|
Бизнес төлөвлөгөөний загвар (Бүтээгдэхүүн)
Бизнес төлөвлөгөөний загвар (Бүтээгдэхүүн)

Бизнес төлөвлөгөөний загвар (Бүтээгдэхүүн)


1 дүгээр бүлэг: Бизнесийн танилцуулга

Манай бизнесийн тодорхойлолт

 

Би хавчаар, савангийн тавиур, шүдний сойзны сав, хувцасны өлгүүр, алчуурын тавиур зэрэг угаалгын өрөөний бүрэн хэрэгсэл борлуулахаар төлөвлөж байна. Энэхүү багц бүтээгдхүүнийг гэрийнхээ албан өрөөнд зохион бүтээх бөгөөд Хятадад үйлдвэрлэж, савлана.

Зорилтот зах зээл ба худалдан авагчид

 

Миний худалдан авагчид зээлийн сайн зэрэглэлтэй, шуурхай төлбөр хийдгээрээ нэртэй хөнгөлөлттэй их дэлгүүрийн сүлжээ байх болно. Эдгээрийн дотор Albertson’s, Costco, Fleming, Wal-Mart, K-Mart, Target, болон бусад сонгосон сүлжээнүүд орно.

Энэ бизнесийн өсөлтийн хандлага

 

Энэ мэдээлэл нь таны төлөвлөж буй бүтээгдхүүнд чиглэх хэрэгтэй. Та салбарынхаа өсөлтийн урьдчилан таамагласан хурдацыг мэргэжлийн эх сурвалжаас баримтжуулж чадах уу? Хэрэв салбарын эх сурвалж байхгүй бол та зорилтот зах зээлийнхээ хандлага бололцооны талаар логик тайлбар өгөх хэрэгтэй болно. Энэ хэсэг танд болон таныг дэмжигчдэд танай зах зээл өсөж байгаа эсвэл багасаж байгаа эсэх талаар мэдээлэл өгөх болно.

Үнэ тогтоох давуу тал

 

Надад эхний үед Widget дагалдах хэрэгслийг борлуулах үнэ тогтоох давуу тал байхгүй байна. Хөнгөлөлтийн сүлжээ нэн тэргүүнд үнийг сонирхох болно. Томоохон өрсөлдөгч нараас бага үнэтэй болгохын тулд дараах зүйлсийг хийхээр төлөвлөж байна: _______________________.

 

Миний эцсийн зорилго бол хэрэглэгчид дээд зэргийн үнэ төлөхдөө дуртай байх тийм өвөрмөц бүтээгдхүүнийг бий болгож, түүнийгээ үр өгөөжтэй сурталчлахад оршино. Миний хэтийн зорилт бол үнээс бүрэн хамаараагүй зах зээл байгуулахад оршино. Миний өвөрмөц шинжид дараах зүйлс орно: ________.


2 дугаар хэсэг: Хүсэл эрмэлзэл ба хүмүүс

 

 

Би өөрийн бизнесийг урт хугацаанд явуулахаар төлөвлөсөн бөгөөд олсон бизнесийн төрөлжсөн мэдлэгээ ашиглана. Миний хөгжүүлсэн бизнесийн харилцаанд борлуулагчид, хөнгөлөлтийн сүлжээний худалдан авагчид болон үйлдвэрлэлийн нөөц бололцоо ордог. Үүнд: ______,

_______,_______. (Тэд танд хэрхэн туслахыг дэлгэрэнгүй жагсааж тайлбарла).

 

Миний төлөвлөгөө бодит гэж бодох шалтгаанууд: __________. Би энэ боломжийг ашиглаж ажиллах хүн мөн. Учир нь: __________.

 

Энэ үед бизнесээ эхлэхэд таатай зах зээлийн онцгой нөхцлүүд бий.

Үүнд: ___________.

 

Хүмүүс

Миний төлөвлөж буй бизнестэй холбоотой ажлын туршлага

 

Би дараах ажлын туршлагатай:

1995 – 1998: __________ ХХК-ийн ________ Ажлын үүрэг хариуцлагаа дэлгэрэнгүй тодорхойл: ______________________________________

1998 – 2000 АВС Импортс ХХК-ийн бүтээгдхүүний менежер. Ажлын үүрэг хариуцлагаа дэлгэрэнгүй тодорхойл: ______________________________________

 

Баримт А-д хавсаргасан ажлын газрын тодорхойлолт, зан чанарын тодорхойлолтын жагсаалтыг орууллаа

 

Би WIDGET-ийн бүтээгдхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, баглах бооход туслахад бэлэн Хонг Конг, Сингапурын хүмүүстэй хувийн харилцаа тогтоосон. Хоёр томоохон хөнгөлөлтийн сүлжээ өөрсдөдөө илтгэл тавихыг урамшуулсан.

