|

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

_____________________ №Улаанбаатар хот

/он, сар, өдөр/

 

Энэхүү ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ (цаашид "Гэрээ” гэх)-ийг

(1) ________________________________хаягт албан ёсоор байрлах, ______________регистрийн дугаартай _____________овогтой ____________ /Цаашид "А тал” гэх/;

(2) ________________________________хаягт албан ёсоор байрлах, Монгол улсын хуулийн этгээд болох _______________ ХХК /Цаашид "Б тал” гэх/, түүнийг төлөөлж _________________________ нар дараах энд дурьдсан харилцан амлалт, тохиролцоог үндэс болгон энэхүү гэрээг ___________________-ны өдөр байгуулав.

Нэг. Гэрээний зорилго.

1.1 Энэхүү гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь ашгийн төлөө байна.

1.2 Гэрээний зорилго. Монгол Улсын Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу талууд энэ гэрээний 2.1, 2.2-д заасан хөрөнгийг харилцан шилжүүлсэнээс эхлэн Монгол улсын ___________________дүүргийн ___-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц зориулалттай 13 давхар барилгыг барихад өөрсдийн зүгээс энэхүү гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна.

 

Хоёр. Үйл ажиллагааны зорилго, төрөл

2.1.Гэрээний талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулна.

2.2.Энэ гэрээнд заасан үндсэн үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий харилцаанд энэ гэрээний холбогдох зарчим нөхцлийг хэрэглэж болно.

2.3.Талууд өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцлийг шинэчлэн байгуулах, дангаар гаргасан саналаа ажил хэрэг болгох зэрэг тохиолдолд харилцан зөвшөөрлийг авах замаар шийдвэрлэнэ.

2.4.Гэрээний талууд нь энэхүү гэрээгээр зохицуулж буй үйл ажиллагаанд хамаарахгүй өөр төрлийн бизнесийн болон бусад үйл ажиллагааг хамтран эрхлэх тохиолдолд энэ гэрээ нь үйлчлэхгүй бөгөөд уг харилцааг шинээр гэрээ байгуулах замаар зохицуулна.

 

 

Гурав. Хөрөнгө оруулалтын төрөл, ашиг, эрсдэл хуваарилах

нөхцөл

3.1.Хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээ

3.1.1. А тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна.

(i) __________хот, __________дүүрэг __-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшилийн_________________улсын бүртгэлийн дугаартай, ______м.кв газар, түүний эзэмших эрх;

3.1.2. Б тал нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулна.

(i) Орон сууц, үйлчилгээний зориулалттай 13 давхар барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулна.

3.2.Ашиг хуваарилах зарчим.

3.2.1.Талууд дараах байдлаар ашиг хуваарилна.

(i)А тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын 13 давхрын орон сууцны 1-3 дугаар давхарт байрлах орон сууцны өмчлөх эрхийг эдэлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулах, захиран зарцуулах эрхтэй болно.

(ii) Б тал нь эрх бүхий байгууллагаас батлагдсан эскиз зургийн дагуу баригдсан барилгын 13 давхар орон сууцны 4-13 дугаар давхарт байрлах орон сууцны өмчлөх эрхийг хүлээн авч, захиран зарцуулах эрх эдэлнэ.

3.3.Эрсдэл хуваарилах зарчим.

3.3.1.Талууд дараах байдлаар эрсдлийг хуваарилна.

(i)Талууд үйл ажиллагааны явцад давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн эрсдлийг адил хэмжээгээр (50, 50 хувь) хариуцна.

(ii)Талуудын бие биедээ гаргаж өгсөн баталгаа, мэдэгдэл нь худал, алдаатай байсан эсхүл уг талын буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө талд болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг гэм буруутай тал хариуцан арилгана.

 

Дөрөв. Баталгаа, мэдэгдэл

4.1.Б тал нь дараах баталгаа мэдэгдлийг А талд гаргаж байна.

(i) Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд мөн болно.

(ii) Энэхүү гэрээг төлөөлөн гарын үсэг зурж буй этгээд нь компанийг гуравдагч этгээдийн өмнө төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд мөн болно.

(iii) Энэхүү гэрээний зорилготой холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит боломж, санхүүгийн чадвартай болно.

4.2.А тал нь дараах баталгаа, мэдэгдлийг Б талд гаргаж байна.

(i) А тал нь уг газрыг эзэмших, ашиглах эрх бүхий цорын ганц этгээд мөн болно.

