|
КОМИССЫН ГЭРЭЭ

КОМИССЫН ГЭРЭЭ

КОМИССЫН ГЭРЭЭКОМИССЫН ГЭРЭЭ

№...........

 

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

 

Нэг талаас "Комисс”............................................түүнийг.......................................

(аж ахуйн нэгжийн нэр) (итгэмжлэл)

үндсэн дээр төлөөлөн............................................................................................

(албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

нөгөө талаас "Үйлчлүүлэгч”..................................................................................

(аж ахуйн нэгж, иргэний нэр)

түүнийг...............................үндсэн дээр төлөөлөн................................................

(албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

нар доорх гэрээг байгуулав.

 

 

  1. Нийтлэг заалт

1.1. Комисс үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс түүний эрх ашиг, шаардлагад нийцүүлэн, гуравдагч этгээдийн зардлаар...........................................................барааг.........................................................................төгрөгөөр борлуулах, эрх хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулна.

1.2. Үйлчлүүлэгч нь барааг................оны........-р сарын ........-ны өдрөөс эхлэн харилцан тохиролцож нийт үнийн..................хувиар бодож борлуулсан тохиолдолд шимтгэлийг комисст төлнө. Комисс тухайн барааг борлуулж олсон ашгаа үйлчлүүлэгчид төлнө.

 

  1. Комиссын эрх, үүрэг

2.1. Комисс доор дурдсан үүргийг хүлээнэ:

2.1.1. Худалдан авагчтай өөрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах.

2.1.2. Шаардлагатай гэж үзвэл үйлчлүүлэгчийг худалдан авагчтай

хэлэлцээ хийхэд байлцуулах.

2.1.3. Комисс үйлчлүүлэгчид ашигтай нөхцөлөөр хэлцэл байгуулах

үүрэгтэй.

2.2. Комисс үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй.

2.3. Үйлчлүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд комисс нь хөлс, шагнал шаардах эрхтэй.

2.4. Комисс даалгаврыг биелүүлж дууссаны талаар тайланг холбогдох бүх материалын хамт үйлчлүүлэгчиди хүлээлгэн өгнө.

2.5. Худалдсан эд зүйлийн үнийг хүлээж авснаас хойш.....................хоногийн дотор үйлчлүүлэгчид комисст суутгах шимтгэлийг авч шилжүүлнэ.

2.6. Комисс барааг үйлчлүүлэгчийн тогтоосон үнээс өөр үнээр худалдах тохиолдолд даруй мэдэгдэнэ.

 

  1. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг

3.1. Комисст хугацаатай даалгаврыг өгөх үүрэгтэй.

3.2. Гуравдагч этгээдийн өмнө комиссын үүрэг хүлээнэ.

3.3. Даалгавар гүйцэтгэхийн тулд гаргасан зардлыг комисст нөхөн төлнө.

3.4. Үйлчлүүлэгч барааг борлуулсан тохиолдолд үнийн дүнгийн..........хувийг шагнал болгож өгөх.

3.5. Комиссын явцыг тухай бүр шалгаж үзэх эрхтэй.

 

 

  1. Талуудын хариуцлага

4.1. Гэрээ болон түүнтэй холбогдох асуудлаар гарсан маргааныг талууд хэлэлцэн тохиролцоно.

4.2. Хэрэв талууд хэлэлцээний замаар маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл хуулийн дагуу (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

 

  1. Бусад заалт

5.1. Гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

5.2. Талууд харилцан үүргээ бүрэн биелүүлж дууссан буюу тооцоог хийж гүйцэтгэснээр гэрээ дуусгавар болно.

5.3. Гэрээнд өөрчлөлт, нэмэлт оруулахдаа талууд харилцан тохиролцож бичгээр үйлдэнэ.

5.4. Гэрээг хоёр хувь үйлдэж талууд тус бүр нэг нэг хувийг хадгална.

 

 

  1. Талуудын хаяг

 

Комисс:

 

Хаяг:...................................................... .............................................................. .............................................................. Утас:.....................................................

 

Гарын үсэг:...........................................

 

(тамга, тэмдэг)

Үйлчлүүлэгч:

 

Хаяг:...................................................... .............................................................. .............................................................. Утас:.....................................................

 

Гарын үсэг:...........................................

