|
СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ
СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ,
ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ ГЭРЭЭ
¹

…………………… хот                                                           200 … оны … дугаар
(аймаг, сум, дүүрэг)                                                             сарын … -ны өдөр

Нэг талаас ………………………………………………………………………………..
                                           (аж ахуйн нэгж, иргэний нэр, хаяг)
…………………………………–ыг төлөөлж……………………………………………
                                                                  (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)
нөгөө талаас ……………………………………………………………………………..
                                          (гүйцэтгэгч байгууллага, иргэний нэр, хаяг)
-ыг төлөөлж ………………………………………………………………………………
                                          (төлөөлсөн хүний нэр, албан тушаал)
бид дор дурдсан гэрээг Монгол улсын Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгон байгуулав.

1.Нийтлэг заалт

1.1    ………………………………………………………………………………………….
                   (судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын нэр)
ажлыг гүйцэтгэгч нь захиалагчийн даалгавар, судалгааны үзэл баримтлал, шинжлэх ухааны зохих түвшинд хийж захиалагчид шилжүүлнэ.
1.2    Гүйцэтгэх ажил нь шинэлэг (шинэ) оюун санааны үр дүн байна.
1.3    Гэрээт ажлыг 200 … оны … дугаар сарын …-ны өдөр хүлээн авна. Гүйцэтгэх ажлын агуулга, үе шатны ажлыг гэрээний ¹1 хавсралтад дурдсан графикаар гүйцэтгэнэ.
1.4    Захиалагч нь уг ажлыг хүлээн авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ………………………………………………………………………………………….
………………………………………………………………………. үр дүнд хүрэхээр тохиролцов.
1.5    Ажлын үр дүн нь ……………………………………………………………………
                          (судалгаагаар нотлогдсон ном, схем, шийдэл, программ байх
     ………………………………………………………………………………………….
             (түүнийг туршилтаар баталсан биет зүйлийн нэр, стандартыг бичнэ).
    …………………………………………………………………………………………..
    байна.
1.6    Ажлын хөлсийг хоёр тал харилцан тохиролцож тогтооно.

2. Гүйцэтгэгчийн эрх, үүрэг

2.1 Судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг хугацаанд нь шинжлэх ухааны түвшинд гүйцэтгэнэ.
2.2 Тухайн  захиалгат зүйлийг судлах шинжлэх ухааны судалгааны аргыг сонгоно.
2.3 Гүйцэтгэгч судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй болох нь илэрвэл захиалагчаас тэр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардан нэхэмжлэх эрхтэй.
2.4 Гүйцэтгэгч судалгаа, шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй болох нь илэрвэл захиалагчаас тэр хүртлэх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардан нэхэмжлэх эрхтэй.
2.5 ………………………………………………………………………………………….
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………
3. Захиалагчийн эрх, үүрэг

3.1 Гүйцэтгэсэн ажлыг зохих журмын дагуу хүлээн авч хөлс төлөх үүрэгтэй.
      (хавсралт¹3)
3.2 Ажлын хөлсийг ……………………………………………………………………...
            (ажил дууссаны дараа, урьдчилгаа олгох, нэг удаа гэх мэт хэлбэрээр)
     ………………………………………………………………………………………….
төлөхөөр тохиролцоно.

4. Ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх журам

4.1 Ажлыг гүйцэтгэх үе шат бүрд болон ажлын төгсгөлд гүйцэтгэгчээ боловсруулж, захиалагчид хүлээлгэн өгөх судалгаа шинжилгээний ба техникийн бичиг баримтын жагсаалт, гэрээний дагуу бэлтгэсэн туршилт хийх журмыг гэрээний салшгүй хэсэг болох ……………………………………………...
                                                        (бичиг баримтын нэр, он, сар, өдөр, дугаар)
тодорхойлов.
4.2 Боловсруулсан гэрээний үе шат бүрийн судалгаа шинжилгээний ба техникийн бичиг баримтыг гүйцэтгэгч тогтоосон журмаар захиалагчид албан бичгээр шилжүүлнэ.
4.3 Ажил дуусмагц гүйцэтгэгч судалгаа шинжилгээ ба зохион бүтээсэн ажлыг хүлээлгэн өгөх, хүлээн авах актын төсөлд дараахь зүйлсийг хавсарган захиалагчид ирүүлнэ:
-    Гэрээний нөхцөлд заасан судалгаа шинжилгээний, техникийн болон бусад баримт бичиг
-    Гэрээгээр зохион бүтээсэн туршилтын шинэ загварыг хүлээн авсан комиссын протокол
-    Гүйцэтгэсэн ажил техникийн нөхцөлд нийцэж байгаа тухай гүйцэтгэгчийн шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн протоколын хуулбар
4.4 Захиалагч нь гэрээний дагуу зохион бүтээсэн загварын туршилтыг явуулах комиссын бүрэлдхүүнийг баталж, 200 … оны …. сарын …-ны дотор гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
4.5 Гүйцэтгэгч туршилт явуулахад бэлэн болсон тухай 200 … оны … сарын … -ны дотор захиалагчид мэдэгдэнэ.
4.6 Захиалагч ажил хүлээлцсэн актын төсөл хүлээн авснаас хойш …. хоногийн дотор гүйцэтгэгчид уг актад гарын үсэг зурж илгээх хүлээн авахаас татгалзсан тухай үндэслэл бүхий хариу илгээх үүрэгтэй.
4.7  Захиалагч ийнхүү үндэслэлээ зааж, ажил хүлээлцэх актыг батлахаас татгалзвал, нэмж гүйцэтгэх ажлын жагсаалт, гүйцэтгэх хугацааг талууд хамтарсан актаар тогтооно.
4.8 Ажлыг хугацаанаас өмнө гүйцэтгэвэл захиалагч хүлээн авч ажлын хөлсийг гэрээнд заасан ёсоор төлөх болно.
4.9 Ажил гүйцэтгэгч ажил гүйцэтгэх хугацааг богиносгосон, ажлын техник эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулан боловсруулсан, захиалагчийн экспортын боломжийг нэмэгдүүлсэн бол захиалагч урамшуулал болгож ажлын хөлсөн дээр …………...... төгрөг нэмж төлөхөөр тохиролцов.
4.10 Ажлыг гүйцэтгэх явцад нааштай үр дүн гарахгүй нь мэдэгдэх буюу ажлыг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болох нь тогтоогдвол гүйцэтгэгч  ажлаа зогсоож, ийнхүү зогсоосноос хойш ……. хоногийн дотор захиалагчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ тохиолдолд ……… хоногийн дотор ажлыг үргэлжлүүлэх боломж, шаардлага, ажлын чиглэлийн талаар хамтран хэлэлцэнэ. Гэрээнд заасан үр дүнд хүрэх боломжгүй болох нь илэрвэл захиалагч тэр хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажилд тохирох хөлс, гүйцэтгэгчээс гарсан зардлыг гүйцэтгэгчид төлнө.

5. Талуудын хариуцлага

5.1 Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гүйцэтгэгч буюу захиалагч нь Иргэний хуульд заасан хариуцлага хүлээнэ.
5.2 Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хүлээлгэх нэмэлт хариуцлага: ……………………………………………………………………..
………………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………………

6. Бусад нөхцөл

6.1 Судалгаа шинжилгээний ба туршилт зохион бүтээх ажлын явцад зохиогчийн эрхэд хамаарах оюуны үнэт зүйл бүтээсэн бол уг бүтээлтэй холбогдсон зохиогчийн амины эрхийн хувьд захиалагч аливаа эрх эдлэхгүй.
6.2 Талууд гэрээнд заасан үүргийг өөрийн буруугаас биелүүлээгүй бол гүйцэтгэгчид учирсан зардал, хохирлыг хариуцна.

7. Маргаан шийдвэрлэх журам

7.1 Гэрээний явцад талуудын хооронд үүссэн маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.
7.2 Хэрэв санал зөрөлдөөнийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлэнэ.







8. Талуудын хаяг

Захиалагч:                                                                 Гүйцэтгэгч:
Хаяг: ……………………….                                          Хаяг: ………………………..
………………………………                                          ……………………………….
………………………………                                          ……………………………….                                         
Утас: ……………………….                                          Утас: ………………………..

Гарын үсэг: ……………….                                          Гарын үсэг: ………………..

(Тамга, тэмдэг)                                                           (Тамга, тэмдэг)







































Хавсралт -1
Ажлын календарчилсан график

¹    Гэрээт ажлын нэр, ажлыг гүйцэтгэх үндсэн үе шат    Ажил гүйцэтгэх хугацаа
Эхлэх, дуусах он, сар, өдөр    Тухайн үе шатны хөлсний хэмжээ, гэрээний үнэд харьцуулсан хувиар
            
            
            
            

Ажлын удирдагч: ………………………………………………………………… -ийн
                                        (албан тушаал)
……………………………………………....
Захиалагч:                                                                         Гүйцэтгэгч:
…………………………………..                                           …………………………
(Гарын үсэг)                                                                        (гарын үсэг)

(Тамга, тэмдэг)                                                                   (Тамга,тэмдэг)

Хавсралт -2
Гэрээний үнэ тохиролцсон тухай протокол

………………………………. 200 … оны … -р сарын …. –ны өдрийн ……. тоот
           (ажлын нэр)
Гэрээний дагуу гүйцэтгэгч …………………………………………… бид судалгаа
                                                       (бүтэн нэр)
шинжилгээний ба туршилт, зохион бүтээх ажлын гэрээний үнийг ……………..
төгрөгөөр тохиолцсон болохыг нотолж байна.

Ажил гүйцэтгэгч гэрээний заалтын дагуу үүргээ гүйцэтгэсэн (гүйцэтгээгүй бол) гэрээний үнийг нэмэгдүүлнэ. (хорогдуулна). Үүнд:
Гэрээний ………….. заалт………………… төгрөг буюу ………… хувь
                 ………….. заалт …………………төгрөг буюу ………… хувь
                 ………….. заалт ………………… төгрөг буюу …………хувь
Энэхүү протокол нь гүйцэтгэгч ба захиалагчийн хооронд төлбөр тооцоо хийх үндэслэл болно.

