![]() |
ХАМТРАН
АЖИЛЛАХ ГЭРЭЭ
№
_____________ хот 20__ оны__ дугаар
аймаг, сум, дүүрэг) сарын__ -ны өдөр
Нэг талаас____________________________________________________________
( цаашид "А" тал гэнэ), түүнийг төлөөлж________________________________
(төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)
Нөгөө талаас__________________________________________________________
( цаашид "Б" тал гэнэ ), түүнийг төлөөлж_________________________________
(төлөөлсөнхүнийалбан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр )
бид дараахь нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Гэрээний талууд___________________________________________________
чиглэлээр____________________________________________________________
____________________________________________________________ хэлбэрээр
хамтран ажиллана.
1.2. Хамтын үйл
ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг
талууд дараахь байдлаар хариуцан гаргана (Хөрөнгийн төрөл хэмжээ, бэлэн
болгох хугацаа зэргийг тодорхой заана):
- "А" тал
- "Б" тал
1.3. Хамтын үйл
ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд
дараахь байдлаар хариуцан зохион байгуулна (хийх ажлын чиглэл, төрөл,
хийгдэх хугацааг заана):
- "А" тал
- "Б" тал
1.4. Гэрээний хугацаа____ жил байна. Гэрээний хугацааг талууд тохиролцон
сунгаж болно.
2. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт
2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл
хэлбэрийн хамтын ажиллагаатай
холбботой үйл ажиллагааг дараахь журмаар удирдан явуулна (дараахь
хувилбарын аль нэгийг сонгож болно):
- "А" тал нь дангаар төлөөлөх
- "Б" тал нь дангаар төлөөлөх
- "А" болон "Б" талууд хамтран
- "А" болон "Б" талууд өөр этгээдийг томилох замаар
2.2. Хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын
үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг____________ бүрийн хугацаанд тогтмол
тайлагнах үүрэгтэй.
2.3. Гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилт, бусад талуудын гэрээний талаархи үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.
Гэрээний аль нэг тал бусад талын шаардсан үед хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлан тавих үүрэгтэй.
3. Эд хөрөнгө
3.1. Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын дараахь өмчлөлд байна (дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно):
-хамтран өмчлөх дундын өмчид
-хэсгээр өмчлөх дундын өмчид, дараахь хувь хэмжээгээр:
3.2. Үйл ажиллагааны орлогоос бий болсон орлогын өөрт ногдох хэсгийг талууд өөрийн үзэмжээр захиран зарцуулна.
3.3. Хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой гарах зардлыг талууд тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
3.4. Хамтын ажиллагаанд зориулан хуримтлуулсан хөрөнгө мөнгийг зөвхөн хамтын ажиллагааны зорилгод нийцүүлэн зарцуулна.
4. Хариуцлага
4.1. Хамтын үйл
ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө
үүссэн хариуцлагыг талууд дараахь зарчмаар хариуцна:
(дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно)
- хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна. хэсгээр --------- өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцна.
4.2. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй
буюу зохих ёсоор
биелүүлээгүй үед нөгөө талдаа дараахь торгууль эсхүл алданги төлнө (дараахь
хувилбарын аль нэгийг сонгож болно):
-үүргийн үнийн дүнгийн____ хувийн торгууль төлнө.
-үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам__ хувийн (0.5-аас
ихгүй байх) алданги төлнө.
5. Давагдашгүй хүчин зүйл
5.1 Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас/ алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.
5.2 Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.
6. Маргааныг шийдвэрлэх.
6.1.Хэрэв маргаантай асуудлаар Талууд тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
7. Бусад заалт
7.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Иргэний хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
7.2. Хамтын үйл ажиллагааны тайланг талууд жил тутам, явцын тухай шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байна.
8. Гэрээ хүчин төгөлдөр байх
8.1.Талууд гэрээнд гарын үсэг зурсан үеэс гэрээ хүчин төгөлдөр болно.
8.2. Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд
(дараахь хувилбарын аль
нэгийг сонгож болно)
-харилцантохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгож болно.
-аль нэг тал нь___ сарын өмнө урьдчилан мэдэгдэх замаар гэрээнээс
татгалзаж болно. Энэ тохиолдолд тодорхой шалтгаан заагаагүй байж болно
- онцгой нөхцөл шалтгаан бий болсон үед гэрээний аль нэг тал__
сарын өмнө мэдэгдэж гэрээнээс татгалзаж болно.
8.3. Талууд тохиролцвол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
9. Талуудын хаяг:
А" тал Хаяг, индекс:_________________ Утас:________________________ Факс:________________________ Цахилгаан шуудангийн хаяг:
Банкны харилцах дансны дугаар:
Тамга, тэмдэг |
"Б" тал: Хаяг, индекс:__________________ Утас:________________________ Факс:________________________ Цахилгаан шуудангийн хаяг:
Банкны харилцах дансны дугаар:
Тамга, тэмдэг |