|
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?
ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН ГЭЖ ЮУ ВЭ?

 
З

ээлийн Мэдээлийн сан (ЗМС) нь арилжааны банк,  санхүүгийн байгууллагууд, дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг болон төлбөрийн үүрэг шаарддаг бусад байгуулагуудын харилцагчидын зээл,  төлбөрийн тухай мэдээллийг цуглуулж мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлдэг. Энэ мэдээлэлд үндэслэн өөрийн гишүүн буюу мэдээлэл нийлүүлэгч санхүүгийн байгуулагуудад зээл олгох шийдвэр гаргах, зээлийн эрсдэл тооцоолоход зориулж харилцагчийн лавлагаа, Credit Score буюу үнэлгээ боловсруулах үйлчилгээг ЗМС үзүүлдэг.

 
Зээлийн Мэдээлийн сан (ЗМС) нь арилжааны банк,  санхүүгийн байгууллагууд, дараа төлбөрт үйлчилгээ үзүүлдэг болон төлбөрийн үүрэг шаарддаг бусад байгуулагуудын харилцагчидын зээл,  төлбөрийн тухай мэдээллийг цуглуулж мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлдэг.
 

Монгол улсын санхүүгийн зах зээлд нэн шаардлагатай чухал дэд бүтэц болох иргэд болон жижиг дунд бизнесийн зээлийн мэдээллийг боловсруулж, банк санхүүгийн байгууллагуудад хэрэглэгчдийн зээлийн түүх, зээлжих чадварыг оноо буюу Credit Score, Зээлийн лавлагаа болон бусад нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн систем бий болгох зорилгоор Монголын банкны холбооны санаачлагаар арилжааны банкууд хөрөнгө оруулалттай "Зээлийн мэдээллийн төв” ХХК нь үүсгэн байгуулагдсан билээ.

Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр зах зээл болон хууль эрх зүйн орчны талаар судалгаа явуулж, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд идэвхи санаачлага гарган ажилласны дүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж энэ үйлчилгээг чөлөөт өрсөлдөөны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн юм. Мөн шинээр үйл ажиллагаа явуулж буй зээлийн мэдээллийн байгууллагууд, тухайлбал Сингапур, Шриланк, Камбож, Казахстан улсуудын зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай танилцах, Олон улсын хэмжээний сургалт семинарт оролцож өөрсдийн үйл ажиллагааны зарчим, бизнесийн төлөвлөгөөгөө боловсруулахад олон улсын туршлага, дэвшилтэт технологийн шийдлийг тусгахыг эрмэлзэж ирсэн.

Зээлийн мэдээллийн төв ХХК нь үйл ажиллагаандаа ашиглах үндсэн системийг мэдээлэл технологийн тэргүүлэгчдийн нэг Интерактив ХХК-ийн дэмжлэгтэй боловсруулж зээлийн мэдээллийн сангийн цогц үйлчилгээг 2015 оноос нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эх үүсвэр: Зээлийн мэдээллийн сан (www.cib.mn)

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариулт:*