|
Гэрлэлт цуцлуулах

Гэрлэлт цуцлуулах

Гэрлэлт цуцлуулахГэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа та ямар материал бүрдүүлэх вэ? Хэрэв материал дутуу бол яах ёстой вэ?”
Иргэн та гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа доорх материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.Үүнд:
•    Гэрлэлтийн баталгааны хуулбар /нотариатаар баталгаажуулсан/
•    Хэрэв хүүхэдтэй бол хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээний хуулбар
•    Харъяалагдах багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт
•    Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь /канондсон хувь байж болно/
•    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт
Хэрэв эдгээр материалын аль нэг нь байхгүй хаягдаж үрэгдсэн бол нөхөж авах буюу энэ талаар архивын лавлагаа авсан байх шаардлагатай.
Иргэн танд Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн загвар, тайлбартай нь бичив.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН 2 ДУГААР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, оршин байгаа газар; ажлын болон харилцах утас.
Хариуцагч: Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, оршин байгаа газар; ажлын болон харилцах утас.
Нэхэмжлэлийн агуулга: Би хариуцагч…..тай оны….сарын өдөр…..хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бидний  хооронд гэрлэгчдийн эрх үүрэг үүссэн билээ.Энэ үеэс эхлэн бид хамт амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин, хүү/…………………/ хүүхдийн нэр, төрсөнон, сар, өдөр, насыг тодорхой бичнэ./ нарыг төрүүлэн өсгөж байна.Хамт амьдарсан эхний жилүүдэд бид биедээ халамжтай, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд хоёулаа оролцож, бидний амьдрал болж байсан.Гэтэл сүүлийн жилүүдэд бид бие биедээ үзэл бодол, зан байдлын хувьд хоорондоо таарч тохирхоо больж, үргэлж маргалдаж хэрэлдэх болсон.Гэрлэлт цуцлах шалтгаанаа тодорхой заана.Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамт амьдрах ямарч боломжгүй байна. Йимд ……оны ….тоот гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? Би охин ….хүү…. нарыг өөрийнхөө асрамжинд авахыг хүсэж байгаа бөгөөд хүүхдүүдээ хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна.Гэрлэлтийн явцад бий болсон эд хөрөнгийн талаар маргах зүйлгүй болохыг харгалзан үзнэ үү? / Эд хөрөнгийн маргаантай тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү? Иргэн шаардаж байгаагаа бичнэ. Хэд хэдэн шаардлага байгаа бол тус тусд нь тодорхой бичих.
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, үндэслэлийн талаар товч бөгөөд тодорхой бичнэ.
Нэхэмжлэлдээ хавсаргасан баримт бичгийн жагсаалт: Нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн баримт бичиг буюу нотлох баримтаа нэг бүрчлэн бичнэ. Улсын тэмдэгтийн хураамж Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээр төлнө.
Сэтгэгдэл:
Bi nohoroosoo salaad 4 jil bolj bna batlahaa salguulah gesen ertent shiljsen bna gesen 3 hvvhedtei tom 17 dundah 11 baga ni 9 nastai tom hvvhed mini irgenii vnemleh awah gesen zawal salsan bicheg eswel eej aawin vnemleh heregtei geed bna manai neleen ord orood bi ajil hiij oroo darah sanaatai hotd irsen 380000 tsalintai 3 hvvhed geed hanaach hvrehgui oroo daraagui nohor saurag bhgui hot yawsan hoiguur ger mashin bvgdin awaad yawsan odoo bid 4 ger orochgui ail ailar l bna nadad tus bolooch batgah salgmaar bna yaj salgahuu nogoo hvn mini shvvhed ogno geed bdag manai hvn arhi uuj zodoj nvdeg baisan hvvhedvvdee hvrtel nadad tus bolooch odoo heren hvvhedvvdee yajinch bhgui egch naraas ni utas int asuuhaar suragui holboo barahgui bna geed ogodogui

Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариулт:*