| |
Жирэмсний
болон амаржсаны тэтгэмжтэй холбоотой
хуулийн тодруулга
Нэг.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх:
Заавал болон сайн дураар даатгуулагч эх дараах 2 болзлыг хангасан тохиолдолд
тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
- Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн байх,
- Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмсэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.
Дээр дурдсан эдгээр нөхцөлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.
Хоёр. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох:
Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас 4 сарын хугацаанд олгоно.
Харин
сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл
төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн
4 сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг
дор дурдсан баримтыг үндэслэн бодно.
- Эмнэлгийн хуудас
- Нийгмийн даатгалын дэвтэр
Заавал даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.
Жишээ 1: Даатгуулагч эх "А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 450 000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.
Байгууллагын
нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл
төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2011.08.01-ний өдрөөс 2012.07.31-ний өдөр хүртэлх
хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс
дундаж цалинг гаргана.
Хүснэгт№1
|
Сарын ажлын өдрийн дундаж хоног |
Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого |
Тэтгэмж бодох хувь |
Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ |
Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ |
Олговол зохих тэтгэмж /9*10/ |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
450 000 |
21.2* |
21 226 |
100** |
21 226 |
45*** |
955 188 |
Тайлбар:
* - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон
амаржсаны тэтгэмж бодоход хэрэглэнэ./
** - Заавал
даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.
***- Тэтгэмж олгох ажлын
хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос
тооцон гаргана.
Харин сайн дурын даатгуулагч эх нь эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид авчирч өгч шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.
Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх "Б” нь нийгмийн даатгалын
шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 180 000 /Нэг зуун
наян мянган/ төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн
хуудсаа эмнэлгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодьё.
Хүснэгт№2
|
Сарын ажлын өдрийн дундаж хоног |
Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого |
Тэтгэмж бодох хувь |
Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ |
Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ |
Олговол зохих тэтгэмж /9*10/ |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
180 000 |
21.2* |
8 491 |
70** |
5 943 |
45*** |
267 452 |
Тайлбар:
: * - Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж
21.2 хоног. /21.2-ыг зөвхөн жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодоход
хэрэглэнэ./
** - Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.
***- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны
эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.
Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн заавал даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.
Жишээ 3: Жишээ 1 дээр авсан даатгуулагч эх "А” 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэвэл амаржсаны тэтгэмжийг хэрхэн бодох талаар жишээ авья.
Даатгуулагч
эхийн амаржсаны эмнэлгийн хуудсыг 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн
бичнэ. Даатгуулагч эхийн амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон
дундаж цалингаас бодох тул дахин дундаж цалин бодох шаардлагагүй. Амаржсаны
эмнэлгийн хуудсан дээрх 2012.09.15-ны өдрөөс 2012.11.15-ны өдөр хүртэлх
хуанлийн хоногоос ажлын өдрийг тоолно.
Хүснэгт№3
|
Сарын ажлын өдрийн дундаж хоног |
Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого |
Тэтгэмж бодох хувь |
Нэг өдөрт ногдох тэтгэмж /7*8/ |
Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/ |
Олговол зохих тэтгэмж /9*10/ |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
450 000 |
21.2 |
21 226 |
100* |
21 226 |
44** |
933 944 |
Тайлбар:
* - Тэтгэмж авагч заавал даатгуулагч тул 100 хувиар бодно.
**- Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн
хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.
Гурав. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт:
Заавал даатгуулагч эхийн жирэмсний
болон амаржсаны тэтгэмж авсан 4 сарын хугацааны шимтгэлийг ажил олгогч нь
тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих
дор дурдсан хувиар тооцож сар бүр төлнө.
