![]() |

Хуулийн этгээдийн өөрчлөлттэй холбоотой баримт бичгийг улсын бүртгэлд бүртгүүлэх
Хуулийн
этгээдийг буюу компанийн өөрчлөлттэй холбоотой бүхий л мэдээллийг улсын
бүртгэлд үнэн зөв, бүрэн бүртгүүлж байх үүрэгтэй. Улсын бүртгэлийн ерөнхий
газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн
тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан улсын бүртгэлийн жагсаалтыг
хөтөлдөг бөгөөд уг жагсаалтад хуулийн этгээдийн тухай мэдээллүүд, тэр дундаа хуулийн
этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны буюу гүйцэтгэх
захирлын овог нэр, албан тушаал, иргэний үнэмлэхийн дугаар заавал бүртгэгдэхээр
заасан байна.
Өөрөөр хэлбэл компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах, шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл нь зайлшгүй Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх ёстой бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.3-д зааснаар хуулийн этгээд нь улсын бүртгэлийн жагсаалтад бүртгэгдсэн мэдээлэл шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн бол ажлын 3 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйгээс бусдад гэм хор учирсан бол хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус хуульд заасан байна.