 

Өөрийн боловсрол мэргэжил

 

БОЛОВСРОЛ:

 

Миний боловсрол: _________жилийн сургууль, __________дунд сургуулийг төгссөн (____-ийн анги ).

Миний дээд боловсролд _____ их сургуулиас __________ мэргэжлээр _______ онд авсан __________ зэрэг орно.

________сургуульд би дараах үйл ажиллагаанд оролцсон (оюутны зөвлөл, оюутны байгууллагын ажилтан, эмэгтэй/эрэгтэй оюутнуудын нийгэмлэг, клуб, г.м.) Би мөн дараах дамжаа, семинарт суусан: My Own Business, Inc. Интернетийн дамжаа, _________________,. _________________, _________________, _______________.

Миний хобби сонирхол: _________________________________________________

 

Би дараах мэргэжлийн сэтгүүлүүдийг захиалж уншин мэдлэг боловсролоо улам дээшлүүлдэг: Wall Street Journal, Plastics World, г.м.

 

Би дараах мэргэжлийн болон үйлчилгээний байгууллагын гишүүн юм: Үндэсний импортлогчдын холбоо, Ротари клуб, г.м.

 

 

 

 



3 дугаар хэсэг: Харилцаа холбоо

Компьютер харилцаа холбооны хэрэгсэл

 

Томоохон өрсөлдөгч нартай ижил түвшинд миний байр суурийг аваачих компьютер, харилцаа холбооны одоо байгаа бүхий л хэрэгслийн давуу талыг ашиглахаар төлөвлөж байна. Эдгээр тоног төхөөрөмжийн урьдчилсан үзүүлэлт, төсвийг дор харуулав.

 

Шаардлагатай нөөц:

 

Харилцаа холбоо

Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.

 

Харилцаа холбооны бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.

 

Утас

Утасны бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.

 

Утасны бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.

Пейжер

Бүх пейжерийн тодорхойлолтыг оруул.

 

Бүх пейжерийн төсвийг оруул.

 

Факс

Факсын бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.

 

Факсын бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.

Компьютер

Компьютерийн бүх тоног төхөөрөмжийн тодорхойлолтыг оруул.

 

Компьютерийн бүх тоног төхөөрөмжийн төсвийг оруул.

 

Интернет

Шаардлагатай интернет үйлчилгээ үзүүлдэг газруудын тодорхойлолтыг оруул.

 

Интернетийн төсвийг оруул.

 


4 дүгээр хэсэг: Зохион байгуулалт ба даатгал

Бизнесийн зохион байгуулалт

 

Би бизнесээ корпораци байдлаар байгуулахаар төлөвлөж байна. Би Widget-ийг олон улсын харилцаатай том компани болгохыг хүсэж байна. Үйл ажиллагааны эхний болон явцын зардал нь шаардлагатай бизнесийн зардал болно. Мөн зөв ажиллагаатай корпораци миний хариуцлагыг зарим талаар хязгаарлах тул энэ нь надад тохирсон бизнесийн хэлбэр гэж бодож байна. Би корпораци байгуулах, корпорацийн бүртгэлийг зөв явуулах бүхий л ажлыг өмгөөлөгчдөө даатгана.

 

 

Мэргэжлийн зөвлөхүүд

 

Бизнес эхлэхээсээ өмнө мэргэжлийн зөвлөгчдийн багаа бэлэн байлгах нь чухал гэж бодож байна. Эдгээр мэргэжлийн хүмүүсийн жагсаалтыг энд оруулав:

 

Өмгөөлөгч: Сюзи Кетчум

Нягтлан бодогч: Норман Намберс

Даатгалын зуучлагч: Пол Премиум

Банкны эзэн: Даглас Диппокетс

Интернет худалдааны зөвлөх: Мэри Смит

Бусад: _________________

Бусад: _________________

 

Лиценз зөвшөөрөл

 

Widget корпорацид дараах лиценз зөвшөөрөл шаардагдана. Өөрийн бизнесийн байршил, нөхцлийн шаардлагын талаар судалгаа явуулах хэрэгтэй болно:

 

1. Хотын захиргаа: Бизнесийн лицензийн хэлтэс, төлөвлөлтийн хэлтэс, барилгын хэлтэс, эрүүл мэндийн хэлтэс энд орно.

