|
Бэлтгэн нийлүүлэх гэрээ
Бэлтгэн нийлүүлэх гэрээ

Бэлтгэн нийлүүлэх гэрээ

Бэлтгэн нийлүүлэх гэрээБэлтгэн нийлүүлэх гэрээ

 

Улаанбаатар хот. Дугаар___ ____ оны __-р сарын __

 

Нэг талаас __________________________________________________________

(аж ахуйн нэгжийн нэр, хаяг)

(цаашид "Бэлтгэн нийлүүлэгч" гэнэ), түүнийг _______________________________ үндсэн дээр төлөөлөн

_____________________________________________________

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

Нөгөө талаас

______________________________________________________________

(аж ахуйн нэгжийн нэр, хаяг)

(цаашид "Худалдан авагч” гэнэ), түүнийг _______________ үндсэн дээр төлөөлөн _________________________________________________________________

(төлөөлсөн хүний албан тушаал, нэр)

дараахь гэрээг байгуулав. Үүнд:

 

1. Гэрээний агуулга.

1.1. Бэлтгэн нийлүүлэгч нь тодорхой бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн, худалдан авагчийн өмчлөлд тогтмол шилжүүлэн өгч, худалдан авагч уул бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хүлээн авч, гэрээнд заасан нөхцөл, хугацаанд түүний үнийг төлнө.

1.2. Энэ гэрээгээр дор дурьдсан бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлнэ. Үүнд:

1.2.1. _______________________________________________________________

1.2.2. _______________________________________________________________

1.2.3. _______________________________________________________________

 

2. Бэлтгэн нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа.

 

¹

 

Нэр

Нэгж

Хэмжүүр

____ оны

1-р улиралд

____ оны

2-р улиралд

___ оны

3-р улиралд

 

Бүгд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3. Нэр төрөл.

3.1. Бараа бүтээгдэхүүний нэр төрөл ямар байхыг энэ гэрээний бүрэлдэхүүн хэсэг болсон 1-р хавсралт-тодорхойлолтонд дурьдсан.

3.2. Худалдан авагч, хэрэв бараа бүтээгдэхүүний нэр төрөлд зарим нэг өөрчлөлт оруулах нь чухал гэж үзвэл, энэ тухай тохиролцох зорилгоор шинэ тодорхойлолтоо үйлдэн, гэрээ ёсоор бэлтгэн нийлүүлэх шинэ хугацаа эхлэхээс _______ сар (хоногийн) өмнө бэлтгэн нийлүүлэгчид өгнө.

3.3. Хэрэв бэлтгэн нийлүүлэгч шинэ тодорхойлолтыг хүлээн авснаас хойш _____ сар (хоногийн) дотор татгалзаж байгаагаа мэдэгдээгүй бол уг саналыг зөвшөөрсөнд тооцно.

 

4. Чанар, иж бүрдэл.

4.1. Бэлтгэн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний чанар, иж бүрдэл нь ________________________________________________________________

(Улсын стандарт, техникийн нөхцөл, үйлдвэрлэгчийн гэрчилгээ, загвар зэргийн алинд нийцсэн болохыг бичих)

_________________________________________-ийн заалтанд нийцсэн байна.

4.2. Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүний чанар, иж бүрдлийг ________________________________________________________________

(бараа бүтээгдэхүүний чанар, иж бүрдлийн тухай

___________________________________________________________-ээр батална. /баримт бичгийн нэрийг бичнэ/

4.3. Бараа бүтээгдэхүүний иж бүрдэлд нэмж оруулах зүйл: ________ ________________________________________________________________

4.4. Бараа бүтээгдэхүүний иж бүрдлээс худалдан авагч хэрэгцээгүй дор дурьдсан зүйлийг хасав:

______________________________________________________________________________________________________________________________

 

4.5. Энэ гэрээний 4.1.; 4.3.; 4.4.-д дурьдаагүй бараа бүтээгдэхүүний чанар, иж бүрдлийн талаар нарийвчилсан тодорхойлолт, нэмэлт шаардлагуудыг талууд тусгайд нь хэлэлцэн шийдвэрлэнэ.

 

5. Баталгаат хугацаа.

5.1. Бэлтгэн нийлүүлэгч өөрийн бэлтгэннийлүүлсэн бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг _________ үеэс хойш ___________ жил (сар, хоног)-ийн хугацаанд дааж хариуцна.

