|
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ
АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ  ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ  ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

.............................................ХХК

...............................................ХХК

 

АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ

ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ №...................................

 

200....оны ......-р сарын ......-ны өдөр

Улаанбаатар хот

 

 

Энэхүү гэрээг нэг талаас ...................................үйл ажиллагаа явуулдаг ......................................ХХК (цаашид Шилжүүлэгч тал гэх), нөгөө талаас .....................................ХХК (цаашид Шилжүүлэн авагч тал гэх) нар нь харилцан тохиролцож ашигт малтмалын хайгуулын ............ тоот лицензийг шилжүүлэхээр харилцан тохирч байгуулав.

 

 

Нэг. Ерөнхий зүйл

Монгол Улсын "Ашигт малтмалын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйл, "Монгол Улсын иргэний хууль”-ийн 260-р зүйлүүдийг удирдлага болгон, Шилжүүлэгч талын мэдэлд байгаа ........... тоот хайгуулын лицензтэй ....................................................................................орших............................... нэртэй ................талбайг Шилжүүлэн авагч талд бүхэлд нь шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино.

 

Хоёр. Гэрээний үндсэн нөхцөл

Шилжүүлэгч тал нь өөрийн мэдэлд байгаа............................................... орших..............................нэртэй

 

1...........................

2............................

3.............................

4...............................

хайгуулын газар зүйн солбицолтой ................талбайг Шилжүүлэн авагч талд бүхэлд нь шилжүүлэх, энэхүү талбайд ашигт малтмалын лиценз эзэмшигчийн эрх, үүргийг мөн адил шилжүүлэн өгөх ажиллагаа болно.

 

 

Гурав. Шилжүүлэгч талын эрх, үүрэг

3.1.Ашигт малтмалын хайгуулын ...................тоот лицензид заагдсан талбайгаас дээрх газарзүйн солбицолтой талбайд хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын материалыг Шилжүүлэн авагч талд шилжүүлэн өгнө.

3.2.Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлд заасан лиценз эзэмшигчийн эрхийг тухайн талбайд шилжүүлнэ.

3.3.Ашигт малтмалын тухай хуулийн 3, 4-р бүлэгт заасан лицензийн төлбөр төлөх болон байгаль орчныг хамгаалах тухай лиценз эзэмшигчийн эрхийг тухайн талбайд шилжүүлнэ.

3.4.Заагдсан талбайн лиценз Шилжүүлэн авагч талд шилжисэнээс хойш энэхүү талбайтай холбоотой аливаа асуудлаар хариуцлага хүлээхгүй. Лиценз шилжүүлэхээс өмнө болон газартай холбоотой төлбөр тооцоотой ямар нэгэн асуудал байхгүйг Шилжүүлэгч үүгээр батлана.

3.5.Бүхэлд нь шилжүүлж байгаа талбайн санхүүгийн болон хууль, эрх зүйн аливаа нэхэмжлэл, шаардлагад өртөгдөхгүй гэдгийг бүрэн хариуцна.

3.6.Шилжүүлэн авч байгаа талаас лиценз худалдах үнэ болох ........... (.......) төгрөгийг авах эрхтэй.

3.7........................төгрөгт ноогдох татварыг холбогдох татварын албанд төлнө.

 

Дөрөв. Шилжүүлэн авагчийн эрх, үүрэг

4.1.Ашигт малтмалын хайгуулын ...........тоот лицензид заагдсан талбайгаас дээрх газарзүйн солбицолтой талбайд хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын материалыг Шилжүүлэгч талаас шилжүүлэн авна.

4.2.Цаашид хийгдэх геологи хайгуулын болон геофизикийн судалгааны өгөгдөхүүний тайланг эмхэтгэн бэлдэж цаашдын ашиглалтын техник, эдийн засгийн үндэслэл бэлтгэхэд бэлтгэнэ.

4.3.Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлд заасан лиценз эзэмшигчийн эрхийг Шилжүүлэгч талаас тухайн талбайг шилжүүлэн авна.

4.4.Ашигт малтмалын тухай хуулийн 3, 4-р бүлэгт заасан лицензийн төлбөр төлөх болон байгаль орчныг хамгаалах тухай лиценз эзэмшигчийн үүргийг тухайн талбайд шилжүүлэн авч залгамжлан заагдсан үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

4.5.Заагдсан талбайн лиценз эзэмшихээс өмнө энэхүү талбайтай холбоотой аливаа асуудлаар хариуцлага хүлээхгүй. Шилжүүлсэнээс хойшхи лиценз болон газартай холбоотой төлбөр тооцоо болон бусад бүх асуудлыг бүрэн хариуцна.

4.6.Лиценз шилжүүлэн авахтай холбогдон гарах зардлыг бүрэн хариуцна.

4.7.Лицензийн жил бүрийн төлбөрийг тухай бүрд нь төлөх үүрэгтэй.

4.8.Мөн хуулийн заасан хугацаанд лицензийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулж байна.

4.9.Лиценз худалдан авсан үнэ болон .................. (.............) төгрөгийг Шилжүүлэгч талд төлнө.

 

 

 

 

Тав. Бусад зүйл

5.1.Энэхүү гэрээ талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

5.2.Энэхүү гэрээ нь хайгуулын лицензийн талбайг бүхэлд нь шилжүүлэхэд үндэслэх материал болно.

5.3.Гэрээг 3 (гурван) хувь үйлдэн, талууд нэг нэг хувийг хадгалж ГУУКГА-ын лиценз шилжүүлэх өргөдөлд нэг хувийг хавсарган бүртгүүлж хадгалуулна. Гэрээг Монгол хэл дээр үйлдсэн болно.

5.4.Хувиуд адил тэгш эрхтэй үйлчилнэ.

5.5.Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан зөвшилцлөөр шийдвэрлэх ба зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хуулийн байгууллагуудаар шийдвэрлүүлэх болно.

 

 

 

 

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

 

Шилжүүлэгч талыг төлөөлөн:

 

.............................................ХХК-ийн захирал

 

..........................................

 

Шилжүүлэн авагч талыг төлөөлөн

 

............................................ХХК-ийн захирал

 

...........................................

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-9=?
Хариулт:*