2. Миний нягтлан бодогч Норман Намберс холбооны, мужийн, орон нутгийн тайлагнах, лиценз зөвшөөрлийн шаардлагын талаар зөвлөгөө өгнө.

3. Миний хуульч Сюзи Кетчум шалгах жагсаалт өгнө.

Даатгал

 

Би даатгалын зуучлагч Пол Премиумын үйлчилгээг авахаар төлөвлөж байна. Миний даатгалын гэрчилгээ, даатгалын хангалтын хязгаар дараах байдалтай байна:

Ноён Премиум даатгалын бүх гэрчилгээ, хариуцлагын хязгаарын хүснэгт өгнө.


5 дугаар хэсэг: Байр

 

Байршлын шалгуур

 

Эхний 6-12 сар орчим хугацаанд би гэрээсээ ажиллахаар төлөвлөж байна. Бизнес маань байгуулагдангуут хоёр албан өрөө, хүлээн авах хэсэг бүхий 1,000 орчим квадрат фут албан өрөө авах шаардлагатай болно. Миний албан өрөөний шалгууруудад дараах зүйлс орно:

 

1. Гэрт ойрхон байх.

2. 1-2 жилийн богино хугацаатай, 1 жилээр хоёр удаа сунгах эрхтэй түрээсийн гэрээ.

3. Шаардагдах үед байрны эзэн нэмэлт зай өгөх бөгөөд хэрэв нэмэлт зай байхгүй бол өөр түрээслэгчийг гаргах заалт оруулах.

4. Байрны эзний хийх тохижуулалт болон албан өрөөний зохион байгуулалт.

"C" баримтыг үз.

5. Түрээсийн гэрээг хуульчаар хянуулах.

6. Баримт болгон хавсаргасан түрээсийн шалгах жагсаалтыг ашиглана.

 

Энэхүү байршлын шалгуурыг ашигласнаар харьцангуй ойрын ирээдүйд албан өрөөний том зай түрээслэх туршлага өгнө. Ирээдүйн өсөлтийн төлөвлөгөөнд барааны агуулах орно. Нямбай хянан үзэх том түрээсийн гэрээний үүрэгтэй тулгарах болно. Байршлын судалгаанд дараах зүйлс орно:

 

  • зай багтаамжийн шаардлага
  • ирээдүйн шаардлага
  • шаардлагатай бол газрын шинжилгээ судалгаа (хавсарга)
  • шаардлагатай бол хүн ам зүйн судалгаа (хавсарга)
  • түрээслэх байрын жагсаалт (хавсарга)
  • түрээсийн зардал борлуулалтын орлогын хэдэн хувийг эзэлж байгааг тооцоолох
  • бүсчлэл, хэрэглээ талаасаа сайн болохыг баталсан нотолгоо

6 дугаар хэсэг: Нягтлан бодох бүртгэл ба мөнгөн гүйлгээ

Нягтлан бодох бүртгэл

 

Миний нягтлан бодох бүртгэлийн мэдлэг: ______. (Хэрэв та нягтлан бодох бүртгэлийн үндсэн мэдлэг дутагдалтай бол, энэхүү хэрэгтэй ноу-хауг хэрхэн олж авахаар төлөвлөж байгаагаа заа.)

 

Миний нягтлан бодогч: Би Норман Намберстай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

 

Нягтлан бодох бүртгэл ба цалингийн програм: Би дараах системүүдийг хэрэглэх болно: _____________________.

 

Нягтлан бодох бүртгэлийн арга: Үйлдвэрлэл ба бараа материалтай харьцдаг бизнесүүдийн орлогын дотоод үйлчилгээнд шаардагддаг тул нягтлан бодох бүртгэлийн өсөн нэмэгдэх аргыг хэрэглэх болно.

 

Бизнесийн бүртгэл: Би Widget-ийн данс, бүртгэлийг хувийн бүртгэлээс тусад нь хөтөлнө.

 

Татварын асуудал: Миний нягтлан бодогч ноён Намберс нийгмийн даатгалын татвар, тооцоолсон орлогын татварын төлбөр, цалингийн татвар, мужийн хойшлуулсан татвар ба борлуулалтын татварын төлбөрийн бүртгэлийг зохион байгуулахад тусална. Миний холбооны ажил олгогчийн таних дугаар (FEIN): ___________________. Миний мужийн таних дугаар: __________________.