Хүснэгт№4
|
Даатгалын төрөл |
Шимтгэл төлөх |
||
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /төг/ |
Ажил олгогчийн төлбөл зохих хувь |
Сард төлөх шимтгэлийн дүн |
||
1 |
Тэтгэврийн даатгал |
140400 |
7.0 |
9828 |
2 |
Тэтгэмжийн даатгал |
0.5 |
702 |
|
3 |
Эрүүл мэндийн даатгал |
2.0 |
2808 |
|
4 |
Ажилгүйдлийн даатгал |
0.5 |
702 |
|
5 |
ҮОМШӨ-ний даатгал |
1.0, 2.0, 3.0 |
1404, 2808, 4212 |
|
|
Бүгд |
140400 |
11, 12, 13 |
15444, 16848, 18252 |
Тайлбар: ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар ажил олгогчоос 1-3 хувиар ялгавартайгаар тогтоохоор заасан.
ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТЫН ХАРИУЛТУУД
- Жирэмсний болон амаржсаны
тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?
Сайн байна уу? Жирэмсний (төрөхийн өмнөх) болон амаржсаны (төрсний дараах) тэтгэмж авах эрх нь: тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. Баярлалаа.
- Жирэмсний болон амаржсаны
тэтгэмжтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлөгддөг вэ?
Сайн байна уу? Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар (хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 11, 12, 13 хувиар) тооцож сар бүр даатгалын зохих санд төлнө.
- Төрөхийн өмнөх 2 сараас өмнө
жирэмсний амралтаа авч болох уу? Авбал нийгмийн даатгал яаж төлөгдөх вэ?
Сайн байна уу? Эмнэлгийн байгууллага нь даатгуулагч эхэд эмнэлгийн хуудас олгоно. Таны биеийн байдлаас шалтгаалан 60 хоногоос эрт чөлөө авах шаардлагатай тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэх бөгөөд хэрвээ нэг сараас дээш хугацаагаар өвчилсөн тохиолдолд ажил олгогч тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж таны жирэмсний эмнэлгийн хуудас авахаас өмнөх хугацааг таслахгүй байхаар зохицуулна.
- 6 дугаар сард жирэмсний
эмнэлгийн хуудсаа авах хүн 1 дүгээр сард ажлаас халагдаад үргэлжлүүлэн
сайн дураараа нийгмийн даатгал төлбөл тэтгэмж олдох уу?
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байхаар зохицуулсан тул та 1 дүгээр сард ажлаас халагдсан шийдвэр гаргуулж, өөрийн оршин суух аймаг, сум, дүүргийн ниийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалд даатгуулах тухай гэрээ байгуулан, шимтгэл төлж үргэлжлэн нийгмийн даатгалд хамрагдсанаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой болно. Монголын үрс эрүүлэнх торних болтугай.
- Жирэмсний өмнөх эмнэлгийн
хуудсаа 2012 оны 4 дүгээр сарын 9-нд авах юм. Тэтгэмж бодоход 4 сарын
цалинг оруулж тооцох уу?
Сайн байна уу? Жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч санхүүдээ өгөх бөгөөд нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахын өмнөх шимтгэл төлсөн 12 сарын цалин хөлс, орлогыг тодорхойлон тэтгэмжийг бодно. Өөрөөр хэлбэл 2011.04.01-ний өдрөөс хойш 2012.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд авсан цалин, орлогын дунджаас жирэмсний тэтгэмжийг бодно.
- Сайн байна уу? Би сайн
дураар нийгмийн даатгал төлдөг. Хугацаанаасаа өмнө 2 сарын өмнө дутуу
төрсөн юм. Энэ тохиолдолд жирэмсний, амаржсаны тэтгэмж олдох уу?
Сайн байна уу? Хуулинд зааснаар 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тэтгэмжийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх, хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Иймд Та сайн дурын даатгалын гэрээ байгуулсан харъяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бодуулж авна. Баярлалаа.
- Би сарын өмнө төрж улмаар
амаржсаны тэтгэмжээ авах гэтэл байгууллага маань нийгмийн даатгалын
шимтгэлийн өртэй шалтгаанаар суутган авсан байна. Ийм хууль, дүрэм байдаг
уу?
