|
АГУУЛАХАД ЭД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ
АГУУЛАХАД ЭД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ

АГУУЛАХАД ЭД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ

АГУУЛАХАД ЭД ХӨРӨНГӨ ХАДГАЛУУЛАХ ГЭРЭЭ

№........

........................................хот

(аймаг, сум, дүүрэг)

200.....оны.......-р сарын

........-ны өдөр

 

Нэг талаас.....................................................................................................................................

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

(цаашид "Хадгалуулагч” гэх)-ийг …………………………………………………......үндсэн дээр

(дүрэм, итгэмжлэлийн)

төлөөлж ............................................................ажилтай ............................................................ , нөгөө талаас.............................................................................. (цаашид "Хадгалагч”гэх)-ийг

(иргэн, хуулийн этгээдийн нэр)

……………………………………………..үндсэн дээр төлөөлж………………………………………

(дүрэм, итгэмжлэлийн)

ажилтай..............………………………………………нар харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулийн 428-430 дугаар зүйлийг үндэслэн гэрээг дараахь нөхцөлтэйгээр байгуулав.

 

  1. Нийтлэг заалт

1.1.Хадгалуулагч гэрээнд заасан эд хөрөнгийг Хадгалагчид хүлээлгэн өгнө.

1.2.Хадгалах эд хөрөнгийн тухай өгөгдөл:

1.2.1. Эд хөрөнгийн товч тодорхойлолт:.............................................................................. .......................................................................................................................................

1.2.2. Эд хөрөнгийн тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт: .................. .............................................................................................................................................................................................................................................................................

1.2.3. Эд хөрөнгийн зарласан үнэ:........................................................................................

1.3.Хадгалах газар: хаяг....................................................................................................

1.4.Хадгалах нөхцөл: Дулааны хэмжээ...........................чийглэг.........................хувь.

1.5.Хадгалуулагч эд хөрөнгөө хадгалах газар хүлээлгэн өгөх хугацаа:............он ......сар..........өдөр.

1.6.Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгө хадгалах цэгт очих цаг:...........................

1.7.Хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө буцаан авах хугацаа:................он ......сар .............өдөр (график).

 

  1. Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах, хадгалах, буцаан өгөх журам

2.1.Хадгалуулагч............................................... (нотлох баримт бичгийн нэр)-ийг үзүүлсэн тохиолдолд Хадгалагч гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн авна.

2.2.Эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авах, буцаан өгөх үед ачих, буулгахад Хадгалагч тал............................................................................................................... үүрэг гүйцэтгэнэ. Хадгалуулагч тал............................................................................ үүрэг хүлээнэ.

2.3.Хадгалагч эд хөрөнгийг хадгалахаар хүлээн авмагц Хадгалуулагчид агуулахын баримт олгоно. Агуулахын баримтад (олгосон огноо, бүртгэлийн дугаар, гэрээний талуудын нэр хаяг, эд хөрөнгийг хадгалах газар, хадгалах эд хөрөнгийн тоо, тоо, хэмжээ, жин, өнгө, чанар, боодлын тодорхойлолт, хадгалалтын хөлс, бусад зайлшгүй зардлын хэмжээ, эд хөрөнгийг даатгах бол даатгалын үнэ, гэрээний хугацаа, хадгалагчийн гарын үсэг, тамга, тэмдэг) шаардлагатай зүйлийг заавал тусгана.

2.4.Хадгалуулагч агуулахын баримт бичгийн үндсэн дээр эд хөрөнгөө буцаан авах бөгөөд хадгалагч энэ баримтыг үндэслэн хадгалсан эд хөрөнгийг буцаан өгнө.

2.5.Хадгалуулагч хүсвэл эд хөрөнгө болон түүний баглаа боодлыг ломбодож болох бөгөөд энэ тохиолдолд ломбоны зураг, ломбодсон аргыг бичиж гэрээнд хавсаргана.

 

  1. Талуудын эрх, үүрэг

3.1.Хадгалагч энэ гэрээний 1.4-т заасан хадгалах нөхцөлийг сахиж биелүүлнэ.

3.2.Хадгалуулагчийн төлөөлөгч эд хөрөнгөө үзэж, хянахын тулд хадгалсан газарт орох, бараагаа буцаан авах боломжоор хангах үүргийг Хадгалагч тал хүлээнэ.

3.3.Эд хөрөнгийг хадгалж байх үед талуудын аль нэг нь эд хөрөнгө, түүний баглаа боодол, ломбо эвдэрч гэмтсэн, эсвэл үгүй болсныг илрүүлбэл энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Бараа үгүй болсон үед хоёр тал хамтран акт үйлдэж үгүй болсон эд хөрөнгө, түүний үнийг тогтоон тодорхойлно. Хадгалагч эд хөрөнгө үгүй болсон тухай акт бичигдсэн өдрөөс хойш .........хоногийн дотор уг үгүй болсноос болж учирсан хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг Хадгалуулагчид төлж өгнө.