 

Дотоод хяналт: Ноён Намберс бараа материалын хяналт, бодлого зэрэг санхүүгийн асуудлыг хариуцан ажиллахад тохиромжтой хяналтыг тогтооход тусална. Худалдан авах, капитал худалдан авах, чекэн дээр гарын үсэг зурах асуудлыг өөр хүнд даалгахгүй

 

Улирлын тайлангууд: Татварыг тохиромжтой хугацааны хязгаар дотор төлнө. Ноён Намберс мужийн онцгой эрхийн татварын товчоонд тайлагнах дамжуулан борлуулах зөвшөөрлийн бүртгэлийг байгуулахад тусална.

 

Банкны дансны шалгах: Банкны дансыг сар бүр шалгана.

 

Тайлан тэнцэл: Эхлэлийн тайлан тэнцлийн тусгай баримтыг хавсаргав. Тайлан тэнцэлд маань тусах, хэрэгцээтэй тоног төхөөрөмж, тавилгын хүснэгтийг оруулав.

 

Орлогын тайлан: Эхний зургаан сар ба нэг жилийн хугацаанд төлөвлөсөн орлогын тайлангаа хавсаргав.

 

 

Мөнгөн гүйлгээний төлөвлөлт

 

Нэг жилийн мөнгөн гүйлгээний шинжилгээний баримт, үүний дотор борлуулалт, бүх зардал, хөрөнгө оруулалтын тооцоог хавсаргав. Мөнгөн гүйлгээний төлөвлөлтдөө оруулахын тулд зардлын бүх зүйлийг шалгаснаа оруулав.

 

 

 

Зардлын шинжилгээ

 

Миний эхний бүтээгдхүүний жагсаалтад орох Widget бүтээгдхүүн бүрийн зардлыг задалж оруулсан. Би эхний үед _____% нэмэхээр төлөвлөж байна.

Дотоод хяналт

 

Миний нягтлан бодогч Норман Намберс олон улсын худалдаа болон ийм төрлийн бизнесийн туршлагатай. Тэрээр үргүй зардал, луйвар, үнэнч бус ажилтнууд болон хайхрамжгүй байдлаас болж мөнгө үрэгдүүлэхгүйгээр бүх орлогоо хүлээн авах дотоод хяналтын систем Widget корпорацид байгуулж өгнө.

 

Үүнд бараа материалын бодлого, тухайлбал бараа үйлчилгээнд хэн гарын үсэг зурах, бараа үйлчилгээг гаргахыг хэн хянах зэрэг асуудал орно. Дотоод хяналтын бодлогод худалдан авах захиалгад гарын үсэг зурах, капитал худалдан авах, чекэд гарын үсэг зурах цорын ганц хүн нь би өөрөө байх болно гэсэн шаардлага орно.

 


7 дугаар хэсэг: Санхүүжилт

Санхүүжилтийн стратеги

 

Шаардагдах эхлэлийн капиталыг дор үзүүлэв:

 

Эхлэлийн капитал буюу санхүүжилтийн аль нэгийг шаардах зардлын жагсаалтыг хавсаргав. Эдгээр зүйлд хангамжийн зүйлс, компьютер, тоног төхөөрөмж, тавилга худалдан авах, тоноглол, томилолтын зардал, эхлэлийн нэмэлт зардал орно. Эдгээр зардлыг би сар тутмын мөнгөн гүйлгээний төлөвлөлтдөө оруулж, шаардагдах бэлэн мөнгийг тусгасан.

 

Бизнесээ эхлэх бэлэн мөнгөний эх сурвалжийг дор үзүүлэв. Би эхлэлийн өмчийн капиталын бүх эх сурвалжаа харуулсан хүснэгт оруулав.

 

Санхүүжилтийн эх үүсвэрээ дараах хүснэгтэд заав. Санхүүжилтийн хувьд банкнаас хамааралтай байхгүй бөгөөд албан өрөөний тавилга, компьютерийн тоног төхөөрөмжийг түрээсээр авах, нийлүүлэгчдээс зээлээр авах, барьцаат санхүүжилт зэрэг бусад нөөц бололцоо бий. Санхүүгийн нөөц бололцооны талаар тодорхойлолт авахын тулд дараах хүмүүстэй холбоо баривал дөхөмтэй: нягтлан бодогч, Жижиг бизнесийн удирдлага, найз нөхөд, хамаатан садан г.м.

 

Би боломжит зээлдүүлэгчдэд илтгэл тавихаар бэлдсэн. Миний илтгэлд энэхүү бизнес төлөвлөгөө, хувийн санхүүгийн тайлан, татварын тайлан орсон. Санхүүжилтийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтыг нөхөх хөтөлбөр, эргүүлж төлөх эх сурвалж зэргийн талаар тодорхой зүйл ярихаар бэлтгэнэ. Боломжит зээлдүүлэгчдэд эргүүлж төлөх эдгээр эх сурвалжийг харуулсан мөнгөн гүйлгээний төлөвлөлт өгөх бөгөөд урьдчилсан тооцоогоо багаар бодно.