Сайн байна уу? Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх танд хуулийн дагуу үүссэн бол та энэ тэтгэмжийг заавал авах ёстой. Энэ тэтгэмжийг ямар нэг байдлаар танд өгөхгүй байх хуулийн үндэслэл байхгүй. Иймд та дэлгэрэнгүй мэдээлэл өгч бидэнтэй холбоо барина уу. Холбоо барих утас 1289, 328030-606, эсвэл нийгмийн даатгалын хэлтэст өргөдлөө гаргаж болно. Баярлалаа
- Жирэмсний эмнэлгийн
хуудсаа 3 сарын 1-нд авна. Авахаасаа өмнө ээлжийн амралтаа аваад 1
сард нь амралтын мөнгөө авсан тохиолдолд ажиллаагүй амарсан сараа яах вэ?
Сайн байна уу? Та 1 сард ээлжийн амралтаа авах хүртэл хугацааны цалингаас таны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож 1 сард төлүүлэх ба амралт сар дамнаж байгаа тохиолдолд 2 дугаар сард ногдох цалингаас нийгмийн даатгалын шимтгэл бодож 2 сард төлөгдсөн гэж үзэн НДДэвтэрт бичигдэнэ. Ээлжийн амралттай байх хугацааг тасарсан гэж үзэхгүй. Учир нь тухайн ажилтан амралтын мөнгө гэж орлого олж байгаа тул тэр дүнд ногдох хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл ногдуулдаг. Жишээ нь: Багш нар 6 сард амралтын цалингаа бөөнд нь авдаг боловч 7, 8 сард тараах буюу ээлжийн амралт гэж бичдэг юм. Энэ талаар өөрийн байгууллагын нягтлан бодогчтой сайн ярилцаж дээр дурдсанаар зохицуулах нь зүйтэй. Мөн танай байгууллагын нягтлан бодогчийг нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авч хамтарч ажиллахыг зөвлөж байна. Баярлалаа.
- Төрөхийн өмнөх эмнэлгийн
хуудсыг хэзээ бичдэг вэ? Хугацаанаас өмнө ба хойно бичиж болох уу?
Бичсэнээс хойш хэд хоногийн дотор нийгмийн даатгалын газарт өгөх вэ?
Сайн байна уу? Даатгуулагч эхэд эмнэлгийн байгууллагаас жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор, амаржсаны дараа 30 хоногийн дотор тус тус олгоно. Даатгуулагч эх эмнэлгийн хуудсыг ажил олгогчийн хүний нөөцийн ажилтанд авчирч өгөх ба ажил олгогч эмнэлгийн хуудас бичигдсэнээс хойш 28 хоногийн дотор нийгмийн даатгалын байгууллагатай тэтгэмжийн тооцоо хийдэг. Баярлалаа.
- 2009 онд түр
тушаалтай ажиллаж байгаад чөлөө авч хүүхдээ 2 нас хүртэл асарч байна.
Миний нийгмийн даатгалыг төрөхөөс өмнө ажиллаж байсан газар хариуцах уу?
Сайн байна уу? Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.3-т ”тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа”-г шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцдог. Иймд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд нь ажил олгогч нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 7.5 хувиар /Тэтгэвэрийн санд 7.0, тэтгэмжийн сан 0.5 хувь/ тооцон төлнө.
- Огт ажил хийгээгүй,
нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол тэтгэмж олдох уу?
Сайн байнауу? Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжгүй юм.
- Төрсний дараа хэдий хугацааны
дотор ажилдаа орох ёстой вэ?
Сайн байна уу? Хүүхэд асрах чөлөө олгох харилцааг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно”... Мөн хуулийн 106.2-т "Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан. Баярлалаа
- Солонгос улс руу явж төрөх гэж
байгаа эх төрсний дараах эмнэлгийн хуудсаа ямар журмаар бичүүлж авах вэ?
