|
БАЙР ДАМЖУУЛАН ТҮРЭЭСЛЭХ ГЭРЭЭ
БАЙР ДАМЖУУЛАН ТҮРЭЭСЛЭХ ГЭРЭЭ

БАЙР ДАМЖУУЛАН ТҮРЭЭСЛЭХ ГЭРЭЭ

БАЙР ДАМЖУУЛАН ТҮРЭЭСЛЭХ ГЭРЭЭ

№.........

 

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Нэг талаас ...................................................................................................................................

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

(цаашид "Түрээслэгч” гэнэ)-ыг .........................................................................үндсэн дээр

(байгууллагын дүрэм, итгэмжлэл)

........................................................................................................төлөөлж, нөгөө талаас

(эцэг/эх/-ийн нэр, нэр, албан тушаал)

.................................................................................. (цаашид "Дамжуулан түрээслэгч” гэнэ)-ыг ………………………………….үндсэн дээр………………………………………………………………. (байгууллагын дүрэм, итгэмжлэл) (эцэг/эх/-ийн нэр, нэр, албан тушаал)

төлөөлөн дараахь гэрээг байгуулав.

 

  1. Нийтлэг заалт

1.1.Энэ гэрээний салшгүй хэсэг болох хавсралт №.....-ийн дагуу түрээслэгч нь байрыг түр хугацаагаар дамжуулан түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлнэ.

1.2.Түрээслэгч түр хугацааны эзэмшил, ашиглалтад байгаа байрыг дамжуулан түрээслэхдээ "Түрээслүүлэгч”, "Түрээслэгч”-ийн хооронд байгуулсан байр түрээслэх тухай 200........оны ........-р сарын ...........-ны өдөр байгуулсан гэрээ №.......-ийн нөхцөлийг мөрдлөг болгоно.

 

  1. Дамжуулан түрээслэх зорилго

.................................................................................................................................................... ....................................................................................................................................................

 

  1. Талуудын эрх, үүрэг

3.1.Түрээслэгч нь дамжуулан түрээслэгчид зориулалтын дагуу ашиглаж болох байрыг шилжүүлнэ.

3.2.Түрээслэгч нь дамжуулан түрээслэгдэж байгаа байрыг дамжуулан түүрэслэгч хэрхэн ашиглаж байгаа байдалд хяналт тавих эрхтэй.

3.3."Дамжуулан түрээслүүлэгч”-ийн үүрэг:

3.3.1. Түрээсийн байрыг зөвхөн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглана.

3.3.2. Түрээсийн байрыг бүрэн бүтэн байлгах, эрүүл ахуйн цэвэр байдлыг болон галын аюулгүй байдлыг хангана.

3.3.3. Түрээсийн байранд өөрийн зардлаар цаг хугацаанд нь урсгал болон бусад засварыг хийнэ.

3.3.4. Сантехникийн, цахилгааны болон бусад тоног төхөөрөмжийн ослын шинж байдал илэрсэн тохиолдолд түрээслэгчид нэн даруй мэдэгдэнэ.

3.3.5. Түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээсэлж байгаа байранд урсгал ба их засварын ажил хийхгүй, сантехникийг өөрчлөн тоноглохгүй байна.

3.3.6. Дамжуулан түрээсэлж байгаа байранд салшгүй сайжруулалтын засварыг зөвхөн түрээслэгчийн бичгээр хийсэн зөвшөөрлөөр хийнэ.

3.3.7. Дамжуулан түрээслэж байгаа байранд түүний ашиглалтыг шалгах түрээслэгчийн төлөөлөгчийг саадгүй нэвтрүүлнэ.

3.4.Дамжуулан түрээслэгчийн буруутай үйлдлээс болон шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь аваагүйн улмаас дамжуулан түрээслэж байгаа байр ослын байдалтай болсон тохиолдолд дамжуулан түрээслэгч өөрийн хүч, зардлаар сэргээх буюу хохирлыг хууль тогтоомжийн дагуу барагдуулна.

3.5........................................................................................................................................... ..........................................................................................................................................

 

 

  1. Дамжуулан түрээслэх байрыг шилжүүлэх

4.1.....................................................................................................................................

(гэрээнд гарын үсэг зурсан, хүлээн авах, хүлээлгэн өгөх баримтад гарын үсэг зурсан)

мөчөөс эхлэн .........................хоногийн хугацаанд түрээслэгч нь дамжуулан

түрээслэгчид байрыг шилжүүлэн өгнө.

4.2.Байр шилжүүлэх тухай хүлээлгэн өгөх-хүлээн авах акт үйлдэнэ.

4.3.Хүлээлгэн өгөх-хүлээн авах актанд гарын үсэг зурснаар дамжуулан түрээслэх байрыг шилжүүлэн өгсөнд тооцно.

 

  1. Тооцоо хийх

5.1.Дамжуулан түрээслэгч түрээсийн төлбөрийг тохиролцсон тооцооны дагуу..................-д............................................төгрөгийг цаг хугацаанд нь хийнэ.

(сар, улирал) (бичгээр)

5.2.Бодит үнийн өөрчлөлт болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр түрээсийн байр (талбай)-ны төлбөрт өөрчлөлт орох бол талуудын аль нэгний шаардлагаар түрээсийн төлбөрийг дахин авч хэлэлцэж тохиролцоно. Түрээсийн үнийг дахин авч хэлэлцэхийг санаачилсан тал нь нөгөө талдаа тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш ....................хоногийн дотор мэдэгдэнэ.

