| |
Худалдах худалдан авах гэрээ
Улаанбаатар хот Дугаар он....сар......өдөр
Энэхүү гэрээг нэг талаас ………………./хуулийн этгээд, иргэн /-ийг /гэрээ болон итгэмжлэл/-ийн үндсэн дээр /албан тушаал овог нэр/ ……………… төлөөлөн …………………………… (цаашид Худалдагч гэх) нөгөө талаас ...................../хуулийн этгээд, иргэн/ -ийг /гэрээ болон итгэмжлэл/-ийн үндсэн дээр ... /овог нэр албан тушаал / ……………………… төлөөлөн /холбогдох хууль тогтоомж, баримт бичгийг дурдах/ (цаашид Худалдан авагч гэх) дараах зүйлсийг харилцан тохиролцож байгуулав.
1. Гэрээний агуулга
1.1.Энэхүү гэрээнд заасны дагуу Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй барааг бэлдэж Худалдан авагчид хүлээлгэн өгөх Худалдан авагч нь барааг хүлээн авч гэрээнд заасны дагуу төлбөрийг төлнө.
1.2.Барааны нэр, төрөл……………………..
1.3.Барааны үйлдвэрлэгч…………………..
1.4.Барааны байршил……………………………
1.5.Барааны тоо хэмжээ.....................................
1.6.Худалдагч бараанд холбогдох аливаа баримт бичгийг Худалдан авагчид барааг …………………/ачуулсанаар, хүлээлгэн өгөх/-ээр шилжүүлнэ.
1.7.Энэхүү гэрээний Хавсралтад дурдсан графикаар барааг дурдсан хугацаанднийлүүлсэн байна.
2. Чанар
2.1.Худалдагчийн нийлүүлэх барааны чанар дараах шаардлагыг хангасан байна: (барааны чанарыг тодорхойлох улсын стандарт, техникийн нөхцөл, үйлдвэрлэгчийн гэрчилгээ, загвар гэх мэт)
2.2.Худалдагч барааны чанарыг ……………./ баримт бичгийн нэр / -аар тодорхойлно.
2.3.Баталгаат хугацаа ……………. / үйлдвэрлэсэн огноо, барааг худалдсан, нийлүүлсэн огноо /-аас эхэлж ……….. -д дуусна.
2.4.Худалдагч баталгаат хугацаанд барааны аливаа дутагдал доголдол, гэмтлийг арилгана. Аливаа гэмтэл дутагдал, доголдол илэрснээс хойш ……… /сар, өдөр, цаг/-ийн дотор мэдэгдэж заасан хугацаанд худалдагчид мэдэгдсэн бол өөр бараагаар солино.
3. Иж бүрдэл
3.1.Худалдагчийн нийлүүлэх барааны иж бүрдлийг …………….. /улсын стандарт, загвар журам, техникийн нөхцөл, бусад эрх зүйн акт/-аар тодорхойлно.
3.2.Барааны иж бүрдлийн нэмэлт шаардлага нь …………………………
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
4. Нийлүүлэх хугацаа, нөхцөл
4.1.Худалдагч нь гэрээнд заасан барааг худалдан авагчид …………….. /төлбөр төлсөн, гэрээний нөхцөл, бусад/-ийн дараа …………… /цаг, өдөр, долоо хоног, сар, жил/-ийн дотор ............. газарт нийлүүлнэ.
4.2.Худалдагч гэрээнд заасан нийлүүлэлтийн хугацаанаас өмнө барааг нийлүүлэх эрхтэй бөгөөд ингэх тохиолдолд Худалданавагчид нийлүүлэлтийн тухай мэдэгдсэн байна. /Энд ийнхүү мэдээлэх тухай бусад шалтгааныг бичиж болно./
4.3.Барааг дараах нөхцлөөр нийлүүлнэ: ИНКОТЕРМС 2000, 2010 ………………………………………………………………………………………
5. Үнэ төлбөр
5.1.Барааны нэгжийн үнэ ………….. /валют төгрөг / болно.
5.2.Гэрээгээр худалдах барааны нийт үнэ ………… /валют төгрөг/болно.