 

 

 

 

 

 


8 дугаар бүлэг: Интернет худалдаа

Интернет худалдааны төлөвлөгөө

 

Бизнес хоорондын интернет худалдаанд төвлөрсөн вэбсайт миний маркетингийн ерөнхий хөтөлбөрийн нэгэн чухал хэрэгсэл байх болно. Би аль хэдийн бүртгүүлсэн www.widgetcorp.com вэбсайтыг байгуулж, суурилуулна. Энэ нь миний үйлчлүүлэгч хөнгөлөлтийн их дэлгүүрүүдэд бүтээгдхүүний жагсаалтад орж, энэ вэбсайтаар дамжуулан захиалах (болон захиалгаа өөрчлөх) боломж өгнө. Би энэ сайтыг зохиож, суурилуулж, дэмжихэд Smith интернет худалдааны зөвлөх компанийн Мэри Смитийн үйлчилгээг авахаар төлөвлөж байна.

 

www.widgetcorp.com сайтын онцгой шинжүүдэд дараах зүйлс орно:

 

 Зам сайн заадаг болон хурдан шуурхай ачаалдаг зэрэг шинж нь үүнийг ашиглахад дөхөмтэй болгосон.

 Энэ сайтад миний бүтээгдхүүний бүх зүйлийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг ашигтай агуулга орсон.

 Бизнес хоорондын худалдан авах журмыг зохиож, хэрэгжүүлнэ.

 Бүтээгдхүүн, үйл ажиллагаа, бизнесийн журмын бүх талыг сайжруулахад туслах үйлчлүүлэгчийн санал хүсэлтийг авахад энэ сайтыг ашиглахаар төлөвлөж байна.

 

 

 

 

 

 

Интернет худалдааны төсөвлөлт

 

Интернет худалдааны сайт зохиох, хэрэгжүүлэх, эхлэх төсөв нь _________ байна. Энэ зардлыг Smith интернет худалдааны зөвлөх компанийн Мэри Смиттэй хийсэн гэрээний үндсэн дээр бодсон. Энэ сайтад үйлчилгээ хийх сар тутмын тооцоолсон зардал

$ ________.

 

 

Интернет худалдааны өрсөлдөөн

 

Бизнес хоорондын интернет худалдааны хэрэглээ манай салбарт стандарт болсон бөгөөд маркетингийн чухал хэрэгсэл юм. Миний худалдан авагчдад шинэхэн, эрч хүчтэй нөөц бололцооны имижийг хүргэж байх вэбсайт ажиллуулахыг хүсэж байна. Би өрсөлдөгчдийнхөө вэбсайтын хөгжлөөс түрүүлэн явж, сайтаа тогтмол сайжруулж байхаар төлөвлөж байна.


9 дүгээр хэсэг: Бизнес худалдан авах

Бизнес худалдан авах товлосон ажлын журам

 

Ирээдүйд би интернет худалдааны зөвлөх бизнесүүдийг худалдан авах боломжтой болж болно. Бизнес худалдан авах талаар судлахын тулд, дараах журмыг баримтална.

 

Бизнес худалдан авах ажлын янз бүрийн хэсгийн талаар тусгай зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийн багийг ашиглах болно:

 Өмгөөлөгч

 Нягтлан бодогч

 Банкны эзэн

 Брокер

 Тоног төхөөрөмж нийлүүлэгч

 Бусад бизнесийн эзэд

 

Дараах мэдээлэл шаардагдана:

1. Борлуулагчдын бүртгэл, орлогын баталгаа

2. Санхүүгийн тайлан

3. Мөнгөн урьдчилгааны бүртгэл

4. Нийлүүлэгчдийн нэхэмжлэл

5. Ижил төстэй бизнесүүдийн санхүүгийн харьцуулалт

6. Бусад ______________

 

Үнэлгээний шинжилгээнд дараах зүйлс орно:

 

Үнэлгээний үндэс

Худалдан авах арга; хувьцаа, хөрөнгө, г.м.

Хэрэв онцгой эрх байвал, онцгой эрхийг эзэмшигчидтэй ярилцлага хийх

Урьдчилан таамаглаж байгаа ирээдүйн ашгийн үнэлгээ

Борлуулагчийн борлуулах сонирхлын байдал

Бизнесийн худалдан авалтыг санхүүжүүлэх эх сурвалж

Борлуулагчийн хувийн болон бизнесийн татварын тайлангийн шалгалт

Түрээс болон гэрээний үнэлгээ

Тохижуулалтын чанар

Бараа материалын чанар, хэмжээ. Хугацаа дууссан бараа?

