|
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ

 

___

 

______________ хот 20_ оны __ дугаар

(аймаг, сум, дүүрэг) сарын __ -ны өдөр

 

Нэг талаас________________________________________________________

(захиалагч байгууллага, иргэний нэр, хаяг)

___________________________________________________________________

(цаашид "Захиалагч гэх”) түүнийг төлөөлж _______________________________

(төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

Нөгөө талаас ________________________________________________________

(ажил гүйцэтгэгч байгууллага, иргэний нэр, хаяг)

(цаашид "Ажил гүйцэтгэгч гэх”) түүнийг төлөөлөн __________________________

(төлөөлсөн хүний нэр, албан тушаал)

нар Монгол Улсын Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлийг удирдлага болгон дараахь гэрээг харилцан тохиролцож байгуулав.

 

1. Нийтлэг заалт

 

1.1. Гүйцэтгэгч нь захиалагчийн даалгаврын дагуу, түүний материалаар (эсвэл өөрийн материалаар)_________________________________________________ ___________________________________________________________________ ________________________________________________________________-ийг

хугацаанд нь гүйцэтгэж захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд шилжүүлнэ.

1.2. Захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд төлнө.

 

2. Гэрээний хугацаа

 

2.1. Ажил гүйцэтгэх хугацааг хоёр тал харилцан тохиролцож тогтоох бөгөөд календарийн тооллыг удирдлага болгоно.

2.2. Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа ____________

2.3. Ажил эхлэх хугацаа _______________________

2.4. Ажил дуусах хугацаа ______________________

 

3. Ажлын хөлс

3.1. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлс _____________ төгрөг байна.

3.2. Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, түүнийг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө. (Хэрэв ажлыг тодорхой хэсгээр, үе шаттай гүйцэтгэхээр тохиролцсон бол тухайн хэсгийн ажлын үр дүнгээр хөлсийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож болно.)

 

 

4. Захиалагчийн эрх, үүрэг

4.1. Ажил гүйцэтгэхэд шаардагдах ______________________________________ ___________________________________________________________________ ________________________________________________________________-ийг

(материалын нэр төрөл, хэмжээг бичнэ)

ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжүүлнэ.

4.2. Ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлэхэд шаардагдах бичиг баримт болон бусад мэдээллийг өгнө.

4.3. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш __________ сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй.

4.4. Гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй.

4.5. ________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

 

5. Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг

5.1. Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.

5.2. Ажлыг биечлэн гүйцэтгэнэ.

5.3. Ажил гүйцэтгэхээр захиалагчаас авсан материалын зарцуулалтын талаар захиалагчид тайлагнаж, үлдэгдэл материалыг ажил дууссаны дараа захиалагчид буцаан өгнө.

5.4. Захиалагчийн өгсөн материал чанар, стандартын хувьд ажлын шаардлага хангахгүй бол түүнийг сольж өгөхийг шаардах эрхтэй.

5.5. Захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь авах үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнг хүлээн авсанд тооцож хөлс төлөхийг захиалагчаас шаардах эрхтэй.

5.6. ________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________ ___________________________________________________________________

 

6. Талуудын хүлээх хариуцлага

6.1. Гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд ______ хувийн алданги төлнө.

6.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй.

6.3. Торгууль, алданги төлсөн нь материалыг устгасан, гэмтээснийг нөхөн төлөх үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөгдөхгүй.

 

 

7.Давагдашгүй хүчин зүйл

 

7.1. Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.

7.2. Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.

 

8. Бусад заалт

 

8.1.Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. (эсвэл хүчин төгөлдөр болох өдрийг тохиролцож болно)

8.2.Гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар өөрчлөлт оруулахаар бол хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

8.3. Талуудын хооронд маргаан гарвал талууд үл маргах журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад Эцэслэн шийдвэрлүүлнэ.

 

9. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам

 

9.1. Ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

9.2. Учруулсан хохирлыг арилгахтай холбогдсон хууль тогтоомжид заасан үндэслэлээр 2 тал харилцан тохиролцож гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

10. Нэмэлт нөхцөл

___________________________________________________________________ ___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

11. Талуудын хаяг

 

Захиалагч:

 

Хаяг: _________________________

 

 

 

Утас:

 

Гарын үсэг:____________________

 

 

(Тамга, тэмдэг)

 

Гүйцэтгэгч:

 

Хаяг: __________________________

 

 

 

Утас:

 

Гарын үсэг:______________________

 

 

(Тамга, тэмдэг)

 

Сэтгэгдэл:
hi
yaj tataj avdiin be maileer avmaar bn aa

Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариулт:*