|
Үйлчилгээ үзүүлэх гэрээ
Үйлчилгээ үзүүлэх гэрээ

Үйлчилгээ үзүүлэх гэрээ

Үйлчилгээ үзүүлэх гэрээ

 

________________хотон, сар, өдөр

 

Нэг талаас___________________________________________________________

/үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, хаяг /

/ Цаашид "Захиалагч” гэнэ /,түүнийг_______________________________үндсэн дээр

төлөөлөн___________________________________________________________

/ төлөөлсөнхүний албан тушаал, нэр /

Нөгөө талаас____________________________________________________________

/ байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн нэр, хаяг /

/ цаашид "Гүйцэтгэгч” гэнэ /,түүнийг______________________________үндсэн дээр төлөөлөн____________________________________________________________

/ төлөөлсөн хүний албан тушаал, нэр /

бид дор дурдсан гэрээг байгуулав Үүнд :

 

1.Гэрээний зүйл

1.1. Гүйцэтгэгч нь захиалагчид _______________энэ гэрээний хавсралтанд дурдсан бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч болон гэрээ байгуулагч бусад этгээдийг сонгон авах, тэдэнтэй гэрээ байгуулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үүргийг хүлээнэ.

1.2. Гүйцэтгэгч, захиалагч ба түүнтэй гэрээ байгуулагчийн хооронд тохиролцож болох гэрээний нөхцөл болон уг тохиролцооны томъёололыг боловсруулан бэлтгэнэ.

1.3. Захиалагч нь энэ гэрээнд заасан үйлчилгээ үзүүлсний нь төлөө захиалагч ба түүнтэй гэрээ байгуулагчийн хооронд байгуулсан гэрээний үнийн _____хувьтай тэнцэх хэмжээний хөлсийг гүйцэтгэгчид төлнө.

 

2.Гүйцэтгэгчийн үүрэг

2.1. Гүйцэтгэгч доорхи үүргийг хүлээнэ.Үүнд:

- Энэ гэрээний хавсралтанд дурдсан байгаа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх/ худалдан авах / боломж бүхий гэрээ байгуулагчдыг олохын тулд зах зээлд судалгаа явуулах

- Захиалагч ба гэрээ байгуулагчдын хооронд төлөөлөгчдийн хооронд уулзалт, хэлэлцээр зохион байгуулах

- Захиалагч гэрээ байгуулагчдийн хооронд харилцан ашигтай гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх

- Захиалагчийн байгуулж буй гэрээтэй холбогдох эрх зүй болон худалдааны асуудлаар зөвлөгөө өгөх

- Захиалагчийн ашиг сонирхлын үүднээс түүнтэй хамтран үйлдвэр, хоршоо байгуулах, сонирхол бүхий үйлдвэр, түүний дотор гадаадын үйлдвэр олох, эдгээр асуудлаар захиалагч гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх.

 

3.Захиалагчийн үүрэг

3.1.Захиалагч доорхи үүрэг хүлээнэ.Үүнд:

- Захиалагч ба түүнтэй гэрээ байгуулагчдын хооронд зохих гэрээ байгуулагдсанаас

хойш____ хоногийн дотор гүйцэтгэгчид зохих хэмжээний шагнал олгоно.

- Чухал тохиолдолд өөрийн төлөөлөгчдийг гүйцэтгэчээс гэрээ байгуулагч талтай хэлэлцээр хийхэд оролцуулах, гүйцэтгэгчийг мөн техникийн ба худалдааны зохих материалаар хангах;

-Гүйцэтгэгчид түүний энэ гэрээнд заасны дагуу санал болгосон талтай байгуулсан гэрээний хуулбарыг өгөх.

4. Ажиллах нөхцөл

4.1. Талууд ажиллахдаа гэрээний агуулагад дурдсан асуудлаар бие биедээ өгсөн үнэлэлт, зөвлөмжийг анхааралдаа авна.

4.2. Талууд шаардлагатай арга хэмжээг авахуулах зорилтын үүднээс гүйцэтгэхэд саад болж буй бэрхшээлийн тухай бие биедээ нэн даруй мэдэгдэнэ.