 

(тамга, тэмдэг)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

№.......

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Энэхүү гэрээг нэг талаас Зээл өгөгч.........................................................хотын (аймгийн) ..............................................дүүргийн (сумын) ..............................................хорооны (багийн) ..............................................тоот иргэний үнэмлэхтэй....................................................-ийн .............................................., нөгөө талаас Зээл авагч.....................................хотын(аймгийн) ..............................................дүүргийн (сумын) ...............................................хорооны (багийн) ..............................................тоот иргэний үнэмлэхтэй........................................................-ийн ........................................ нар харилцан тохиролцож Монгол Улсын Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлүүдийг үндэслэн дараахь нөхцөлтэйгээр байгуулав.

 

  1. Зээл өгөгч нь...................................... (төгрөг, доллар, юань, рубль, евро)-г 200.....оны ........-р сарын .......-ны өдөр зээл авагчид 200......оны .....-р сарын .......-ны өдөр хүртэл ...................хугацаатайгаар зээлдүүлж байна.
  2. Зээл авагч нь авсан зээл болох......................................... (төгрөг, доллар, юань, рубль, евро)-д................... (сар, жил) бүр.............хувийн хүү төлнө.
  3. Энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд барьцааны зүйл болгон .............................................................эд хөрөнгийг барьцаанд авав (барьцааны эд хөрөнгийн жагсаалтыг хавсаргав. Хавсралт нь энэ гэрээний салшгүй хэсэг болно). Жич: энэ хэсгийг зөвхөн барьцаатай зээлийн гэрээнд хэрэглэнэ.
  4. Зээл авагч тал энэ гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ, хүүгийн хамт төлөх үүрэгтэй.
  5. Гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн ............хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй.
  6. Зээл авагч тал авсан зээлээ хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссанаас хойш..............хоног өнгөрмөгч Зээл өгөгч нь барьцаанд авсан хөрөнгийг захиран зарцуулж, түүний үнийн дүнгээс үндсэн зээл, хүү, алданги, хохирлоо гаргаж авах эрхтэй.
  7. Барьцааны эд хөрөнгийг борлуулж энэ гэрээний 6-д заасан төлбөрийг барагдуулж дуусаад мөнгө үлдэх тохиолдолд Зээл авагчид буцаан өгөх үүргийг Зээл өгөгч хүлээнэ. Барьцааны эд хөрөнгийг худалдахад Зээл өгөгч (авагч?) хамт байхыг шаардах эрхтэй.
  8. Энэ гэрээтэй холбоотой маргааныг (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).
  9. Зээл өгөгч гэрээнд заасан мөнгийг Зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно.
  10. Гэрээг 2 хувь үйлдэж, талууд гарын үсэг зуран нэг нэг хувийг хадгална.

 

 

 

 

Гэрээний тал:

Зээл өгөгч:

Эцэг/эх/-ийн нэр...........................................нэр..............................................оршин суугаа хаяг ........................................................................................................................................................утас...........................................иргэний үнэмлэхийн дугаар....................................................... регистрийн дугаар.........................................Банкны харилцах данс..........................................

Гарын үсэг:.........................................

 

Зээл авагч:

Эцэг/эх/-ийн нэр...........................................нэр..............................................оршин суугаа хаяг ........................................................................................................................................................утас...........................................иргэний үнэмлэхийн дугаар....................................................... регистрийн дугаар.........................................Банкны харилцах данс..........................................

Гарын үсэг:.........................................

 

 

 

 

АГУУЛАХАД ЭД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ

№........

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Нэг талаас.....................................................................................................................................

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

(цаашид "Хадгалуулагч” гэх)-ийг …………………………………………………......үндсэн дээр

(дүрэм, итгэмжлэлийн)

төлөөлж ............................................................ажилтай ............................................................ , нөгөө талаас.............................................................................. (цаашид "Хадгалагч”гэх)-ийг

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

……………………………………………..үндсэн дээр төлөөлж………………………………………

(дүрэм, итгэмжлэлийн)

ажилтай..............………………………………………нархарилцан тохиролцож, МонголУлсын Иргэний хуулийн 428-430 дугаар зүйлийг үндэслэн гэрээг дараахь нөхцөлтэйгээр байгуулав.

