![]() |
Vipzuuch.mn Хэрэгтэй мэдээлэл, лавлагаа Гэрээнээс татгалзахад алданги тооцох уу?

Хариулт: Талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд авсан, өгсөн зүйлээ харилцан буцааж өгдөг. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн тухай яригдахгүй гэсэн үг. Энэ нь мөн алдангид ч хамаарах юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алданги нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрх тул зөвхөн үндсэн үүрэг буюу худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд л хэрэгжих боломжтой юм.
Талууд нэгэнт гэрээнээс татгалзаж байгаа тохиолдод хэн алинд нь гэрээний зохицуулалттай холбоотой шаардах эрх үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Хохиролд гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлого зэргийг хамааруулна.
Сэтгэгдэл: