![]() |
ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ
№___
______________ хот 20_ оны __ дугаар
(аймаг, сум, дүүрэг) сарын __ -ныөдөр
Энэхүү гэрээг нэг талаас Зээл өгөгч __________________ хотын (аймгийн) ______________ дүүргийн (сумын)______хорооны (багийн) _______ тоот иргэний үнэмлэхтэй ______________ -ийн ________________, нөгөө талаас Зээл авагч __________________ хотын (аймгийн) ______________ дүүргийн (сумын)______хорооны (багийн) _______ тоот иргэний үнэмлэхтэй ______________ -ийн ________________ нар харилцан тохиролцож, Монгол улсын Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүдийг үндэслэн дараахь нөхцөлтэйгээр байгуулав.
1. Зээл өгөгч нь _____________________ (төгрөг, доллар, юань, рубль, евро) -г 20_ оны __ сарын__ өдөр зээл авагчид 20_ оны __ сарын __ өдөр хүртэл ________ хугацаатайгаар зээлдүүлж байна.
2. Зээл авагч нь авсан зээл болох _______________ (төгрөг, доллар, юань, рубль, евро)-д _________ ( сар, жил ) бүр ____ хувийн хүү төлнө.
3. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон ____________________________ эд хөрөнгийг барьцаанд авав. ( барьцааны эд хөрөнгийн жагсаалтыг хавсаргав. Хавсралт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно) Жич: энэ хэсгийг зөвхөн барьцаатай зээлийн гэрээнд хэрэглэнэ.
4. Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй.
5. Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн ____ хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй.
6. Зээл авагч тал хугацаандаа авсан зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш ______ хоног өнгөрмөгц Зээл өгөгч нь барьцаанд авсан хөрөнгийг захиран зарцуулж, түүний үнийн дүнгээс үндсэн зээл, хүү, алданги, хохирлоо гаргаж авах эрхтэй.
7. Барьцааны эд хөрөнгийг борлуулж энэ гэрээний 6-д заасан төлбөрийг барагдуулж дуусаад мөнгө үлдэх тохиолдолд зээл авагчид буцаан өгөх үүргийг зээл өгөгч хүлээнэ. Барьцааны эд хөрөнгийг худалдахад зээл өгөгч хамт байхыг шаардах эрхтэй.
8. Энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад Эцэслэн шийдвэрлүүлнэ
9. Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно.
10. Гэрээг 2 хувь үйлдэж, талууд гарын үсэг зуран нэг нэг хувийг хадгална.
Гэрээний тал:
Зээл өгөгч:
Эцэг/эх/-ийн нэр______________ нэр________________ оршин суугаа хаяг ___________________________________________________________________ утас ____________________ иргэний үнэмлэхийн дугаар ___________________ регистрийн дугаар ________________ Банкны харилцах данс _______________
Гарын үсэг___________________
Зээл авагч:
Эцэг/эх/-ийн нэр______________ нэр________________ оршин суугаа хаяг ___________________________________________________________________ утас ___________________ иргэний үнэмлэхийн дугаар ____________________ регистрийн дугаар ________________ Банкны харилцах данс _______________
Гарын үсэг ____________________