5.3.Худалдан авагч нь гэрээ байгуулмагц урьдчилгаа төлбөрийг төлж барааг хүлээн авмагц ...............хугацааны дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлнө.
5.4.НӨТ энэхүү гэрээнд дурдсан үнэд ороогүй болно. /гэхдээ, НӨТ-ийггэрээний үнэд шингээсэн бол энэ тухай гэрээндээ заана./
5.5.Үнэ нэмэх, валютын үнэ унах зэрэг энэхүү гэрээний нийт үнийг өөрчлөх үндэс болохгүй.
6. Төлбөр төлөх ажиллагаа
6.1.Худалдан авагч …………………….- ий дараа……….. /сар, өдөр/-ийн дотор гэрээнд заасан нийт үнийн …………хувийг урьдчилж төлнө.
6.2.Худалдан авагч …………………….-ий дараа ………………./огноо/-д барааны нийт үнийг бүрэн төлж дуусна.
6.3.Төлбөрийн хэрэгсэл…………………….
6.4.Төлбөрийн төрөл: ……………………… /бэлнээр, банкны шилжүүлэг, аль алинаар/
6.5.Худалдан авагч Худалдагчид төлбөрийг хийсэн тухай ………………….-ээс хойш ………………-ий дотор ……………….. /шуудан, факс гэх мэт/-аар мэдэгдэнэ.
6.6.Энэхүү гэрээний 7.3-д заасан нэмэлт төлбөрийг үндсэн төлбөрийн ажиллагаагаар хийнэ.
6.7.Энэхүү гэрээний 5.3- зүйлд заасан барааний иж бүрдлээс бүрдэх зүйлсийг нийлүүлэх төлбөр дараах байдлаар үйлдвэрлэгчээс шилжинэ.
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
7. Сав баглаа боодол
7.1.Худалдагч барааг аюулгүй сав баглаа боодолд хийж, Худалдан авагч барааг хүлээн авах хүртэл гэмтэл эвдрэл, устахаас сэргийлж баталгаажуулна.
7.2.Сав баглаа боодол дараах байдлаар хийгдэнэ.
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
7.3.Сав баглаа боодлын үнэ барааны үнэд орсон /ороогүй болно.
7.4.Сав баглаа боодлыг буцаан илгээх нөхцөл, хугацаа………………….
7.5.Сав баглаа боодлыг буцаах төлбөрийн нөхцөл …………………………
8. Шошго
8.1 Барааны шошгыг дараах байдлаар хийнэ: /шошгын зураг, шошгон дээр бичсэн зүйлийг хавсаргана, улсын стандарт шошго хэрэглэх нөхцлийг хавсаргана./
9. Ачаалах, тээвэрлэх
9.1.Ачаалах газар……………………
9.2.Худалдагч барааг …………………-ээс хойш ……………..-/сар, өдөр/аас хэтрүүлэлгүйгээр ачаалж, илгээнэ.
9.3.Тээврийн хэрэгсэл…………………..
9.4.Тээвэрлэх бараан хамгийн доод хэмжээ нь ……………………………. /тээвэрлэлт бүрийн тээвэрлэх барааны хамгийн доод хэмжээ/
9.5.Барааны тээвэрлэлтэд тавигдах тусгай шаардлага…………………………
9.6.Худалдагч Худалдаг авагчид барааны тээвэрлэлтийн тухай ………………….-ий дараа ……………………/сар, өдөр, долоо хоног/-ийн дотор ………….. /шуудан, телеграм, факс/-аар мэдэгдэнэ. Энэ мэдээлэлд дараах зүйлсийг тусгана: ачаалах огноо, тээвэрлэлтийн бичиг, тээврийн хэрэгслийн тоо, дугаар /усан онгоц/машин/онгоц/галт тэрэгний дугаар, нэр/ гэрээний дугаар, огноо, нэр, барааны тоо хэмжээ/
10. Барааг хүлээн авах
10.1.Худалдагч нь Худалдан авагчид ……………….. /хүлээн авах газар/-т барааг хүлээлгэн өгнө.
10.2.Талууд хүлээн авах цэг дээр барааны тоо хэмжээ, чанарыг хуульд заасан арга ажиллагааны дагуу шалгана.