5.2. Хэрэв бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, эмхэлж угсрах, ашиглах үед бараа бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн согог дутагдал илэрсэн бөгөөд энэ нь баталгаат хугацааны дотор бол худалдан авагч бэлтгэн нийлүүлэгчийн төлөөлөгчийг заавал дуудна.

5.3. Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүний согог дутагдал (иж бүрдэл дутуу)-ыг илрүүлснээс хойш _______ хоног (цагийн) дотор тэрхүү согог дутагдлыг арилгаж, эсвэл солих буюу иж бүрдлийг гүйцээнэ.

 

6. Бэлтгэн нийлүүлэх хугацаа, журам.

6.1. Бараа бүтээгдэхүүнийг ____ оны __-р сарын __-ны дотор бэлтгэн нийлүүлнэ. (Тогтмол, удаан хугацаагаар бэлтгэж нийлүүлэх зүйлийн хугацааг улирлын эхний сарын 15-ны дотор гэх мэтээр заана)

6.2. Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанаас өмнө нийлүүлэх эрхтэй бөгөөд тэгэхдээ энэ тухайгаа ачуулан явуулснаас хойш ____________ хоног (цагийн), (эсвэл өөр үйл явдал болсон өдрөөс хойш ч гэж болно) дотор худалдан авагчид заавал мэдэгдэнэ.

 

7. Үнэ.

7.1. Худалдан авагч нь энэ гэрээний 1-р хавсралтанд тодорхойлсон үнийг бэлтгэн нийлүүлэгчид төлнө.

7.2. Гэрээний хавсралтанд дурьдсан үнэ нь нэмэгдэл өртгийн татварыг оролцуулаагүй (оролцуулсан) болно.

 

8. Тооцооны журам.

8.1. Бэлтгэн нийлүүлсэн хэсэг бараа бүтээгдэхүүн бүрийн үнийг худалдан авагч ________________________________________________________________

(хүлээн авсан, эсвэл ачуулсан өдрөөс хойш гэх мэтээр)

үеэс хойш ______________ хоногийн дотор бэлэн бишээр төлнө.

(Энд урьдчилан төлөх төлбөрийн тухай дурьдаж болно)

8.2. Төлбөрийн журам:

____________________________________________________.

(цахилгаанаар, шуудангаар)

8.3. Тооцооны хэлбэр:

____________________________________________________.

(төлбөрийн даалгавар, чек, нэхэмжлэл, аккердитив)

8.4. Худалдан авагч, мөнгө төлөх бүрдээ энэ тухайгаа ____________ ___________-ээс хойш __________ хоног (цаг)-ийн дотор бэлтгэн нийлүүлэгчид ______________________________ мэдэгдэнэ.

(цахилгаан буюу факсаар зэргээр)

 

9. Бэлтгэн нийлүүлэх

(бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөх) нөхцөл.

9.1. Бараа бүтээгдэхүүнийг дараахь нөхцлөөр хүргэж өгнө: (Энд агуулахад буюу вагонд үнэ төлбөргүй хүргэж өгөх гэх мэтээр тодорхойлно).

9.2. Бараа бүтээгдэхүүнийг өмчлөх эрх:

__________________________________ _____________________________________________ үеэс шилжинэ.

9.3. __________________ үеэс бараа бүтээгдэхүүнд аюул учирч болох нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

 

 

10. Ачуулах газар (цэг).

10.1. Бараа бүтээгдэхүүнийг ачуулах газар (цэг) нь: _______________ ______________________ болно.

 

11. Баглаа боодол.

11.1. Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч хүлээн авах хүртэл хугацаанд гэмтэх, устахаас хамгаалж чадахуйцаар баглаа боодол хийнэ.

11.2. Бараа бүтээгдэхүүнийг дор дурьдсан байдлаар боож баглах буюу хайрцаг саванд хийсэн байна. _______________________________________ __________________________________________________________________

11.3. Баглаа боодлын үнэ нь бараа бүтээгдэхүүний үнэнд орно. (орохгүй)

11.4. Баглаа боодлыг буцаан өгөх журам, хугацаа: _______________________ ________________________________________________________________________________________________________________________________

11-5. Баглаа боодлыг буцаах үед тооцоо хийх нөхцөл:

______________________________________________________________________________________________________________________________

12. Шошго.

12.1. Бараа бүтээгдэхүүнд дор дурьдсан шошго хийнэ: ____________ ______________________________________________________________

______________________________________________________________

(Энд баглаа боодол дээр зурах зураг, бичих зүйлийг өгүүлэх буюу улсын стандартыг нэрлэн дурьдана.)