4.3. Хэрэв гэрээгээрхүлээсэн үүргээ бүрэн буюу хагас, эсвэл зохиххугацаанд биелүүлж чадахгүй бол талууд энэ тухай бие биедээ бичгээр мэдэгдэнэ.

4.4. Хэрэв Захиалагч үндэслэлгүйгээр энэ гэрээг биелүүлэхийг зогсоовол үүнээс болж гүйцэтгэгчид учирсан хохирлыг төлж өгнө.

Гүйцэтгэгч өөрийн буруугаар гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй бол үүнээс болж өөрт учирсан хохирлыг төлүүлэхээр бусдаас нэхэмжлэх эрхгүй.

4.5. Захиалагч зохих талтай гэрээ байгуулж, гарын үсэг зурмагц энэ гэрээнд дурдсан ажлыг бүрэн биелэгдсэнд тооцно.

4.6. Энэ гэрээний нэгдүгээр хавсралтад дурдсан зүйлийг захиалагчаас гүйцэтгэгчид өгсөн захиалгын үндсэн дээр тогтоосон журмын дагуу хянан үзэж нарийвчлан тогтооно.

4.7. Энэ гэрээний үүргийг биелүүлэх явцад гүйцэтгэгч захиалагчийн төлөөлөгчийн нэгэн адил ажиллана.

Гүйцэтгэгч энэ гэрээний хүрээнд захиалагчийн итгэмжлэх бичиггүйгээр захиалагчийн ашиг сонирхлын үүднээс, түүний нэрийн өмнөөс хэлцэл хийх, бусад ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд харин захиалагчийн нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурах эрхгүй байна.

5. Нууцыг хадгалах

5.1. Талууд энэ гэрээний дагуу хүлээн авсан мэдээлэл, баримт бичгийн нууцыг чанд хадгална.

5.2. Талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй захиалагч, гүйцэтгэгч зөвхөн гэрээний дагуу хийж байгаа ажилтай шууд холбоо бүхий хүмүүс танилцана.

6. Тооцооны журам

6.1.Захиалагч үйлчилгээ хийсний төлөө гүйцэтгэгчид өгөх төлбөрийг гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлэх журмаар төлнө.

7. Хариуцлага

7.1. Захиалагч, гүйцэтгэгчийн аль аль нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

7.2. Гүйцэтгэгч нь захиалагчийн бусадтай байгуулсан гэрээг бүрэн биелүүлээгүйтэй холбогдох хариуцлагыг хүлээхгүй.

 

 

8. Бусад заалт

8.1. Энэ гэрээний дагуу хийсэн ажлыг шаардлагатай гэж үзвэл талуудын хамтран үйлдсэн акт (протокол) болон үйлчилгээ үзүүлсэн тухай бусад баримт бичигт тусган тодорхойлно.

8.2. Талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэсэн, харилцан хийх тооцоог зохицуулж дууссан нөхцөлд гэрээг биелж дууссанд тооцно.

8.3. Хэрэв энэ гэрээнд заасан болон түүнтэй холбогдох асуудлаар маргаан гарвал талууд түүнийг хэлэлцээний замаар шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээг авна.

8.4. Хэрэв уул маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

8.5. Гэрээнд талууд гарын үсэг зурмагц хүчин төгөлдөр болно.

8.6. Гэрээний үндсэн эхийг хоёр хувь үйлдэж, тал тус бүр нэг хувийг хадгална.

8.7. Талуудын хууль ёсны хаяг:

 

Захиалагч:

Хаяг: ______________________________

Утас:____ _____________факс______________

Банкны харилцах дансны дугаар:____________________

 

Гүйцэтгэгч:

Хаяг:_______________________________

Утас________________факс_____________

Банкны харилцах дансны дугаар____________________

 

Захиалагч :Гүйцэтгэгч :

___________________________________

/ гарын үсэг, тэмдэг // гарын үсэг, тэмдэг /

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариулт:*