10.3.Худалдан авагч Худалдагчид ………………………..ий дараа …………………………….дотор /өдөр,цаг, сар/………………/телеграм, факс/-аар мэдэгдэнэ.
10.4.Талууд барааг хүлээлцэхдээ барааны тоо чанарын талаар маргаан гарч болзошгүй гэж үзвэл МҮХАҮТанхимын шинжээчдийг оролцуулан бараанд дүгнэлт гаргуулж болно.
11. Гэрээний хүчин төгөлдөр байдал
11.1.Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь үүргийг бүрэн гүйцэтгэх хүртэл хүчин төгөлдөр байх боловч аль ч тохиолдолд ………… оны ………….сарын………..өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.
12. Талуудын үүрэг хариуцлага
12.1.Гэрээг зөрчсөн тал нөгөө талдаа олох байсан орлогыг оролцуулан бүх холбогдох хохирлыг хуулийн дагуу төлнө.
12.2.Худалдан авагч дараах үүрэг хүлээнэ:
a)…………………………… тохиолдолд, …………… /гэрээний үнэ эсвэл өр төлбөрийн дүн/-ийн хувийн төлбөрийг Худалдагчид төлнө.
b)…………………………… тохиолдолд, Худалдагчид …………………./гэрээний үнэ эсвэл өр төлбөрийн хэмжээ/-ийн хувийн торгуулийг төлнө.
12.3.Худалдагч энэхүү гэрээгээр дараах үүрэг хүлээнэ. ……………………. тохиолдолд, …………… /гэрээний үнэ эсвэл өр төлбөрийн дүн/-ийн хувийн төлбөрийг Худалдан авагчид төлнө.
12.4.Хэрэв аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзвал, нөгөө талдаа ………. торгууль төлнө.
12.5.Энэхүү гэрээний бусад нөхцлийг зөрчсөн тал дараах хариуцлага хүлээнэ:
13. Давагдашгүй хүчин зүйл
13.1 Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт ,
үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.
13.2 Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.
14. Гэрээний гүйцэтгэлийг хангах арга
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
(энд гэрээний гүйцэтгэлийг хангах арга болох баталгаа, дэнчин, анз, торгууль зэргийг тусгаж болно.)
15. Маргаан шийдвэрлэх
15.1.Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.
16. Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх
16.1.Энэхүү гэрээний нөхцлийг талуудын хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт бичгийн дагуу өөрчилж, нэмж болно.
16.2.Талууд нөгөө талын бичгэн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.
17. Талуудын хоорондох харилцаа
17.1.Талуудыг төлөөлж дараах этгээдүүдэд энэхүү гэрээтэй холбоотой асуудлаар харилцаа холбоо тогтоож, хэлэлцээ хийнэ:
Худалдагчийн төлөөлөгч:
Утас:
Худалдан авагчийн төлөөлөгч:
Утас:
18. Тусгай нөхцөл
……………………………………………………………………………………………..
……………………………………………………………………………………………..
19. Бусад нөхцөл
19.1.Энэхүү гэрээ хоёр хувь үйлдэгдэх бөгөөд талуудад нэг нэг хувь хадгалагдана.
19.2.Монгол Улсын Иргэний хуулиар энэхүү гэрээнд дурдаагүй асуудлыг зохицуулна. /Энд өөр хууль тогтоомжийн актыг дурдаж болно/
19.3.Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний өмнөх хэлэлцээр, харилцаа холбоо, зөвлөмж, санал хүчингүй болно.
20. Талуудын холбоо барих хаяг, банкны мэдээлэл
20.1.Худалдагчийн хаяг:
Худалдагчийн банкны хаяг:
20.2.Худалдан авагчийн хаяг:
Худалдагч авагчийн банкны хаяг:
21. Гэрээний хавсралт
21.1.Барааны тухай мэдээллийг заасан хавсралт нь тус гэрээний салшгүй хэсэг болно.
Худалдагч Худалдан авагч
Нэр Нэр
Гарын үсэг Гарын үсэг
Тамга Тамга
Гэрээ байгуулсан ………..он………сар…………өдөр