13. Ачуулах, тээвэрлэх.

13.1. Ачуулах илгээх газар (цэг): _________________________________ болно.

13.2. Ачуулж илгээх хугацаа: Бэлтгэн нийлүүлэгч бараа бүтээгдэхүүний хэсэг бүрийг ________________________-ээс хойш_________________ улирал (сар, хоног, цаг)-ийн дотор ачуулна.

13.3. Тээврийн хэрэгслийн төрөл:

_________________________________________

13.4. Ачуулах доод хэмжээ:

________________________________________________.

(вагон, чингэлэг гэх зэргээр)

13.5. Ачуулж илгээх онцлог:

_______________________________________________ ______________________________________________

13.6. Бэлтгэн нийлүүлэгч нь бараа бүтээгдэхүүнийг ачуулах бүрт энэ тухайгаа ____________-ээс хойш __________ хоног (цаг)-ийн дотор ________________ замаар (цахилгаан буюу факс зэргээр) худалдан авагчид мэдэгдэнэ. (Мэдэгдэлд ачуулсан хугацаа, падаан (дагалдах хуудас)-ы дугаар, вагоны дугаар, (хөлөг онгоцны нэр, автомашины дугаар, рейсийн дугаар), гэрээний дугаар, он, сар, өдөр, бараа бүтээгдэхүүний нэр тоог тусгана.)

 

14. Бараа бүтээгдэхүүнийг гардуулан өгөх.

14.1. Бараа бүтээгдэхүүнийг гардуулан өгөх авах газар \цэг\ дээр гүйцэтгэнэ.

14.2. Бараа бүтээгдэхүүнийг зохих тоо, чанартайгаар хүлээн авах, өгөх ажлыг талууд хууль тогтоомжинд заасан журмаар гүйцэтгэнэ.

14.3. Худалдан авагч бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан тухайгаа _______________-нээс хойш _____________ хоног (цаг)-ийн дотор (цахилгаанаар буюу бусад аргаар) бэлтгэн нийлүүлэгчид мэдэгдэнэ.

 

15. Гэрээний үйлчлэх хугацаа.

15.1. Энэ гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, ____ оны __-р сарын __ хүртэл үйлчилнэ.

15.2. Хэрэв аль нэг тал гэрээг хүчингүй болгох буюу өөрчлөх тухай саналаа уг гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас ______________ хугацааны өмнө гаргаагүй бол энэ гэрээг _________________________ хугацаагаар сунгасанд тооцно.

 

16. Талуудын хариуцлага.

16.1. Энэ гэрээний нөхцлийг зөрчсөн буруутай тал түүнээс болж нөгөө талдаа учирсан бүх хохирол, түүний дотор олох ёстой байсан орлогыг хууль тогтоомжид заасан журмаар төлж өгнө.

16.2. Худалдан авагч энэ гэрээгээр дор дурьдсан хариуцлага хүлээнэ.Үүнд:_________________________________________________________бол үнийн

(гаргасан тодорхой зөрчлийн тухай бичих)

дүнгийн _________ хувийн хэмжээгээр нөгөө талд анз (торгууль) төлнө.

(нийт үнийн буюу төлөх өрийн)

16.3. Энэ гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч дор дурьдсан хариуцлага хүлээнэ. ________________________________________________________бол үнийн

(гаргасан тодорхой зөрчлийн тухай бичих)

дүнгийн__________ хувийн хэмжээгээр нөгөө талд анз (торгууль) төлнө.

(нийт үнийн буюу төлөх өрийн)

16.4. Хэрэв гэрээний үйлчлэх хугацаа дуусахаас өмнө өөрийн үүргийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр нэг талын журмаар татгалзсан буруутай тал нөгөө талдаа ____________ хэмжээгээр анз (торгууль) төлнө.

16.5. Гэрээний бусад нөхцлийг зөрчсөн буруутай тал дараахь хариуцлага хүлээнэ.Үүнд: _________________________________________________________ _______________________________________________________________________________________________________________________________

 

17. Давагдашгүй хүчин зүйл

 

17.1 Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл / тухайлбал : газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт / -ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль / чөлөөлөгдөх үндэслэл болно.

17.2Дээрхи давагдашгүй хүчин зүйл бий болсон тухай нотолгоог тухайн орны Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гэрчилнэ.

 

 

18. Гэрээний үүргийг хангах арга.

18.1._______________________________________________________________

(Энд барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэргийг дурьдаж болно)

________________________________________________________________

 

19. Маргааныг шийдвэрлэх.