 

  1. Нийтлэг заалт

1.1.Хадгалуулагч гэрээнд заасан эд хөрөнгийг Хадгалагчид хүлээлгэн өгнө.

1.2.Хадгалах эд хөрөнгийн тухай өгөгдөл:

1.2.1. Эд хөрөнгийн товч тодорхойлолт:.............................................................................. .......................................................................................................................................

1.2.2. Эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт: .................. .............................................................................................................................................................................................................................................................................

1.2.3. Эд хөрөнгийн зарласан үнэ:........................................................................................

1.3.Хадгалах газар: хаяг....................................................................................................

1.4.Хадгалах нөхцөл: Дулааны хэмжээ...........................чийглэг.........................хувь.

1.5.Хадгалуулагч эд хөрөнгөө хадгалах газар хүлээлгэн өгөх хугацаа:............он ......сар..........өдөр.

1.6.Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгө хадгалах цэгт очих цаг:...........................

1.7.Хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө буцаан авах хугацаа:................он ......сар .............өдөр (график).

 

  1. Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах, хадгалах, буцаан өгөх журам

2.1.Хадгалуулагч............................................... (нотлох баримт бичгийн нэр)-ийг үзүүлсэн тохиолдолд Хадгалагч гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн авна.

2.2.Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах, буцаан өгөх үед ачих, буулгахад Хадгалагч тал............................................................................................................... үүрэг гүйцэтгэнэ. Хадгалуулагч тал............................................................................ үүрэг хүлээнэ.

2.3.Хадгалагч эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авмагц Хадгалуулагчид агуулахын баримт олгоно. Агуулахын баримтад (олгосон огноо, бүртгэлийн дугаар, гэрээний талуудын нэр хаяг, эд хөрөнгийг хадгалах газар, хадгалах эд хөрөнгийн тоо, тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт, хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжээ, эд хөрөнгийг даатгах бол даатгалын үнэ, гэрээний хугацаа, хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг) шаардлагатай зүйлийг заавал тусгана.

2.4.Хадгалуулагч агуулахын баримт бичгийн үндсэн дээр эд хөрөнгөө буцаан авах бөгөөд хадгалагч энэ баримтыг үндэслэн хадгалсан эд хөрөнгийг буцаан өгнө.

2.5.Хадгалуулагч хүсвэл эд хөрөнгө болон түүний баглаа боодлыг ломбодож болох бөгөөд энэ тохиолдолд ломбоны зураг, ломбодсон аргыг бичиж гэрээнд хавсаргана.

 

  1. Талуудын эрх, үүрэг

3.1.Хадгалагч энэ гэрээний 1.4-т заасан хадгалах нөхцөлийг сахиж биелүүлнэ.

3.2.Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгөө үзэж, хянахын тулд хадгалсан газарт орох, бараагаа буцаан авах боломжоор хангах үүргийг Хадгалагч тал хүлээнэ.

3.3.Эд хөрөнгийг хадгалж байх үед талуудын аль нэг нь эд хөрөнгө, түүний баглаа боодол, ломбо эвдэрч гэмтсэн, эсвэл үгүй болсныг илрүүлбэл энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Бараа үгүй болсон үед хоёр тал хамтран акт үйлдэж үгүй болсон эд хөрөнгө, түүний үнийг тогтоон тодорхойлно. Хадгалагч эд хөрөнгө үгүй болсон тухай акт бичигдсэн өдрөөс хойш .........хоногийн дотор уг үгүй болсноос болж учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг Хадгалуулагчид төлж өгнө.

3.4.Хадгалагч эд хөрөнгөнд ямар нэгэн гаж буруу (эвгүй үнэр, радио идэвхийн нөлөөлөл г.м.) байдал байгааг илрүүлбэл энэ тухай хадгалуулагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдсэн тухай баримтыг өөртөө авч үлдэнэ. Хэрэв Хадгалуулагч илэрч буй гаж буруу байдлыг арилгах боломжгүйн дээр Хадгалагч шаардаж байгаа нөхцөлд дээрхи мэдэгдлийг хүлээн авснаас хойш ............хоногийн дотор уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулах үүрэг хүлээнэ. Энэ нөхцөлийг Хадгалуулагч биелүүлэхгүй тохиолдолд Хадгалагч дангаар уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулж, энэ тухайгаа Хадгалуулагчид мэдэгдэх эрхтэй. Ийм тохиолдолд гэрээ хүчингүй болсонд тооцогдох бөгөөд Хадгалагч барааны бүрэн бус байдлын төлөө хариуцлага хүлээхгүй.