Авлагын нөхцөл

Өглөгийн байдал

Баталгаажсан захиалгын өрийн байдал

Худалдан авагчидтай тогтоосон харилцаа, гудвилийн үнэлгээ

Засгийн зөвшөөрөл, лицензийг үнэлэх

Шийдэгдээгүй шүүхийн хэргийн явцын байдал

Бусад ____________

 

 

 


10 дугаар хэсэг: Маркетинг

Маркетингийн төлөвлөгөө

 

Би нэг томоохон хөнгөлөлтийн их дэлгүүрийн сүлжээн дээр түшиц газраа байгуулах дээр маркетингийн эхний бүх хүч чармайлтаа төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Би тохиромжтой худалдан авагч нартай холбоо тогтоох асуудлыг өөрийн биеэр хариуцна. Миний бүрэн бүтээгдхүүний сери нь сүлжээ бүрийн барааны бодлоготой холбогдох дэлгэцийн дагалдах хэрэгсэл зэрэг багц байдлаар гарч ирэх болно. Миний үнийн бүтэц эхний үед үнийн хүчтэй урамшуулал үзүүлэхийн тулд дээд тал нь _____%-ийн нэмэгдэлтэй байхаар төлөвлөж байна. Би энэ зах зээлд нэвтрэхийн тулд шинэлэг хэв маяг, чанар, үнийг хослуулахаар төлөвлөж байна.

 

Зар сурталчилгаа, урамшууллын төлөвлөгөө

 

Ойрын төлөвлөгөө (6-12 сар): Эхний үед миний зар сурталчилгаа, урамшуулал төлбөрт зар сурталчилгаанд төсөв гаргахгүйгээр бүрэн хувийн шинжтэй байна. Миний худалдан авагчид борлуулагчдынхаа гүйцэтгэх захирлын хувийн айлчлалыг шаарддаг. Би эдгээр илтгэл болон дараачийн илтгэл тавихад гарах хувийн томилолтын зардлаар зар сурталчилгааны төсвөө хязгаарлахаар төлөвлөж байна.

 

Дунд хугацааны төлөвлөгөө (12 – 36 сар): Жижиглэн худалдааны түвшинд барааны маркаа нэр хүндтэй болгохын тулд, би борлуулалтынхаа ____%-ийг үйлчлүүлэгч хөнгөлөлтийн их дэлгүүрүүдтэй хамтарч зар сурталчилгаа явуулахад зарцуулахаар төлөвлөж байна. Би орон нутгийн зар сурталчилгааны агентлагуудаас танилцуулга хүснэ.

 

Хэтийн төлөвлөгөө: Би борлуулалтынхаа ____% -ийг мэргэжлийн сэтгүүл, холбогдох хэрэглээний сэтгүүл, үйлчлүүлэгчидтэйгээ хамтарсан зар сурталчилгаа гаргах зэрэгт хуваарилж, төсөвлөх замаар маркийн нэр хүндийг эрчимтэй бэхжүүлэхээр төлөвлөж байна.

 

Худалдан авах ба бараа материалын хяналт

 

Барааны сэлбэлтийн хувьд би худалдан авагчдынхаа интернетийн бизнес хоорондын компьютерийн бэлэн байгаа системийг ашиглаж худалдан авагчдынхаа хэрэгцээг яг хугацаанд нь мэдэхээр төлөвлөж байна. Агуулахын нөөцийг шууд хурдан шуурхай хүргэх систем ашиглан аль болох бага түвшинд байлгана. Дараах журмыг хэрэгжүүлнэ.

 

Бид 30 өдрийн төлбөрийн нөхцлийг хүсэх бөгөөд 10 өдрийн төлбөрт 2% -ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Бараа материалын хяналтын системийг дэмжинэ.

Хүлээн авсан бүх барааг тоолж, шалгана.

Бид гүйцэтгэгч нартаа цагт нь төлбөр хийх бөгөөд тэдэнд үнэнч байна.

Бид хугацааны хөнгөлөлт асууж авах болно.