5.3.Түрээсийн төлбөрийг хожигдуулсан хоног тутам нийт төлбөрийн ................хувьтай тэнцэх анз тооцон төлнө. Энэ нь нийт түрээсийн төлбөрийн .................хувиас хэтрэхгүй байна.

5.4.Дамжуулан түрээслэх гэрээний хугацаа дуусмагц дамжуулан түрээслэгч нь хийх ёстой байсан урсгал болон бусад засварыг гүйцэтгээгүй бол түрээслэгчид засварт гарах зардлын үнийг төлнө.

5.5.Түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн салж үл болох өөрчлөлтийн зардлыг дамжуулан түрээслэгчид нөхөн төлөхгүй.

  1. Гэрээний үйлчлэх хугацаа, гэрээг өөрчлөх ба цуцлах

6.1.Уг гэрээгээр дамжуулан түрээслэх хугацааг 200......оны........-р сарын ........-ны өдрөөс эхлэн 200........оны .........-р сарын ...........-ны өдөр хүртэл тогтоов.

6.1.1. Гэрээний хугацаа дууссан болон гэрээ биелэгдсэн тохиолдолд дамжуулан түрээслэгч гэрээг сунгах давуу эрхтэй.

6.1.2. Дамжуулан түрээслэх хугацаа дуусахаас нэг сарын өмнө дамжуулан түрээслэгч гэрээг сунгах хүсэлтэй байгаагаа түрээслэгчид мэдэгдэнэ.

6.1.3. Түрээсийн хугацаа дуусах болон хугацаанаас өмнө дамжуулан түрээсэлж байгаа байрыг чөлөөлөх тохиолдолд хүлээлгэж өгөх-хүлээн авах актын дагуу тус байрыг ердийн элэгдлийг тооцон зохих байдалтайгаар ...........хоногоос хэтрүүлэхгүй хүлээлгэн өгнө.

6.2.Дараахь нөхцөлд түрээслэгчийн шаардлагаар хугацаанаасаа өмнө энэхүү дамжуулан түрээслэх гэрээ нь цуцлагдах бөгөөд дамжуулан түрээслэгч нь түрээсийн байрнаас гарна.

6.2.1. Дамжуулан түрээсэлж байгаа байрыг бүхэлд нь болон түүний хэсгийг дамжуулан түрээслэх гэрээнд заагаагүй зориулалтаар ашигласан бол.

6.2.2. Дамжуулан түрээслэгч санаатайгаар болон болгоомжгүйгээс дамжуулан түрээсэлж байгаа байрны нөхцөлийг доройтуулсан бол.

6.2.3. .................................хугацаагаар дахин түрээсийн төлбөрийг хийгээгүй тохиолдолд.

6.2.4. Дамжуулан түрээслэгч нь өөрийн хүлээсэн үүргийн дагуу хийх ёстой засвар үйлчилгээг хийхгүй байх тохиолдолд.

6.3.Дамжуулан түрээслэгчийн үл хариуцах нөхцөл байдлын улмаас түрээсийн байрыг ашиглах боломжгүй болсон тохиолдолд дамжуулан түрээслэгчийн шаардлагаар хугацаанаас өмнө энэхүү дамжуулан түрээслэх гэрээ цуцлагдаж болно.

6.4.Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү дамжуулан түрээслэх гэрээ цуцлагдаж болно.

6.5.Нэг талын журмаар уг гэрээг цуцалж болохгүй.

 

  1. Дамжуулан түрээсэлж байгаа байрыг буцаан хүлээлгэж өгөх

7.1.Уг гэрээний дагуу дамжуулан түрээслэх хугацаа дуусмагц дамжуулан түрээсэлж байгаа байрыг буцаан хүлээлгэж өгнө.

7.2.Уг гэрээний дагуу дамжуулан түрээслэх хугацаа дууссан мөчөөс эхлэн .................. хугацаанд хүлээлгэн өгөх-хүлээн авах актын дагуу дамжуулан түрээсэлж байгаа байрыг буцаан хүлээлгэж өгнө.

 

  1. Бусад нөхцөл

8.1.Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурсан үеэс хүчин төгөлдөр болж 200......оны ..........-р сарын .........-ний өдөр хүртэл үйлчилнэ.

8.2.Энэ гэрээний үндсэн эхийг хоёр хувь хийсэн бөгөөд тал тус бүр нэг хувийг хадгална.

8.3.Талууд гэрээнд тусгагдаагүй асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.

 

  1. Маргааныг шийдвэрлэх

9.1.Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

9.2.Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

  1. Нэмэлт нөхцөл

....................................................................................................................................................... ..................................................................................................................................................

 

  1. Нэмэлт, өөрчлөлт

11.1. Талууд энэ гэрээний бүх нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцөх бөгөөд энэ гэрээний хавсралтад тусгана.

 

  1. Гэрээний хавсралт

12.1. Хавсралт №хуудас

12.2. Хавсралт № хуудас

 

 

 

  1. Талуудын хаяг:

 

Түрээслэн авагч:

 

Хаяг: ................................................................. ........................................................................... ...........................................................................

 

Гарын үсэг: ......................................................

Давхар түрээслэн авагч:

 

Хаяг: ................................................................. ........................................................................... ...........................................................................

 

Гарын үсэг: ......................................................

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариулт:*