3.5.Иргэний хуулийн зүйл 429.6-429.10-т зааснаар Хадгалагч зөвшөөрсөн бол Хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

3.6.Хэрэв хууль хяналтын болон захиргааны байгууллагаас хадгалалтад байгаа эд хөрөнгийн баглаа, лац ломбо тогтоосон журам зөрчиж байгаатай холбогдуулан үзлэг, шалгалт хийх шаардлага тавивал, Хадгалагч энэ тухай Хадгалуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

 

  1. Тооцоо хийх журам

4.1.Хадгалуулагч эд хөрөнгийг хадгалуулсны хөлсөнд Хадгалагчид ..................................... төгрөгийн хөлс төлнө.

4.2.Төлөх хугацаа:...................он.........сар..........өдөр.

4.3.Төлбөр төлөх хэлбэр. Хадгалагчийн ...................................банкны ........................ салбар дахь ...........................................тоот дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлөх (доогуур нь зур).

4.4.Энэ гэрээний 4.2-т заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн ................. хувьтай тэнцэх алданги төлнө (хоногт тооцох алдангийн хэмжээ 0.5 хувиас хэтрэхгүй байна).

4.5.Хадгалуулагч гэрээгээр тохирсон хугацаанд эд хөрөнгөө буцаан авах үед Хадгалагчийн буруутайгаас эд хөрөнгөө авч чадаагүй хугацаа хожимдсон бол учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.

4.6.Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр Иргэний хулийн зүйл 429.17-т зааснаар Хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

 

  1. Бусад нөхцөл

5.1.Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй эд хөрөнгө үгүй болсон буюу чанар нь дордсон тохиолдолдХадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

5.2.Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор Хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг Хадгалуулагчаас шаардах эрхгүй.

5.3.Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын бичиг баримт эзэмшигч буюу Хадгалуулагч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол Хадгалагч түүнд 14 хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол Хадгалагч түүнийг худалдах эрхтэй.

5.4.Дээрхи эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хадгалалтын явцад гарсан зайлшгүй зардал, хөлсийг хасаж, үлдсэн хэсгийг Хадгалуулагчид шилжүүлнэ.

5.5.Энэ гэрээтэй холбогдох маргааныг талууд эвлэрлийн аргаар шийдэхийг эрмэлзэх бөгөөд ингэж шийдвэрлэж чадаагүй нөхцөлд (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

5.6.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд энэ нь бичгийн хэлбэрээр илэрхийлэгдэн гарсан байна.

5.7.Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг 2 хувь үйлдэж, талууд нэг нэг хувийг хадгална.

 

  1. Гэрээний хавсралт

6.1.Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.

6.2.Хавсралт №......................................... .......................хуудас.

6.3.Хавсралт №......................................... .......................хуудас.

Хавсралтыг үйлдсэн....................он............сар............өдөр.

 

  1. Талуудын хаяг

Хадгалагч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

Хадгалуулагч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

ДААЛГАВРЫН ГЭРЭЭ

(Хууль зүйн туслалцаа үзүүлэх)

№.....

 

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Нэг талаас ..................................................................................................................(цаашид

(хуулийн этгээдийн нэр, иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр)

"Итгэмжлэгч” гэнэ)-ийг …………………………..баримт бичгийн үндсэн дээр…………………… ажилтай……………………………………-ийн…………………………………….. төлөөлөн, нөгөө талаас………………………………………………………………………………………….(цаашид

(хуулийн этгээдийн нэр, иргэний эцэг/эх/-ийн нэр, нэр)

"Итгэмжлэгдэгч” гэнэ)-ийг..................................баримт бичгийн үндсэн дээр............................ ажилтай...................................................-ийн......................................................нар төлөөлөн энэхүү гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 399-405 дугаар зүйлийг үндэслэн дараахь нөхцөлтэйгээр харилцан тохиролцож байгуулав.

 

  1. Нийтлэг заалт

1.1.Энэхүү гэрээгээр Итгэмжлэгдэгч нь Итгэмжлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар хууль зүйн дараахь үйлдлийг гүйцэтгэнэ. Үүнд:

..............................................................................................................................................................................................................................................................................