3.4.Хадгалагч эд хөрөнгөнд ямар нэгэн гаж буруу (эвгүй үнэр, радио идэвхийн нөлөөлөл г.м.) байдал байгааг илрүүлбэл энэ тухай хадгалуулагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдсэн тухай баримтыг өөртөө авч үлдэнэ. Хэрэв Хадгалуулагч илэрч буй гаж буруу байдлыг арилгах боломжгүйн дээр Хадгалагч шаардаж байгаа нөхцөлд дээрхи мэдэгдлийг хүлээн авснаас хойш ............хоногийн дотор уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулах үүрэг хүлээнэ. Энэ нөхцөлийг Хадгалуулагч биелүүлэхгүй тохиолдолд Хадгалагч дангаар уг эд хөрөнгийг хадгалсан газраас зайлуулж, энэ тухайгаа Хадгалуулагчид мэдэгдэх эрхтэй. Ийм тохиолдолд гэрээ хүчингүй болсонд тооцогдох бөгөөд Хадгалагч барааны бүрэн бус байдлын төлөө хариуцлага хүлээхгүй.

3.5.Иргэний хуулийн зүйл 429.6-429.10-т зааснаар Хадгалагч зөвшөөрсөн бол Хадгалуулагч агуулахын баримтыг бичилт хийж гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

3.6.Хэрэв хууль хяналтын болон захиргааны байгууллагаас хадгалалтад байгаа эд хөрөнгийн баглаа, лац ломбо тогтоосон журам зөрчиж байгаатай холбогдуулан үзлэг, шалгалт хийх шаардлага тавивал, Хадгалагч энэ тухай Хадгалуулагчид нэн даруй мэдэгдэнэ.

 

  1. Тооцоо хийх журам

4.1.Хадгалуулагч эд хөрөнгийг хадгалуулсны хөлсөнд Хадгалагчид ..................................... төгрөгийн хөлс төлнө.

4.2.Төлөх хугацаа:...................он.........сар..........өдөр.

4.3.Төлбөр төлөх хэлбэр. Хадгалагчийн ...................................банкны ........................ салбар дахь ...........................................тоот дансанд шилжүүлэх эсвэл бэлнээр төлөх (доогуур нь зур).

4.4.Энэ гэрээний 4.2-т заасан төлбөр төлөх хугацааг хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн ................. хувьтай тэнцэх алданги төлнө (хоногт тооцох алдангийн хэмжээ 0.5 хувиас хэтрэхгүй байна).

4.5.Хадгалуулагч гэрээгээр тохирсон хугацаанд эд хөрөнгөө буцаан авах үед Хадгалагчийн буруутайгаас эд хөрөнгөө авч чадаагүй хугацаа хожимдсон бол учирсан хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.

4.6.Эд хөрөнгийн хадгалалттай холбогдон үүссэн зардлыг төлүүлэхээр Иргэний хулийн зүйл 429.17-т зааснаар Хадгалагч тухайн эд хөрөнгийг барьцаалах эрхтэй.

 

  1. Бусад нөхцөл

5.1.Хэрэв гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас хадгалж буй эд хөрөнгө үгүй болсон буюу чанар нь дордсон тохиолдолдХадгалагч уг хохирлыг төлөх үүргээс чөлөөлөгдөнө.

5.2.Хадгалалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө, хугацаа тогтоогоогүй бол эд хөрөнгө хадгалуулахаар шилжүүлсэн өдрөөс эхлэн гурван сарын дотор Хадгалагч эд хөрөнгөө буцаан авахыг Хадгалуулагчаас шаардах эрхгүй.

5.3.Хадгалалтын хугацаа дуусгавар болсны дараа агуулахын бичиг баримт эзэмшигч буюу Хадгалуулагч нь эд хөрөнгийг агуулахаас гаргах арга хэмжээ авахгүй бол Хадгалагч түүнд 14 хоногийн нэмэлт хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд эд хөрөнгийг буцаан авахгүй бол Хадгалагч түүнийг худалдах эрхтэй.

5.4.Дээрхи эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хадгалалтын явцад гарсан зайлшгүй зардал, хөлсийг хасаж, үлдсэн хэсгийг Хадгалуулагчид шилжүүлнэ.

5.5.Энэ гэрээтэй холбогдох маргааныг талууд эвлэрлийн аргаар шийдэхийг эрмэлзэх бөгөөд ингэж шийдвэрлэж чадаагүй нөхцөлд (шүүх, арбитр)-аар шийдвэрлүүлнэ (доогуур нь зур).

5.6.Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд энэ нь бичгийн хэлбэрээр илэрхийлэгдэн гарсан байна.

5.7.Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг 2 хувь үйлдэж, талууд нэг нэг хувийг хадгална.

 

  1. Гэрээний хавсралт

6.1.Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.

6.2.Хавсралт №......................................... .......................хуудас.

6.3.Хавсралт №......................................... .......................хуудас.

Хавсралтыг үйлдсэн....................он............сар............өдөр.

 

  1. Талуудын хаяг

Хадгалагч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

Хадгалуулагч:

Хаяг, индекс:.................................................... ..........................................................................

Утас:.................................................................

Факс:.................................................................

Цахилгаан шуудангийн хаяг:.......................... .......................................................................... Банкны харилцах дансны дугаар:

...........................................................................

Гарын үсэг:......................................................

 

Тэмдэг

 

Сэтгэгдэл:
Sain bnuu tanaid zunii 2 sar zugeer geriin ed hogshloo hadgaluulj boloh uu

Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариулт:*