(ii) Газрыг эзэмших эрхийг хуулийн дагуу олж авсан бөгөөд уг газартай холбоотойгоор гуравдагч этгээдийн нэхэмжлэл, маргаан байхгүй, шүүх арбитрын ажиллагаа байхгүй болно.

 

Тав. Талуудын харилцан эдлэх эрх, үүрэг

5.1.Хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд дараах байдлаар хариуцан зохион байгуулна. /хийх ажлын чиглэл, төрөл, хийгдэх хугацааг заана./

(i)А тал нь газар эзэмших эрх, барилгын батлагдсан эскиз зураг, хөрсний шинжилгээний дүгнэлт болон холбогдох бусад бичиг баримт, барилга барихтай холбоотой зөвшөөрлийг зохих журмын дагуу авах, газрыг барилга барихад бэлэн болгоно.

(ii)А тал нь Б тал өмчлөх эрхээ олж авах, хэрэгжүүлэх явцад дэмжлэг туслалцаа үзүүлж, аливаа татгалзаангүйгээр холбогдох зөвшөөрөл, бичиг баримтыг гаргаж өгнө.

(iii) А тал нь Б талын шаардсанаар энэхүү гэрээнд заасан зорилгыг хэрэгжүүлэх явцад шаардлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гаргаж өгч байна.

(iv)Б тал нь нийт барилга барих санхүүжилтыг 100 хувь хариуцах, барилгын зураг төсөл, төсөв зохиох, гадна дулаан, цэвэр ба бохир ус, цахилгаан хангамж, холбооны инженерын шугам, сүлжээний зураг төсөл, төсөв зохиох болон барилгын техникийн бодлогоор удирдах, барилга угсралтын ажлыг дангаар төлөөлөн удирдаж, гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулж, барилга барихтай холбоотой зөвшөөрлийг зохих журмын дагуу авах, баригдсан орон сууцны барилгын үнийг тогтооно.

(v)Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн _____________ хоногийн дотор барилгын ажлыг эхэлүүлсэн байх үүргийг Б тал хүлээнэ..

(vi)А талын эзэмшиж буй Нийслэлийн Засаг даргын ________тоот шийдвэр бүхий ______________ дүүргийн ___-р хорооны нутаг дэвсгэрт орших ________м2 газарт батлагдсан зураг төслийн дагуу барих 13 давхар орон сууцны барилгыг __________________-ны дотор Б тал бүрэн хариуцан барилгын ажлыг гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгнө. Барилгын талбай, хэмжээнүүдийг батлагдсан зураг төслийн дагуу тоооцно.

(vii) А тал болон Б тал нь өөрийн талуудад ногдох барилгын хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах болон гуравдагч этгээдэд худалдах, захиран зарцуулан шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тус тусдаа хариуцна.

(viii) Гэрээ дуусгавар болсноор энэхүү гэрээний дагуу хуваарилж авсан үл хөдлөх хөрөнгө нь тухайн талуудын тус тусын өмчлөлд хэвээр үлдэнэ.

Зургаа. Удирдлага, хяналт

6.1.Б тал нь гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг бие даан шийдвэрлэж, барилгын үйл ажиллагааны явцад ерөнхий удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд А талын саналыг харгалзан үзэж болно. /ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАЛУУД ЯМАР ОРОЛЦООТОЙ БАЙХ талаар ЭНЭ ХЭСЭГТ ТУСГАНА-ЭНЭ ЗААЛТААС ӨӨРӨӨР БАЙЖ БОЛНО/

Долоо .Хариуцлага, гэрээ дуусгавар болох

7.1.Барилга баригдах явцад газартай холбоотой маргаан, нэхэмжлэл гарсны улмаас барилгын үйл явц тодорхой хугацаанд тасалдсан, эсхүл цаашид барилгыг барих боломжгүй болсон тохиолдолд учирсан хохирлыг А тал хариуцна.

7.2.Барилга барих газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг А тал хариуцна.

7.3.Баригдсан барилгад Барилгын тухай хуулийн дагуу баталгаа гаргаж өгөх ба бусад этгээдийн өмнө үүсэх хариуцлагыг Б тал хариуцна.

7.4.Энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, баталгаа, мэдэгдэл нь худал, эсхүл алдаатай болох нь тогтоогдсон бол нөгөө тал нь гэрээг цуцалж, өөрт учирсан бүх хохирлоо шаардах эрхтэй.