(гүйцэтгэх хууль зүйн үйдлийг жагсааж бичнэ үү)

1.2.Гэрээгээр тохиролцсон хууль зүйн үйлдлийг хийсний төлбөрт .................................. төгрөгийн хөлс олгоно.

1.3.Хөлсний .......................... хувийг энэ гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш ........... хоногийн дотор, үлдэх .............. хувийг энэ гэрээ дуусгавар болоход гэрээний үүргийн биелэлтийг талууд дүгнэснээс хойш ................ хоногийн дотор олгоно. Энэ хугацаанд олгоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн хөлсний үнийн дүнгийн .......... хувиар алданги төлнө.

 

  1. Итгэмжлэгдэгчийн эрх, үүрэг

2.1.Итгэмжлэгдэгч нь Итгэмжлэгчийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.

2.2.Итгэмжлэгдэгч нь даалгаврыг гүйцэтгэхдээ Итгэмжлэгчийн өгсөн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

2.3.Итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс түүний өгсөн зааврыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан, эсхүл мэдэгдсэн боловч........................хугацаанд хариу аваагүй бол Итгэмжлэгдэгч уг зааврыг өөрчлөх эрхтэй.

2.4.Итгэмжлэгдэгч нь Итгэмжлэгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан түүнээс хүлээж авсан бүх зүйлийг нэн даруй буцааж өгөх үүрэгтэй.

2.5.Шаардлагатай тохиолдолд даалгавар биелүүлэх ажиллагаанд Итгэмжлэгчийг оролцуулна.

2.6.Гэрээгээр тохирсон хөлс, даалгавар гүйцэтгэхэд гарах зайлшгүй зардал, гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой мэдээ, материал, бусад баримтыг Итгэмжлэгчээс шаардах эрхтэй.

 

  1. Итгэмжлэгчийн эрх үүрэг

3.1.Итгэмжлэгч нь өгсөн даалгаврынхаа гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээн авах, даалгавар гүйцэтгэхтэй холбогдох өөрөөс хамааралтай мэдээ, материал, бусад баримт, зардлыг Итгэмжлэгдэгчид хугацаанд нь өгөх үүрэгтэй.

3.2.Гэрээнд заасан хөлсийг Итгэмжлэгдэгчид төлнө.

3.3.Итгэмжлэгдэгчийн явуулж байгаа үйл ажиллагаатай танилцах, зааварчилгаа өгөх, өөрчлөх эрхтэй.

3.4.Итгэмжлэгдэгчийн явуулж байгаа үйл ажиллагаанд даалгавар өгөгч биечлэн оролцох шаардлагатай тохиолдолд өөрөө биечлэн эсвэл боломжгүй үед өөрийн төлөөлөгчийг оролцуулах үүрэгтэй.

 

  1. Бусад заалт

4.1.Энэ гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг дүгнэх хүртэл (даалгавар биелүүлэх, талуудын тооцоо хийх) бүх хугацааны турш үйлчилнэ.

4.2.Гэрээг 2 хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгална.

4.3.Итгэмжлэгч өгсөн даалгавраа цуцалсан, Итгэмжлэгдэгч нь даалгавар биелүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 402-р зүйлд зааснаар нэг тал нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэтгэй.

4.4.Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд аль болох хэлэлцээрийн аргаар шийдэхийг эрмэлзэх бөгөөд эс эвлэрвэл (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

 

 

  1. Талуудын хаяг

 

Итгэмжлэгч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

Итгэмжлэгдэгч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

№.....

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

Нэг талаас..................................................................................................................................... (цаашид "А” тал гэнэ), түүнийг төлөөлж ......................................................................................

(төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

нөгөө талаас .................................................................................................................................. (цаашид "Б” тал гэнэ), түүнийг төлөөлж ......................................................................................

(төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)

бид дараахь нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав.

 

  1. Нийтлэг үндэслэл

1.1.Гэрээний талууд ........................................................................................................ ....................................................................................................................................... чиглэлээр ..................................................................................................................... ....................................................................................................................хэлбэрээр хамтран ажиллана.