Худалдан авах захиалганд дараах зүйлс орно:

Үнэ ба нөхцөл

Үнийн хамгаалалт

Дандаа бичгээр

Бүрэн үзүүлэлт

Хүргэх эцсийн хугацаа

Бүх амлалтыг бичгээр баталгаажуулна

Холбогдох болзошгүй тохиолдлыг худалдан авах захиалгад оруулна

Аливаа өөрчлөлт буюу нэмэлтийн зөвшөөрлийг урьдчилан бичгээр авах ёстой

Илгээх болон хүлээн авахад дотоод хяналт байна

 

Сургалтын бодлого

 

Эхний үед би үйлчлүүлэгч хөнгөлөлтийн их дэлгүүрүүдэд хийх борлуулалтыг өөрийн биеэр хийнэ. Бизнес өргөжихид би жижиг жижиглэн худалдаачдад борлуулалт хийж эхлэхээр төлөвлөж байна. Мэдлэгтэй, тусалж чадах борлуулагчидтай харьцахыг хүсдэг жижиг худалдан авагчдын итгэлийг олж авч чадах борлуулалтын хамтрагчдыг авч ажиллуулна. Эдгээр чанарыг олж авахын тулд би маркетингийн ажилтнуудын дараах шинж чанарыг хайх болно. Үүнд:

 

 Хийж байгаа зүйлдээ дуртай

 Юм мэдэхдээ хурдан

 Сайхан эерэг имижийг тусгасан

 Хүмүүст дуртай, тэдэнтэй сайхан харьцдаг

 Худалдан авагчдад болон хамт ажиллагсаддаа тусладаг

 Хүсэл эрмэлзэлтэй бөгөөд өсөж дэвжихийг хүсдэг

 

Маркетингийн хамтрагч ажилд авахдаа шалгах жагсаалт ашиглана:

 

 Ажилд авах бодлогоо бэлэн байлгах, үүнд цалин хөлсний бүтэц, зуучлалын шан, нөхөн төлбөр, нэмэгдлийг бичгээр гаргасан байх.

 Хүн бүрт ажлын байрны тодорхойлолт бич.

 Маркетингийн уулзалтууд хийж байх.

 Худалдан авагчдын гомдлыг шийдвэрлэх бичмэл бодлого, журамтай байх.

 Үнэ тогтоох бодлого, худалдан авагчийн лавлагаанд хариу өгөх тодорхой заавар чиглэлтэй байх.

 

Өрсөлдөөн

 

Миний гол өрсөлдөгч бол Colossal Plastics Company. Энэ бизнесийн бүх гол өрсөлдөгчдийн жагсаалтыг оруулсан бөгөөд тэдний хэнд бараагаа борлуулдаг тухай товч тойм оруулсан. (Эдгээр өрсөлдөгчдийг хүснэгтээр харуул).

Өрсөлдөгчдийн сул талыг ашиглах төлөвлөгөө

 

Миний хамгийн том өрсөлдөгч бол Colossal Plastics Company бөгөөд тэрээр 20 жил амжилттай ажиллаж байгаа, барааны нэр хүнд нь сайн байдаг компани. Гэвч тэд нэмэлт зардлын бүтэц ихтэй байдаг бөгөөд ийм нүсэр бүтэц надад байхгүй. Тэд мөн бүтээгдхүүнээ өөрчилж сайжруулахдаа удаан. Би шинэлэг загвар, ур хийц, үзэмжтэй баглаа боодол зэргээр тэдний тэргүүлэх байр суурийг давахаар төлөвлөж байгаа бөгөөд үнээ маш хямд тогтооно. Би бүтээгдхүүнийхээ серид нэмэлт өөрчлөлт тасралтгүй нэвтрүүлж байхаар бодож байна.

 

Мөн миний эцсийн хэрэглэгчийн ерөнхий шинж нь хуучин маркийн бүтээгдхүүнд дуртай болоогүй залуу гэр бүлүүд юм. Маш бага нэмэлт зардалтай ажилласнаар би энэ зах зээлд хөлөө олж чадна гэж бодож байна. Ижил төстэй гол өрсөлдөгчдийнхөө сул талыг зааж, эдгээр дутагдлыг хэрхэн ашиглахыг төлөвлөж байгаагаа заав.


11 дүгээр хэсэг: Өсөлтийн хөтөлбөр

Өргөжүүлэх

 

Миний бизнес байгуулагдангуут би дараах өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өргөжүүлэх аливаа төлөвлөгөө хэрэгжүүлэхээс өмнө хангалттай туршлага, ашгийн түвшинд хүртэл ойролцоогоор _____(сар буюу жил) болно. (Хэрэв танд бизнесээ өсгөх зарим санаа байгаа бол компанийнхаа ирээдүйн талаар ерөнхий бодож байгаа зүйлээ тайлбарла.)

