|
Санхүүгийн түрээсийн гэрээ
Санхүүгийн түрээсийн гэрээ

Санхүүгийн түрээсийн гэрээ

Санхүүгийн түрээсийн гэрээСанхүүгийн түрээсийн гэрээ

Улаанбаатар хот.Дугаар___ 20__ оны __-р сарын __

Нэг талаас Банк__________________________________________________

(нэр, хаяг)

(цаашид "Түрээслүүлэгч" гэнэ), түүнийг ______________ үндсэн дээр төлөөлөн ___________________________________________________________________

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

нөгөө талаас ______________________________________________________________

(байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн нэр, хаяг)

(цаашид "Түрээслэгч” гэнэ), түүнийг ____________ үндсэн дээр төлөөлөн _________________________________________________________________

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

бид дор дурьдсан гэрээг байгуулав. үүнд:

1. Гэрээний зүйл.

1.1. Түрээслүүлэгч нь доорхи тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд

эзэмшүүлэн ашиглуулахаар шилжүүлэн өгч, түрээслэгч түүнийг хүлээн

авна:

Нэр төрөл

Тоо хэмжээ

үнэ

Элэгдэл хорогдол тооцох хүгацаа

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

4

 

 

 

 

 

Бүгд

 

 

 

 

1.2. Түрээслүүлэгч банк нь 1.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх эсвэл худалдан авсан байна.

1.3. Түрээслүүлэхээр шилжүүлж буй тоног төхөөрөмж нь түрээслүүлэгчийн (банкны) өмч байна.

2. Тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр

шилжүүлэн өгөх журам.

2.1. Түрээслүүлэгч банк нь тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгөх хугацаа, түүний чанар, иж бүрдлийн талаар бэлтгэн нийлүүлэгчид шаардлага тавих эрхийг түрээслэгчид шилжүүлнэ.

2.2. Түрээслүүлэгч банк бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулснаа түрээслэгчид цаг тухайд нь мэдэгдэж түүнд тоног төхөөрөмжийг хүлээн авахад шаардагдах бүхий л бичиг баримтуудыг шилжүүлнэ.

2.3. Түрээслэгч тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш _____ хоногийн дотор тоног төхөөрөмжийг хүлээн авсан, ашиглалтад оруулсан тухай актын хуулбарыг түрээслүүлэгчид явуулна.

2.4. Бэлтгэн нийлүүлэгчээс тухайн тоног төхөөрөмжийн чанар, иж бүрдлийн талаарх шаардлагыг зөрчсөн нь түрээслэгчийг энэхүү гэрээний дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

3. Түрээсийн хугацаа.

3.1. Түрээсийн тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн хугацааг хүлээлгэн өгөх, хүлээн авах актанд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн тооцно.

3.2. Түрээсийн хугацаа нь тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн, авсан актанд гарын үсэг зурсан өдрөөс хойш _______ жил (сар, хоног) болно.

3.3. Түрээсийн хугацааг зөвхөн талуудын тохиролцсоноор богиносгож болно.

4. Түрээсийн төлбөр, тооцоо хийх журам.

4.1. Түрээсийн төлбөрийг (нэмүү өртгийн татварыг оролцуулан)дараахи графикийн дагуу төлнө.

_______ он ______________________________________________________ төгрөг

_______ он ______________________________________________________ төгрөг

_______ он ______________________________________________________ төгрөг __

он ______________________________________________________ төгрөг

Бүгд_______________________________________________________ төгрөг

 

4.2. Түрээсийн төлбөрийг бэлэн бусаар түрээслүүлэгч банкны ______________ тоот дансанд ____________________________________________________________ _________________________________________________________________________ (улирал бүрт дараагийн улирал эхлэхээс _______хоногийн өмнө гэх мэт) хугацаанд шилжүүлнэ.

4.3. Түрээсийн төлбөрийг талуудын тохиролцсоноор бараа, хүнсний зүйл оролцуулан өгөх буюу үйлчилгээ үзүүлэх замаар эсвэл холимог хэлбэрээр төлж болно.

4.4. Түрээсийн төлбөрийн хэмжээг талууд харилцан тохиролцох замаар өөрчилж болно.

5. Түрээслүүлэгчийн эрх, үүрэг.

5.1. Түрээслүүлэгч банк нь түрээсийн тоног төхөөрөмжийг энэ гэрээний нөхцөлд зааснаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй.

 

 

6. Түрээслэгчийн эрх, үүрэг.

6.1. Түрээслэгч нь тоног төхөөрөмжийн тохиолдлын бүрэн ба зарим эвдрэл гэмтлийн эрсдлийг хүлээнэ.

6.2. Түрээслэгч тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш _____ хоногийн дотор даатгуулсан байна.

6.3. Түрээслэгч түүнчлэн:

- Түрээсийн тоног төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглах.

