|
БАРАА БӨӨНӨӨР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ
БАРАА БӨӨНӨӨР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

БАРАА БӨӨНӨӨР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

БАРАА БӨӨНӨӨР ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ

№.........

 

..............................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны......-р сарын

.....-ны өдөр

 

 

Нэг талаас .............................................................................................................

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

(цаашид "Худалдагч” гэнэ)-ыг …………………………………………үндсэн дээр

(байгууллагын дүрэм, итгэмжлэл)

…………………………………………………………………төлөөлж, нөгөө талаас …………………………………………………(цаашид "Худалдан авагч” гэнэ)-ыг ……………………………………үндсэн дээр…………………………………………

(байгууллагын дүрэм, итгэмжлэл) (эцэг/эх/-ийн нэр, албан тушаал) төлөөлөн энэхүү гэрээг дараахь нөхцөлтэйгээр байгуулав.

 

1.Нийтлэг заалт

1.1.Гэрээний нөхцөлийн дагуу Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй ……………………………………………………….

(эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө)

(цаашид "Бараа” гэнэ) түүнтэй холбоотой баримт бичгийг Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Худалдан авагч нь хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг хийнэ.

1.2. Хэмжээ: …………………………. ………………………………

(тоогоор) (үсгээр)

1.3. Нэг бүрийн үнэ:………………… ………………………………

(тоогоор) (үсгээр)

1.4. Нийт үнэ: ………………………. ………………………………

(тоогоор) (үсгээр)

1.5.Үнэд НӨТ……………………….

(орсон, ороогүй)

1.6.Худалдагчаас шилжүүлж байгаа бараа нь ………………………….

….......…………………………………………………………………….чанар, (улсын стандарт, техникийн нөхцөл, эрх зүйн акт гэх мэт)

.....................................................................................................................

(улсын стандарт, техникийн нөхцөл, эрх зүйн акт)

......................................................................................................................

-аар тодорхойлогдсон иж бүрдлийг хангаж байна.

1.7. Гэрээний үйлчлэх хугацаанд барааны үнийг өөрчилж.........................

(болно, болохгүй)

1.8.Бараа байгаа газар:……………………………………………………………..

1.9.Барааны үнэд……………………………………………………………орно.

(жигнэх, савлах, баглах, барааны тэмдгийн үнэ)

 

 

 

2.Худалдагчийн үүрэг

 

Худалдагч нь дараахь эрх, үүрэг хүлээнэ.

2.1.………………………………-аас хэтрээгүй барааг Худалдан авагчид

(огноо)

шилжүүлнэ.

 

2.2.......................хоногийн өмнө................................................................-аар

(тоогоор) (албан бичиг, телефакс, факс, утас, и-мэйл, захидал)

Худалдан авагчид хөрөнгө шилжүүлэх талаар мэдэгдэнэ.

2.3.Гэрээний салшгүй хэсэг болох ..................................................................

. ......................................................................................................................

баримт бичгийг Худалдан авагчид шилжүүлэн өгнө.

 

3. Худалдан авагчийн үүрэг

Худалдан авагч дараахь үүрэг хүлээнэ.

3.1.Худалдагчаас барааг шилжүүлэх хугацааг мэдэгдсэнээс хойш..............

(тоогоор)

хоногийн дотор барааг хүлээж авна.

3.2.Барааг хүлээж авахдаа тоо, чанар, иж бүрдлийг шалгаж, ......................................................................................................................

(шалгасан акт, дагалдах баримт бичиг)

баримт бичгийг бүрдүүлнэ.

3.3.Худалдаж авсан барааг шалгах болон ашиглах явцад илэрсэн доголдлыг Худалдагчид мэдэгдэнэ.

3.4.Худалдаж авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

4. Тооцоо хийх журам

4.1.Худалдан авагч барааны төлбөрийг .........................................................

(бэлэн мөнгө, бэлэн бусаар, холимог байдлаар)

....................................................................................................................(гэрээнд гарын үсэг зурснаар, барааг шилжүүлэн авахын өмнө, шилжүүлсний дараа, бусад)

................................хоногийн дотор Худалдагчид шилжүүлнэ.