Сайн байна уу? Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2009 онд баталсан Эмнэлгийн хуудас олгох журмын 2 дахь хэсгийн 2.1.5-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах болзол хангасан эх гадаад оронд түр хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд тухайн орны эмнэлгийн байгууллагын жирэмсэн, амаржсаны тодорхойлолтыг үндэслэн уг эхийг харьяалах Эрүүл мэндийн төвийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн хуудас олгож болно гэж заасан. Үүний дагуу БНСУ-ын эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн харьяалах эрүүл мэндийн төвөөс бичүүлэн авах боломжтой. Баярлалаа.
- Би 2011.08.01-ний өдрөөс
эхлэн нийгмийн даатгал төлж эхэлсэн. Одоо 7 сартай жирэмсэн. Энэ хугацаанд
бие өвдөөд 2012 оны 3,4 сард даатгалаа төлөөгүй. Сайн дураараа нөхөж төлж
болох уу ?
Сайн байна уу? Та 2011 оны 8 сараас эхлэн тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой байжээ. Харамсалтай нь 2012 оны 3, 4 сард нийгмийн даатгалд хамрагдаагүй завсардсанаар сүүлийн 6 сард шимтгэл төлөх хугацаа тасарсан байх тул тэтгэмж авах эрх үүсэхгүй байна.
- Цэргийн албан хаагч эмэгтэй
жирэмсний амралт авсан. Хүүхдээ асрах хугацааны ЭМД-ыг хэрхэн бөглөх вэ ?
Сайн байна уу? Цэргийн албан хаагчдын хувьд зөвхөн эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл төлдөг бөгөөд та жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй чөлөөтөй байх 4 сарын хугацаанд ажил олгогч нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 хувиар төлнө. Хэрвээ та хүүхдээ асрах чөлөө авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг тул харьяалах нийгмийн даатгалын байгууллагад хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээтэйгээ очиж баталгаажуулан авах боломжтой. Баярлалаа.
- Ажилтны эмнэлгийн хуудсыг хүний нөөцийн ажилтан бөглөхдөө нийт ажилласан хугацааг бичих үү? Тухайн байгууллагад ажилласан хугацааг бичих үү? Сайн байна уу? Тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан тухайн даатгуулагчийн эмнэлгийн хуудсанд шимтгэл төлж ажилласан нийт хугацааг бичнэ. Баярлалаа.
- Жирэмснйи амралтаа 9 сард авах
ёстой юм. 8 дугаар сард хэвтэрийн дэглэм барих гээд акт авсан. 8 сард
өвчтэй улмаас нийгмийн даатгал төлөх боломжгүй тул яах вэ ?
Сайн байна уу? Та 9 сард жирэмсний амралт авах боловч 8 сард хэвтрийн дэглэм сахих бол Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны эмнэлгийн хуудас бичүүлэн авч 1 сараас дээш хугацаагаар өвчилсөн бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг танай байгууллага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх учиртай. Иймд шимтгэл тасралтгүй төлөгдөх тул та 9 сард жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авах бололцоотой. Баярлалаа
- Эмнэлгийн хуудас бичүүлж аваад
шууд ажлаа хийхээ зогсоох ёстой юу? 1-2 долоо хоног ажиллаж болох уу ?
Сайн байна уу? Жирэмсний эмнэлгийн хуудсыг амралт эхэлснээс хойш 30 хоногийн дотор бичүүлэн авах бөгөөд эмнэлгийн хуудсаа бичүүлсэн л бол уг хугацаанаас эхлэн амралтаа авах нь зүйтэй.
- Аж ахуйн нэгж,
байгууллагад ажиллаж байгаад 7 сараас ажлаасаа чөлөөлөгдөөд сайн дурын
даатгал төлж байгаад 10 сард жирэмсний чөлөөгөө авсан тохиолдолд
тэтгэмжийг 70 хувиар бодох уу? 100 хувиар бодох уу?
Сайн байна уу? Та сайн дурын даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад жирэмсний амралтаа авсан тул таны тэтгэмжийг 70 хувиар бодож 4 сарын хугацаанд олгоно. Баярлалаа.