1.2.Хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг талууд дараахь байдлаар хариуцан гаргана (хөрөнгийн төрөл хэмжээ, бэлэн болгох хугацаа зэргийг тодорхой заана):

- "А” тал

- "Б” тал

1.3.Хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг талууд дараахь байдлаар хариуцан зохион байгуулна (хийх ажлын чиглэл, төрөл, хийгдэх хугацааг заана):

- "А” тал

- "Б” тал

1.4.Гэрээний хугацаа ......... жил байна. Гэрээний хугацааг талууд тохиролцон сунгаж болно.

 

  1. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт

2.1.Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг дараахь журмаар удирдан явуулна (дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно):

- "А” тал нь дангаар төлөөлөх,

- "Б” тал нь дангаар төлөөлөх,

- "А” болон "Б” талууд хамтран

- "А” болон "Б” талууд өөр этгээдийг томилох замаар.

2.2.Хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй тал хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг .......................... бүрийн хугацаанд тогтмол тайлагнах үүрэгтэй.

2.3.Гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилт, бусад талуудын гэрээний талаархи үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй.

2.4.Гэрээний аль нэг тал бусад талын шаардсан үед хамтын ажиллагаатай холбоотой өөрийн хийсэн ажлын талаар тайлан тавих үүрэгтэй.

 

  1. Эд хөрөнгө

3.1.Хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад зүйлс нь талуудын дараахь өмчлөлд байна (дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно):

- хамтран өмчлөх дундын өмчид,

- хэсгээр өмчлөх дундын өмчид, дараахь хувь хэмжээгээр:

.....................................................................................................................................

3.2.Үйл ажиллагааны орлогоос бий болсон орлогын өөрт ногдох хэсгийг талууд өөрийн үзэмжээр захиран зарцуулна.

3.3.Хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой гарах зардлыг талууд тухай бүр харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

3.4.Хамтын ажиллагаанд зориулан хуримтлуулсан хөрөнгө мөнгийг зөвхөн хамтын ажиллагааны зорилгод нийцүүлэн зарцуулна.

 

  1. Хариуцлага

4.1.Хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд дараахь зарчмаар хариуцна:

(дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно)

- хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна,

- хэсгээр өмчлөх хувь хэмжээний дагуу хариуцна.

4.2.Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа дараахь торгууль эсхүл алданги төлнө (дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно):

- үүргийн үнийн дүнгийн ............... хувийн торгууль төлнө,

- үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам .............. хувийн (0.5-аас ихгүй байх) алданги төлнө.

 

  1. Бусад заалт

5.1.Талууд үйл ажиллагаандаа Монгол улсын Иргэний хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

5.2.Хамтын үйл ажиллагааны тайланг талууд жил тутам, явцын тухай шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байна.

5.3.Талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд хариуцагчийн байгаа газрын (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

 

  1. Гэрээ хүчин төгөлдөр байх

6.1.Талууд гэрээнд гарын үсэг зурсан үеэс гэрээ хүчин төгөлдөр болно.

6.2.Гэрээг хуульд зааснаас бусад тохиолдолд талууд (дараахь хувилбарын аль нэгийг сонгож болно):

- харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгож болно,

- аль нэг тал нь .......... сарын өмнө урьдчилан мэдэгдэх замаар гэрээнээс татгалзаж болно. Энэ тохиолдолд тодорхой шалтгаан заагаагүй байж болно.

- Онцгой нөхцөл шалтгаан бий болсон үед гэрээний аль нэг тал ............... сарын өмнө мэдэгдэж гэрээнээс татгалзаж болно.

6.3.Талууд тохиролцвол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

  1. Талуудын хаяг:

"А” тал:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

..........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

"Б” тал:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ГЭРЭЭ

Тайлбар:

  • Иргэний хуульд зааснаар ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.
  • Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө.
  • Ачаа нь хэд хэдэн тээврийн хэрэгслээр, эсхүл өөр өөр төрөл буюу тодорхой хэсэгт хуваагдаж тээвэрлэгдэхээр бол тээвэрлэгч, ачаа илгээгч талууд ачааны төрөл, тээврийн хэрэгслийн тоогоор дагалдах бичиг үйлдэнэ.
  • Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран Иргэний хуулийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.
  • Иргэний хуулиар (380-398 дугаар зүйлүүд) тээвэрлэлтийн гэрээний нөхцөлийг тодорхой нарийвчлан зохицуулсан байдгийг анхаарах хэрэгтэй.
  • Дагалдах бичгийг зарим тохиолдолд барааны зарлагын падаан, ачааг тээвэрлэлтэд хүлээлгэн өгсөн бусад баримтаар орлуулах боломжтой.

