| |
Ээлжийн амралтын мөнгө хэрхэн бодох вэ?
Ээлжийн
амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний
нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог
байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж
цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн
амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын
хэмжээг тодорхойлно.
Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд
Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг
ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А
байгууллагад 2006 оны арваннэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны долдугаар
сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж
цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно.
-Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд
заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал,
урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад
орлогод албан татвар ногдуулдаг байна.
-Ээлжийн амралт ямар хугацаа
Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил
ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бvр эдэлдэг. Ээлжийн амралтын үндсэн
хугацаа ажлын 15 өдөр байдаг.
Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.
Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд;
- Долоо хоногийн амралтын өдрүүд;
- Жирэмсний болон амаржсаны амралт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.