4.2.Худалдан авагч барааны төлбөрийг шилжүүлснээ Худалдагчид ажлын .......................хоногийн дотор мэдэгдэнэ.

(тоогоор)

5. Бараа шилжих

5.1.Худалдсан барааг Худалдан авагчид шилжүүлснээр устаж, шилжүүлээгүй эрсдэл Худалдан авагчид шилжинэ.

5.2.Худалдан авагч барааг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг бараа хүлээн авсанд тооцно.

 

 

 

 

6. Талуудын хариуцлага

6.1.Худалдагчийн буруугаас барааг хугацаанд нь шилжүүлээгүй тохиолдолд шилжүүлээгүй барааны үнийн дүнгийн ...............хувиар тогтоон Худалдан авагчид торгууль төлнө.

6.2.Худалдагчийн буруугаас ............................................................................

(биет байдлын болон эрхийн доголдол)

доголдолтой барааг шилжүүлсэн бол уг доголдлыг арилгах үүрэг хүлээх бөгөөд доголдолтой барааны үнийн дүнгийн ............хувиар тогтоон Худалдан авагчид торгууль төлнө.

6.3.Худалдагдсан барааны үнэ нь тухайн үеийн ижил чанар, төрлийн барааны зах зээлийн үнээс илт зөрүүтэй бол талууд барааны үнийн зөрүүг арилгах үүрэгтэй.

6.4.Энэ гэрээний нөхцлийг зөрчсөнөөс аль нэг талд шууд хохирол учирвал нөгөө тал хохирлыг арилгаж, ирээдүйд олох байсан ашгийг тооцон барагдуулна. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал батална.

6.5.Энэ гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс нэг талын журмаар үндэслэлгүйгээр татгалзсан буруутай тал нөгөө талд үүргийн дүнгийн .............хувьтай тэнцэх торгууль төлнө.

 

7. Давагдашгүй хүчин зүйл

7.1.Давагдашгүй хүчин зүйл (тухайлбал: үер, гал түймэр, газар хөдлөлт, халдварт өвчний тархалт, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйлдэл, иргэдийн үймээн, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт)-ийн нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

7.2.Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ бичгээр мэдэгдэнэ.

7.3.Тухайн нөхцөл байдлын улмаас гэрээний үүргийн хугацаа...................

(тоогоор)

хоногоор хойшловол талуудын аль нэг нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд хохирол төлүүлэхийг шаардахгүй.

 

8. Нэмэлт нөхцөл

.........................................................................................................................

...........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

........................................................................................................................

........................................................................................................................

.......................................................................................................................

.......................................................................................................................

.......................................................................................................................

 

9. Маргааныг шийдвэрлэх

 

9.1.Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

9.2.Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зурах).

 

10. Гэрээний үйлчлэх хугацаа

10.1. Гэрээний үйлчлэх хугацаа 200.....оны .....-р сарын......-ны өдрөөс 200.....оны ......-р сарын .......-ны өдөр хүртэл байна.

10.2. Гэрээний үйлчлэх хугацааг хоёр тал бичгээр тохиролцсоноор сунгаж болно.

10.3. Гэрээний үйлчлэх хугацааг дараахь тохиолдолд зогсоож болно:

-Талуудын зөвшилцсөнөөр,

-Монгол Улсын эрх бүхий байгууллагын шийдвэрээр,

-Давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр.

 

11. Гэрээний хавсралт

Доорхи хавсралт нь гэрээний салшгүй хэсэг мөн.

11.1. Хавсралт №1......................................................... ..........хуудас.

11.2. Хавсралт №2......................................................... ...........хуудас.

 

12. Бусад заалт

12.1.Гэрээг 2 хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.

12.2.Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

 

13. Талуудын хаяг

 

Худалдагч:

 

Хаяг:......................................................

...............................................................

..............................................................

Утас:.....................................................

 

Гарын үсэг:..........................................

 

(тамга, тэмдэг)

Худалдан авагч:

 

Хаяг:......................................................

...............................................................

..............................................................

Утас:.....................................................

 

Гарын үсэг:..........................................

 

(тамга, тэмдэг)

 

 

 

Сэтгэгдэл:
Энэхүү загварыг нь татаж авах хүсэлтэй байна

Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариулт:*