19.1 Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

 

20. Гэрээний нөхцлийг өөрчлөх.

20.1. Энэ гэрээний нөхцлийг зөвхөн хоёр талын бичгээр үйлдсэн тохиролцооны үндсэн дээр өөрчилнө.

20.2. Гэрээний аль ч тал нөгөө талынхаа бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэ гэрээний эрхээ хөндлөнгийн этгээдэд шилжүүлэн өгч болохгүй.

 

21. Талуудын хооронд холбоо барих нөхцөл.

21.1. Энэ гэрээний асуудлаар холбоо барьдаг байх талуудын эрх бүхий төлөөлөгчид нь:

-Бэлтгэн нийлүүлэгчийнх:

-___________________________________ ___________________________________

-утас _____________________________

-Худалдан авагчийнх:

-_____________________________________ ____________________________________

-утас _____________________________

 

22. Гэрээний онцгой нөхцөл.

22.1. ______________________________________________________________________________________________________________________________

 

 

23. Бусад нөхцөл.

23.1. Энэ гэрээний үндсэн эхийг хоёр хувь үйлдсэн бөгөөд тал бүр нэг хувийг хадгална.

23.2. Энэ гэрээнд тодорхойлон заагаагүй асуудлыг шийдвэрлэхдээ талууд Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгоно. (Эсвэл тодорхой нэгэн эрх зүйн баримт бичгийг заан нэрлэж болно)

23.3. Энэ гэрээнд гарын үсэг зурмагц үүнтэй холбогдуулж түүнээс хойш бичсэн урьдчилсан хэлэлцээр, тохиролцоо, бичиг захидал, санал протокол зэрэг нь хүчингүй болсонд тооцогдоно.

 

24. Энэ гэрээ байгуулах үе дэхь талуудын хууль ёсны хаяг,

банк дахь болон ачаа тээшийн үзүүлбэр.

24.1. Худалдан авагчийн:

оршин байгаа газар:

_________________________________________________

хаяг, индекс:

_________________________________________________________

утас: ______________

факс: _____________

банк дахь тооцооны дансны дугаар:

___________________________________.

ачаа тээшийн тухай томъёолбор (код) бүхий реквизитүүд (баримт бичиг):

1. Вагоноор ачуулахад зориулан:

____________________________________

2. Чингэлгээр ачуулахад зориулан:

__________________________________

3. Усан тээврээр ачуулахад зориулан:

_______________________________

4. Агаарын тээврээр ачуулахад зориулан:

___________________________

 

 

24.2. Бэлтгэн нийлүүлэгчийн:

оршин байгаа газар:

__________________________________________________

хаяг, индекс:

__________________________________________________________

утас: ____________

факс: ___________

банк дахь тооцооны дансны дугаар:

____________________________________

ачаа тээшийн тухай томъёолбор (код) бүхий реквизитүүд (баримт бичиг):

1. Вагоноор ачуулахад зориулан:

____________________________________

2. Чингэлгээр ачуулахад зориулан:

__________________________________

3. Усан тээврээр ачуулахад зориулан:

_______________________________

4. Агаарын тээврээр ачуулахад зориулан:

___________________________

24.3. Талууд энэ гэрээний 23-д дурьдсан зүйлд орсон өөрчлөлтийг нэн даруй бие биедээ харилцан мэдээлнэ.

Худалдан авагчаас өөрийн ачаа тээвэртэй холбогдох баримт бичигт оруулсан өөрчлөлтийн мэдэгдлийг тухайн үеийн бэлтгэн нийлүүлэх ажиллагаа эхлэхээс _______ хоногийн өмнө өгсөн нөхцөлд түүнийг бэлтгэн нийлүүлэгч биелүүлэхээр хүлээн авна.

Бэлтгэн нийлүүлэгчийн өөрийн банк дахь баримт бичигт орсон өөрчлөлтийн тухай мэдэгдлийг төлбөр хийх хугацаа эхлэхээс ______ хоногийн өмнө өгсөн нөхцөлд худалдан авагч түүнийг төлбөр хийхдээ хэрэгжүүлэхээр хүлээн авна.

 

25. Гэрээний хавсралт.

25.1. 1-р хавсралт. Бараа бүтээгдэхүүний тодорхойлолт ___ хуудас.

Хавсралт нь энэ гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг мөн.

 

Худалдан авагч: Бэлтгэн нийлүүлэгч:

__________________________________________________

 

Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-6=?
Хариулт:*