Захиалагч:                                                                     Гүйцэтгэгч:
………………………………                                             …………………………….
(гарын үсэг)                                                                    (гарын үсэг)

(Тамга, тэмдэг)                                                               (Тамга, тэмдэг)


Хавсралт-3

……………….. тоот гэрээний дагуу судалгаа, шинжилгээ,
туршилт зохион бүтээх ажлыг хүлээлцсэн акт

200 … оны … сарын … өдөр

………………………………………………………………………………………………
                                       (ажлын нэр, үе шат)
Нэг талаас гүйцэтгэгчийг төлөөлж …………………………………………………...
                                     (төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)
нөгөө талаас захиалагчийг төлөөлж ………………………………………………...
                                     (төлөөлсөн хүний албан тушаал, эцэг/эх/-ийн нэр, нэр)
бид судалгаа шинжилгээний ба туршилт зохион бүтээх ажил………………….
………………………………………………………………………………………………
     (гэрээний нөхцөл, техникийн даалгавар, бусад нөхцлийг хангаж байна, хангахгүй байна)
гэж үзэж энэхүү актыг зохих журмын дагуу тогтоов.
Хийгдсэн ажлын товч тодорхойлолт: ………………………………………………..
………………………………………………………………………………………………
Ажлын үр ашиг, түүнийг тодорхойлсон бичиг баримт: …………………………...
………………………………………………………………………………………………
Гэрээнд заасны дагуу хөлс ………………….. төгрөг болно.
Гэрээний нөхцлийг хангасан байдлыг харгалзан ажлын хөлсийг ………….. хувиар нэмэгдүүлэхээр тогтов. Үүнээс урьдчилгаа …………… төгрөгийг суутгаж, нэмэгдлийн хамт …………….. төгрөг олгохоор тогтов.

Ажил хүлээн авсан:                                               Ажил хүлээлгэн өгсөн:
……………………………….                                      …………………………………
(гарын үсэг)                                                              (гарын үсэг)

(Тамга, тэмдэг)                                                        (Тамга, тэмдэг)

 
Хавсралт-4

Гэрээт ажлыг гүйцэтгэх зардлын төсөв

Ажлын нэр ………………………………………………………………………………..
Гүйцэтгэх хугацаа ……………………………………………………………………….

Зардлын зүйл    Зардлын зүйлийн нэр    Дүн
1    Ажлын зардал    
2    Бичиг хэрэг, аж ахуйн зардал    
3    Үйлдвэрлэлийн зардал:
-    материал бүрдэл
-    захиалга
-    үйлдвэрлэлийн томилолт
-    бусад    
4    Хадгалалтын зардал    



Захиалагч:                                                                  Гүйцэтгэгч:
……………………………                                              ……………………………
(гарын үсэг)                                                                  (гарын үсэг)

(Тамга, тэмдэг)                                                            (Тамга, тэмдэг)

Хавсралт-5
Судалгаа шинжилгээ, туршилт зохион
бүтээх ажил гүйцэтгүүлэх захиалга

200 … оны … сарын … -ний өдөр

1.    Захиалга өгөгч ………………………………………………………………………………………
                                          (аж ахуйн нэгжийн нэр)
     Ажил гүйцэтгэгч ………………………………………………………………….
                                          (аж ахуйн нэгжийн нэр)
    …………………………………………ажлыг гүйцэтгэхийг даалгаж байна.
               (ажлын нэр)
2.    Ажлын үе шат бүрийн болон эцсийн ажлын үр дүн, хэмжээ: ……………
………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………
3.    Ажлыг бүхэлд нь буюу үе шат бүрээр гүйцэтгэж дуусах хугацаа: …………........................................................................................................
4.    Ажлын хөлс, шаардлагатай бол үе шат бүрээр: …………………………..
………………………………………………………………………………………
5.    Санхүүжүүлэх эх үүсвэр ба журам: …………………………………….........
………………………………………………………………………………………
6.    Ажлыг бүхэлд нь буюу үе шат бүрээр хүлээлцэх журам: ……….............
………………………………………………………………………………………
7.    Гүйцэтгэгч, захиалагчдын хүлээх хариуцлага: ………………………….....
………………………………………………………………………………………
8.    Бусад нөхцөл: ……………………………………………………………………….....................
………………………………………………………………………………………
………………………………………………………………………………………
Захиалгад техникийн даалгавар, ажлыг гүйцэтгэх нөхцлийг тодорхойлсон  бусад …………………………………………………………...
………………………………………………………………………………………
……………………………………………………………………………………………………………………………………… баримт бичгийг хавсаргав.

Захиалагч:                                                    Гүйцэтгэгч:
……………………………                                …………………………………
             (гарын үсэг)                                                         (гарын үсэг)

(Тамга, тэмдэг)                                              (Тамга, тэмдэг)








        
                  
Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариулт:*