|
Төвийн бүсийн сургалтын төвийн бизнес төлөвлөгөөг боловсруулах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-07-22
1. Төсөл-Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь Төвийн бүсийн сургалтын төвийн бизнес төлөвлөгөөг боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь

Зөвшөөрөгдөх хууль эрх зүйн хүрээнд ТХГН-ийн төвийн бүсийн сургалт, судалгаа шинжилгээ, мэдээллийн төвийн бүтэц зохион байгуулалт, явуулах үйл ажиллагааны чиглэл, үзүүлэх үйлчилгээ, үйлчлүүлэгдчийн хүрээг тогтоох түүнчлэн үйлчилгээг хүргэх арга зам, боломжит орлогын эх үүсвэр, орлого зарлагын төсөөлөл зэргийг тооцсон бизнес төлөвлөгөөг боловсруулах зорилготой

болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 7-р сарын 22-ний 10:00 цагаас 2014 оны 7-р сарын 28-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 7-р сарын 31 -ний дотор ирүүлнэ үү.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 121 тоот; Утас: 267283; 70114229