 

Тээврийн дагалдах бичиг (Ачаа тээвэрлэлтийн гэрээ)

  1. Дагалдах бичиг үйлдсэн газар, он, сар, өдөр.
  2. Тээврийн хэрэгслийн нэр, төрөл, дугаар.
  3. Ачаа илгээгчийн нэр, хаяг................................................................................................. .............................................................................................................................................
  4. Тээвэрлэгчийн нэр, хаяг:................................................................................................... .............................................................................................................................................
  5. Ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он, сар, өдөр, газар:.....................................................

ачааг хүргэх газар:.....................................................

  1. Хүлээн авагчийн нэр, хаяг:......................................................................................... .............................................................................................................................................
  2. Ачааны болон сав, баглаа, боодлын ердийн нэр, түүнчлэн аюултай ачаа тээвэрлэх үед түүний нийтээр хүлээн зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглэгээ:

............................................................................................................................................. .........................................................................................................................................................................................................................................................................................

  1. Тээвэрлэх ачааны тоо, хэмжээ, тэмдэг, дугаар:

...........................................................................................................................................

...........................................................................................................................................

..........................................................................................................................................

  1. Ачааны жин буюу хэмжээний талаарх бусад тэмдэглэл:

........................................................................................................................................... ...........................................................................................................................................

  1. Тээвэрлэлттэй холбогдсон зардал (тээврийн хөлс, нэмэлт зардал, гаалийн хураамж ба гэрээ байгуулснаас ачааг хүргэх хүртэл гарах бусад зардал):

.........................................................................................................................................................................................................................................................................................

  1. Бусад нөхцөл (тухайлбал, ачуулсан барааны нийт үнэ, тээвэрлэгчийн хариуцлагыг тодруулан зааж болно): ................................................................................................... .............................................................................................................................................

 

 

 

 

 

  1. Шаардлагатай гэж үзвэл талууд дагалдах бичигт дараахь зүйлийг тусгаж болно:

12.1. ачааг өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэх, ачихыг хориглосон заалт,

12.2. тээвэрлүүлэгч хариуцах зардал,

12.3. ачаа илгээх үед төлөх нэмэгдэл үнийн хэмжээ,

12.4. ачааны өртөг, түүнийг дурдсан газарт хүргэх онцгой сонирхол,

12.5. тээвэрлүүлэгчээс ачааг даатгуулах тухай тээвэрлэгчид өгсөн заалт,

12.6. тээвэрлэлтийг дуусгахаар тохиролцсон хугацаа,

12.7. тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн баримт бичгийн жагсаалт.

 

  1. Ачаа тээвэрлэлтийн гэрээнээс үүссэн маргааныг харилцан тохиролцож зохицуулах ба ийнхүү зохицуулаагүй тохиолдолд маргааныг хариуцагчийн байгаа газрын шүүхээр, эсвэл арбитраар шийдвэрлүүлэх тухай дурдана.

 

 

 

 

 

 

Тээвэрлэгч:

 

Хаяг:................................................................. ......................................................................... ......................................................................... Утас:.................................................................

 

Гарын үсэг:......................................................

 

/тамга, тэмдэг/

Ачаа илгээгч:

 

Хаяг:................................................................. ......................................................................... ......................................................................... Утас:.................................................................

 

Гарын үсэг:......................................................

 

/тамга, тэмдэг/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭД ХӨРӨНГИЙН БҮРЭН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ

№.......

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Нэг талаас ................................................................................................................................

(байгууллагын нэр, хаяг)

түүнийг.....................................үндсэн дээр төлөөлөн...............................................................

(төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нөгөө талаас.................................................................................................................................. хаягаар оршин суух.....................................тоот иргэний үнэмлэхтэй........................................ тоот регистрийн дугаартай ...........................................................................................нар ажил олгогч ......................................................................................................................байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ажилтан ............................................................-ны эд хөрөнгийн сахилгыг бэхжүүүлэх зорилгоор Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 135 дугаар зүйлийн 3, 4-т заасныг үндэслэн д

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариулт:*