|
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛ

1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ЯМАР ИРГЭД ХАМРАГДАХ ВЭ?

- Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:
- Тодорхой хөдөлмөр эрхлээгүй
- Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид
- Газар тариалан эрхлэгч
- Лангуу турээслэгч
- Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт

2. НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР ТӨРЛИЙН ДААТГАЛД ДААТГУУЛЖ БОЛОХ ВЭ?

- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулна.

3. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД САРЫН ОРЛОГООСОО ХЭДЭН ХУВИАР ТООЦОЖ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ВЭ?

- Сайн дураар даатгуулагч нь гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд:
- Тэтгэврийн даатгалд — 10.0%
- Тэтгэмжийн даатгалд — 1.0%
- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1.0%

4. ИРГЭД НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХДАА ШИМТГЭЛ ТӨЛӨХ САРЫН ОРЛОГОО ЯМАР ЖУРМААР ТОДОРХОЙЛОХ ВЭ?

- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаагаа тодорхой тусгаж өгнө.
- Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлөний доод хэмжээнээс багагүй байна.
- Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

5. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НӨХӨН ТӨЛЖ БОЛОХ УУ?

- Болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээнд тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

6. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ШИМТГЭЛИЙН ТООЦООГ ЯМАР ЖУРМААР ХИЙХ ВЭ?

- Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөл зохих шимтгэлээ банкны тооцооны салбарт орлогын мэдуулгээр нийгмийн даатгалын сангийн харилцах дансанд тушаана.
Уг орлогын мэдүүлгийг үндэслэн сайн дураар даатгуулагчийн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагч хийж, түүний төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нь тухай бүр бичиж баталгаажуулж байна

7. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ЯМАР ТОХИОЛДОЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХ ВЭ?

- Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцална.
- Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох
- Тэтгэвэр тогтоолгох
- Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дуургийн нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан/ сайн дураар даатгуулагчийн гэрээг цуцалсан тухай шалтгааныг түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулж өгнө

8. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ЯМАР ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ , ТӨЛБӨР АВАХ ЭРХТЭЙ ВЭ?

Сайн дураар даатгуулагч хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг авах эрхтэй.
♦ Тэтгэврийн даатгалын сангаас :
- Өндөр насны тэтгэвэр
- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

♦ Тэтгэмжийн даатгалын сангаас:
- Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
- Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
- Оршуулгын тэтгэмж

♦ Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас:
- Тахир дутуугийн тэтгэвэр
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж
- Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдөон төлбөр
- Тэтгэврийн даатгалын шимтгэл
- Рашаан сувилалд эмчлүүлсний зардал

9. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НЬ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ТАЛААР ЯМАР ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ВЭ?

Сайн дураар даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх талаар дараах үүргийг хүлээнэ.
- Хөдөлмөрийн хөлс, туунтэй адилтгах орлогод оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тооцон тууний гэрээнд заасан хугацаанд оршин суугаа аймаг, сум, дуургийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд төлөх,
- Шимтгэл төлсөн тухай орлогын мэдүүлэг /баримт /-ийг хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид ируулж, төлсөн шимтгэлээ нийгмийн даатгалын дэвтэрт бичүүлж, баталгаажуулж авах,
- Өөр аймаг, нийслэл, сум дуурэгт шилжин суурьших тохиолдолд төлсөн шимтгэлийн тооцоог нийгмийн даатгалын байцаагчтай хийж дуусган, гэрээг цуцлуулж, энэ тухай нийгмийн даатгалын дэвтэрт бичиж баталгаажуулсан байх,

10. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧИД ЯМАР ТОХИОЛДОЛД ХАРИУЦЛАГА ХУЛЭЭЛГЭХ ВЭ?

Сайн дураар даатгуулагч нь сард төлбөл зохих шимтгэлээ нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулан төлүүлнэ. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих алдангийн 50 хувиас хэтрэхгүй байна.

11. НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХ АСУУДЛЫГ ЯМАР БАЙГУУЛЛАГАД ТАВЬЖ ШИЙДВЭРЛУУЛЭХ ВЭ?

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай гэрээ байгуулна.
Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс / байцаагч / -т хадгална

12. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭРИЙН ДАНС НЭЭЛГЭЖ БОЛОХ УУ?
Болно. 1960 оны 1 дугээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн сайн дураар даатгуулагчийн хувьд тэтгэврийн даатгалын шимэтгэлийн нэрийн дансыг даатгуулсан өдрөөс нээнэ.

13. 1995 ОНООС ӨМНӨ АЖИЛЛАСАН ХУГАЦААГ НЭРИЙН ДАНСНЫ ОРЛОГОД ОРУУЛАН ТООЦОХ УУ?
Тооцно. Та 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулахын тулд хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтэргүй бол цэргийн батлах, архивын лавлагаа, ажилд орсон, гарсан тушаалын хуулбар зэргийг бүрдүүлж, оршин суугаа газрынхаа аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын байцаагчаар 1995 оноос өмнө ажилласан хугацаагаа тооцуулах хэрэгтэй

14. САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?
- 3x4 хэмжээний зураг — 2 ш
- Иргэний үнэмлэх
- 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр

14. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРСОН ТОХИОЛДОЛД ОСЛЫН АКТЫГ ЯМАР БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ ТОГТООЛГОХ ВЭ?

- Сайн дураар даатгуулагч нь осолд өртсөн тухайгаа оршин суугаа аймаг, сум, дуургийнхээ нийгмийн даатгалын хэлтэс /ажилтан /-т мэдэгдэнэ.
- Ослын актыг аймаг сум, дуургийн Засаг даргын томилсон байнгын комисс судлан тогтооно.

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-6=?
Хариулт:*