- Түрээсийн тоног төхөөрөмжийг бүрэн бүтэн байлгах.

- Түрээсийн эд хөрөнгөнд урсгал засвар болон урьдчилан сэргийлэх үйлчилгээг өөрийн зардлаар хийх.

- Тоног төхөөрөмжийг ашиглах, техникийн үйлчилгээ-засвартай холбогдсон зардлыг хариуцна.

- Тоног төхөөрөмжийн их засвар болон урсгал засварыг өөрийн зардлаар хариуцаж хийлгэнэ.

6.4. Түрээслэгч түрээслүүлэгч банкны зөвшөөрлийн үндсэн дээр тоног төхөөрөмжийг дамжуулан түрээсэлж болно.

7. Тоног төхөөрөмжийг түрээслүүлэгч

банкинд буцаан өгөх журам.

7.1. Түрээслүүлэгч түрээсийн хугацаа дууссанаас хойш __________ хоногийн дотор түрээсийн тоног төхөөрөмжийг түрээслүүлэгч банкинд зохих баглаа боодолтойгоор техникийн баримт бичгийн хамт хүлээлгэн өгч акт үйлдэж гарын үсэг зурна.

7.2. Түрээсийн тоног төхөөрөмжийг түрээслүүлэгчид хэвийн элэгдэл хорогдлыг тооцон бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгнө.

7.3. Түрээслэгч түрээсийн тоног төхөөрөмжийг бүрэн буюу зарим хэсгийг нэмэлт гэрээгээр түрээслүүлэгчээс худалдан авч болно.

7.4. Түрээслэгч өөрийн хөрөнгөөр түрээслүүлэгч банкны зөвшөөрлөөр түрээсийн тоног төхөөрөмжид хийсэн бөгөөд тоног төхөөрөмжид гэмтэл учруулахгүйгээр авч болохгүй сайжруулсан зүйлийн үнийг нөхөн авах _____________________

(эрхтэй, эрхгүй)

 

8. Талуудын хариуцлага.

8.1. Түрээслэгч түрээслүүлэгч банкны өмнө дараахь хариуцлага хүлээнэ:

8.1.1 Түрээслэгч тоног төхөөрөмжийг хүлээн авснаас хойш _______ хоногийн

дотор түрээслүүлэгч банкинд мэдэгдээгүй бол _____________________

төгрөгийн торгууль төлнө.

8.1.2 Түрээсийн тоног төхөөрөмжийг хүлээн авах хугацаа хожимдуулсан бол

тоног төхөөрөмжийн үнийн ___________ хувьтай тэнцэх алдангийг

хугацаа хожимдуулсан өдөр бүрт төлнө.

8.1.3 Түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн ______ хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө.

8.1.4 Түрээсийн тоног төхөөрөмжийг зориулалтын бусаар ашигласан бол гэрээний үнийн дүнгийн ______ хувьтай тэнцэх торгууль төлнө.

 

 

9.Давагдашгүй хүчин зүйл

 

9.1. Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.

9.2. Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.

10. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл

10.1. Талуудын аль нэг нь гэрээний үүрэг, нөхцлийг байнга зөрчихөөс бусад тохиолдолд энэхүү гэрээг нэг талын журмаар цуцлахгүй.

10.2.Бусад үндэслэл________________________________________________

11. Маргаан шийдвэрлэх

 

11.1Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

12. Бусад нөхцлүүд

12.1. Энэ гэрээний үндсэн эхийг хоёр хувь үйлдсэн бөгөөд тал тус бүр нэг хувийг хадгална.

12.2. Энэ гэрээнд тусгагдаагүй асуудлыг Монгол улсын иргэний хууль тогтоомжоор зохицуулна.

12.3. Энэ гэрээнд гарын үсэг зурмагц үүнтэй холбогдуулан хийсэн урьдчилсан хэлцэл бичиг захидал, тогтоомжууд хүчингүй болсонд тооцогдоно.

12.4. Энэ гэрээнд орсон аливаа засвар нь зөвхөн хоёр талын эрх бүхий төлөөлөгчдийн тухай бүр харилцан тохиролцож сайшаасны үндсэн дээр хүчин төгөлдөр болно.

12.5. Талуудын хуульёсны хаяг, банкны реквизит, гарын үсэг.

 

Түрээслүүлэгч:

хаяг, индекс: ____________________________________________________________

утас ______________________________

факс _____________________

Тооцооны дансны дугаар _______________________________________________

 

Түрээслэгч:

хаяг, индекс: ____________________________________________________________

утас _______________________________

факс _____________________

Тооцооны дансны дугаар _______________________________________________

Түрээслүүлэгч: Түрээслэн авагч:

_____________________ _______________________

(гарын үсэг) (гарын үсэг)

тэмдэгтэмдэг

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариулт:*