьцаа өгөгч өөрийн зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргийг огт биелүүлээгүй буюу бүрэн биелүүлээгүй бол Зээл олгогч-Барьцаа баригч түүний барьцаанд өгсөн эд хогшлыг бүгдийг, бодитойгоор шилжүүлэн авна.
  8. Энэ гэрээнд дурьдаагүй бусад тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн заалтыг удирдлага болгоно.
  9. Энэ гэрээ Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд Талууд ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй, харилцан үүргээ биелүүлсэн, бүх тооцоо хийгдсэн нөхцөлд түүнийг бүрэн биелэгдсэнд тооцно.
  10. Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.
  11. Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.
  12. Талууд энэ гэрээнд дурьдсан болон түүнтэй холбогдох бусад асуудлаар гарсан маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээ авна. Хэрэв хэлэлцээрийн арга хэмжээ зохих үр дүнд хүрэхгүй бол гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
  13. Гэрээний үндсэн эхийг 2 хувь үйлдэн нотариатаар батлуулав.
  14. Талуудын хууль ёсны хаяг, банкинд байгаа баримт бичгүүд:

 

Зээл авагч-Барьцаа өгөгч: /Б.Самданжамц/

Хаяг:___________________________________________________________

Утас__________

Тооцооны дансныдугаар__________

 

Зээл авагч-Барьцаа өгөгч: /Ю.Алтантуяа/

Хаяг:___________________________________________________________

Утас__________

Тооцооны дансныдугаар__________

 

Зээл авагч-Барьцаа өгөгч: /Ж.Нацаг/

Хаяг:___________________________________________________________

Утас_____________

Тооцооны дансныдугаар__________

 

 

Зээл олгогч-Барьцаа баригч: /Б.Баянтуул/

Хаяг:___________________________________________________________

Утас__________

Тооцооны дансныдугаар__________

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариулт:*