| |
Бэлэглэлийн гэрээ
Улаанбаатар хот. Дугаар___ ____ оны __-р сарын __
Энэхүү гэрээг нэг талаас
______________________________________(цаашид "Бэлэглэгч” гэх),
Нөгөө талаас ______________________________________________ (цаашид "Бэлэг хүлээн авагч” гэх) нар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 276 дугаар зүйлийг удирдлага болгон байгуулав. Үүнд:
1.Нийтлэг үндэслэл.
1.1. Талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, гэрээнд заасан нөхцлүүд биелснээр дуусгавар болно.
1.3. Бэлэглэгчээс Бэлэг хүлээн авагчид эд хөрөнгө шилжүүлж өгснөөр, үл хөдлөх хөрөнгийн хувьд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр уг гэрээг байгуулсанд тооцно.
2. Талуудын хүлээх эрх, үүрэг.
2.1. Бэлэглэгч нь эд хөрөнгийг Бэлэг хүлээн авагчийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
2.2. Бэлэг хүлээн авагч нь өмчлөлийн зүйлээ хуулийн хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
2.3. Бэлэг хүлээн авагч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, бусад өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
2.4. Бэлэглэгч нь хуулиар хориглоогүй эд юмс, бусад зүйлийг бэлэглэнэ.
3. Талуудын хүлээх хариуцлага.
3.1. Гэрээнд заасан нөхцлийг биелүүлээгүй буруутай тал иргэний хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
3.2. Гарах үр дагаврыг тооцож, хүлээх бусад хариуцлагыг талууд тохиролцон гэрээнд тусгаж болно.
3.3 Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад Эцэслэн шийдвэрлүүлнэ.
4. Бусад зүйл.
4.1. Уг гэрээгээрзаавал оруулбал зохих зүйлийг талуудтохиролцон нэмж оруулна. _________________________________________________________ ________________________________________________________________
4.2. Уг гэрээг адил хүчинтэй талууд хоёр эх хувь үйлдэж хадгална. Хэрэв маргаан гарсан бол шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ.
Бэлэглэгч: Бэлэг хүлээн авагч:
_________________________ ________________________