 

Миний өсөлтийн стратеги дараах зүйлийг баримтална:

 

Би өргөжүүлэх уян хатан бус цагийн хуваарь гаргахгүй. Харин туршлага, ашиг, мөнгөн гүйлгээний эрүүл түвшинд хүртэл хүлээнэ. (Хэрэв та дэлгүүр буюу нэгжийн сүлжээ болон өргөжихийг бодож байгаа бол, илүү нэгж нэмж эхлэхээсээ өмнө таны анхны туршилтын үйл ажиллагаа эрүүл ашигтай байх болно гэж хэлэх байр сууриа энд хэлэх хэрэгтэй.)

 

Нягтлан бодох бүртгэл ба мөнгөн гүйлгээний хяналт нэмэлтийг нэгж бүрт зориулан ____(сар, г.м.) бүрийн ашиг алдагдлын тайланг бэлтгэснээр бэлэн болгоно.

 

Нягтлан бодох бүртгэл, мөнгөтэй харьцах, бараа материал зэргийн дотоод хяналт бэлэн байна.

 

Миний өмгөөлөгч өргөжилттэй холбоотой бүх бичиг баримтыг хянан үзнэ. Үүнд түрээс, ажлын болон урамшууллын гэрээ, лицензийн ба онцгой эрхийн гэрээ, борлуулагч ба худалдан авагчидтай тохирсон чухал тохиролцоонуудыг хянан үзнэ

 

Өргөжилтийн төлөвлөгөө гэр бүлдээ хангалттай цаг гаргах миний бодлогыг өөрчлөхгүй байхыг хүсэж байна.

 

Ажилд авах ба сургалтын бодлого бэлэн болно. Нэмэгдлийн төлөвлөгөө бэлэн болно. Би дараах заавар чиглэл бүхий эрх, хариуцлагаа даалгана:

 

1. Менежерүүдийг тухайн хүний амжилттай холбоотой байх ашгийн урамшууллын төлөвлөгөөгөөр урамшуулна. Төлөвлөгөөгөө бичгээр үйлдэх бөгөөд тайлагнах тогтмол хугацааг заасан энгийн төлөвлөгөө байна. Менежерийн урамшуулал нөхөн төлбөрийн төлөвлөгөөний загварыг хавсаргав.

 

2. Капитал хуваарилалт ба чекэн дээр гарын үсэг зурах ажлыг даалгахгүй.

 

Би өрсөлдөгчдөө үргэлжлүүлэн судлахаар төлөвлөж байна. Тэдний амжилт, алдаа бүр нь юу хийх, хийхгүй талаар заавар чиглэлээ бүрдүүлэхэд туслах болно.

 

Гол асуудлуудыг шийдвэрлэх

 

Асуудлыг шийдэх миний бодлого асуудлыг хурдан шуурхай, үнэнчээр олж тогтоон, хүлээн зөвшөөрөхөд оршино. Миний өсөлтийн хөтөлбөрийн явцад дараах сөрөг нөхцөл байдал гарах тохиолдолд дараах бодлогыг шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:

 

Бэлэн мөнгө тасрах аюул: Би мөнгөн гүйлгээний тогтмол (_______сар бүрийн?) төлөвлөлт хөтлөнө. Орлого, зардал, урьдчилан бодоогүй гэнэтийн тохиолдлыг урьдчилан таамаглахдаа муугаар бодсон. Бэлэн мөнгө хомсдолын аливаа үеийг давахдаа эерэг мөнгөн гүйлгээ, ашигт ажиллагааг дэмжихийн тулд зардлыг шуурхай багасгаж ажиллана.

 

Борлуулалт буурах буюу хангалтгүй борлуулалт:

 

1. Зардал багасгах замаар шийдэх шуурхай арга хэмжээ авахад бэлэн байна.

2. Бүтээгдхүүнийхээ үнэ цэнэ, үзүүлэлт, имижийн бүх талыг сайжруулна

3. Борлуулалтаа _________________ аргаар ихэсгэх шинэ арга эрэлхийлнэ.

4. Би өөрийн хамгийн сайн мэдэх энэхүү төрөлжсөн бизнестээ тууштай байхаар төлөвлөж байна.

 

Үнэнч бус байдал, хулгай, алдагдал: Би миний хамгийн том өрсөлдөгчдийн нэг ___________ компанийн баталсан бодлогыг баримтална.

 

Бизнесийн уналт: Борлогдох чадварыг барьж байхын тулд зардлаа шуурхай багасгана. Уналтын үед өөр бизнесийн сайн боломжийг эрэлхийлж байх болно.

 

 

 

 

 

 

 

 ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ ТББ
Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариулт:*