7.5.Талуудын аль нэг нь үүргээ ноцтойгоор зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, эсхүл үр дүн гарахгүй нь тодорхой болсон бол нөгөө тал нь гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

7.6.Талууд харилцан тохиролцож, гэрээг дуусгавар болгох эрхтэй.

Найм. Мэдээлэл нууцлах үүрэг

8.1.Энэхүү гэрээний дагуу аль нэг талаас нөгөө талд гаргаж өгсөн аливаа нууц мэдээллийг нөгөө тал нь гуравдагч этгээд, олон нийтэд аливаа хэлбэрээр задлахгүй, дамжуулахгүй, хуулбарлаж өгөхгүй, түүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл, мэдээлэл гаргахгүй байх үүрэг хүлээнэ.

8.2.Үл хамаарах байдал. Дор дурьдсан мэдээллүүд нь нууц мэдээлэлд хамаарахгүй болно.

(i)Нууц мэдээллийг өгөгч тал нь түүнийг гуравдагч этгээдэд ил болгохыг бичгээр зөвшөөрсөн;

(ii)Мэдээлэл өгөгч компанийн санаандгүй, болгоомжгүй болон буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээд мэдэх болсон аливаа мэдээлэл;

(iii)Хууль тогтоомж болон эрх бүхий этгээдийн зүгээс дамжуулах болон мэдээлэхийг шаардсан аливаа мэдээлэл;

(iv)Нууц мэдээллийг хүлээж авч байгаа этгээд түүнийг нууц хадгалах үүрэг бүхий мэргэжлийн хууль зүй, татвар, аудитын зөвлөгөө өгөгч байгууллага, этгээдэд ил болгосон аливаа мэдээлэл.

 

 

Ес. Маргааныг шийдвэрлэх

9.1 Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

Арав. Бусад зүйл

9.1.Гэрээний хугацаа. Энэхүү гэрээ нь _______________-ны өдрөөс эхлэн __________________-ны өдрийг хүртэл _________жилийн хугацаанд үргэлжилнэ.

9.2.Гэрээний хавсралт.

(i)Энэ гэрээ хүчин төгөлдөр байх аль ч үед гэрээний нөхцлийг тодотгосон, буюу шинээр үүссэн харилцааг зохицуулсан нэмэлт нөхцлийг талууд харилцан тохиролцсоноо хавсралтад тусгаснаар уг нөхцөл нь энэхүү гэрээний салшгүй нэгэн хэсэг болно.

(ii)Гэрээний хавсралтанд шинээр нөхцөл оруулах бүрт түүнийг бичгээр хийсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр болно.

(iii)Талуудын аль нэг нь дур мэдэн, дангаар шийдвэрлэн хавсралтанд тусгасан нөхцлийг хууль бус хэмээн үзэх бөгөөд уг нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тал хавсралтад гарын үсгээ зураагүй болох нь түүний хууль бус болохыг нотолно.

9.3.Гэрээнд ашиглах хэл. Гэрээ болон түүний хавсралт, үзвэр, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон эрх бүхий байгууллагаас олгох энэхүү үйл ажиллагаатай холбогдох бусад бүх баримт бичиг нь Монгол хэл дээр байна.

9.4.Татвар болон хураамж. Монгол улсын татварын багц хуулийн дагуу гэрээнд заасан үйл ажиллагаанаас авах бүх төрлийн (аж ахуйн нэгжийн орлогын болон тоног төхөөрөмж, бараа материал хилээр гаргах, оруулж ирэхтэй холбоотой гаалийн албан татвар зэрэг) татвар, эрх бүхий байгууллагаас авдаг үйлчилгээний хөлс болон хураамжыг тухайн хөрөнгө оруулагч өөрөө бүрэн хариуцна.

9.5.Гэрээний үүргийг шилжүүлэх. Нөгөө талаасаа урьдчилан зөвшөөрөл аваагүй нөхцөлд гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно.

9.6.Гэрээний хүчин төгөлдөр байдал. Талуудын эрх бүхий этгээдүүдэд энэхүү гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болно.

 

 

Гэрээг байгуулсан:

"А” тал буюу хөрөнгө оруулагч: "Б” тал буюу хөрөнгө оруулагч:

___________овогтой ______"_________________” ХХК-ныг

Хаяг: _______________ төлөөлж захирал ____________

Утас:___________________________ овгийн __________________ны

Регистрийн дугаар__________________________________________

И.Ү.Дугаар_____________________ Компаний хаяг:______________

Гарын үсэг..................................... Гарын үсэг.................................

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-5=?
Хариулт:*