|
Эмгэн өвгөн хоёрын бизнес
Эмгэн өвгөн хоёрын бизнес

Эмгэн өвгөн хоёрын бизнес

 Эмгэн өвгөн хоёрын бизнес

Яс хөрөөдөгч машиныг махны худалдаа эрхлэгчид болон ясны гурилын үйлдвэрт өргөн хэрэглэдэг юм шиг бодож явлаа. Гэтэл шинэхэн бизнес санааны маань хамгийн чухал багаж байсныг ойлгоод энд танилцуулахаар шийдлээ.

Өндөр хүчин чадалтай үйлдвэрийн тоног төхөөрөмж нь нийт 14 сая орчим төгрөг болж байна. Харин өрхийн үйлдвэрлэл хийх гэж байгаа бол жижиг тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээрэй. Нийт үнэ 8,3 сая төгрөг болно.

Өвгөн эмгэн хоёр бизнес хийсэн нь

Огт мөнгөгүй хүн хэрхэн баяжсан тухай бизнес санааг энд хүргэе. Наньжин хотод өндөр настай өвгөн эмгэн хоёрын тэтгэвэрийн мөнгө амьдралд нь хүрэлцдэггүй байжээ. Харж хандах хүүхэдгүй өвгөн эмгэн хоёр амьдралынхаа эцэст өөрсдийн хүчээр хэрхэн шинэ бизнес эхлүүлж, баяжсан тухай түүхийг энд өгүүлье.

Тэд өчүүхэн бага тэтгэвэр авдаг. Тэр нь байрны мөнгө, цахилгаан дулаан, эм эмчилгээнд нь арай гэж хүрдэг байжээ. Өрхийн үйлдвэрлэл явуулж, хэдэн бор юм олъё гэж мөрөөдөвч, мөнгөгүйн зовлонг яах ч билээ. Өвгөн олон өдөр бодсоны эцэст, нэгэн шөнө амьдрал залгуулах мэргэн санааг зүүдэндээ сонсож гэнэ ээ. Түүний зүүдэнд Аз жаргалын тогоруу ирээд:

- Өвгөн ах та! Зах дээрээс шулсан яс худалдан авч чанаад, махыг нь мөлж. Дахин давсгүй усанд буцалгаж шөл гарга. Ясыг 2 ба 3 дахин буцалгахад, ясны эд задарч, цагаан саарал өнгөтэй шөл гардаг. Тэр шөл бол хамгийн их кальци агуулсан ГАЙХАМШИГТ шөл болно. Та хоёр тэр шөлийг уувал үе мөчний өвчин гэдгийг үүр мартана гэжээ. Тэгээд цааш нь:

- Түүнийгээ 10 литрийн саваар "Халуун тогоо" хоолны ресторануудад нийлүүлбэл, рестораны эзэд ясны шинэхэн шөлийг дуртай авна гэжээ.

Өглөө нь Өвгөн зөнч зүүдээ эмгэндээ хэлж, түүний дагуу ажлаа эхэлж гэнэ. Хөёр хөгшин өдөр бүр чанасан мах идэж, шөлийг нь ресторануудад нийлүүлсэнээр гэдэс цатгалан амар жимэр суух болжээ. Ясны гурилын үйлдвэрт чанасан ясаа нийлүүлдэг болохоор, өвгөн эмгэн хоёр цахилгааны зардлаа өлхөн төлчих мөнгө ороод ирнэ.

Гэвч эмгэнд нь яс чанасан эхний шөлөө асгахад хайран санагдаад байв. Иймд гэрийнхээ ойролцоо орших оюутны байрны дэргэд жижигхэн өрөө түрээслэн авч, тэндээ оюутны гуанз нээж гэнэ. Эмгэн ясны шөлөндөө 200гр хэрчсэн гурил, 40 гр мах хийгээд, 6 юанаар (1800 төгрөг) худалдахаар тооцоолсон байна.

"Өлсгөлөн бол хамгийн сайн сүмс" гэдэг. Эмгэн өлссөн оюутнуудад гурилтай шөлнийхөө амтыг мэдрүүлэхээр үнэгүй амтлуулж, хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэжээ.

Залуус оюутны байр, сургууль дээрээ очоод, найзууддаа "Нэг Эмээ үнэгүй хоол өгч байна. Хоол идсэн хүн бүрт хөнгөлөлтийн карт бэлэглэсэн. Хар даа" гээд л үнэгүй сурталчилгааг цагийн дотор бүх сургууль даяараа цацжээ. Тэр өдөр эмгэний гуанзанд 120 оюутан хоол идэж, хөнгөлөлтийн карт авсан байлаа.

Дараа өдөр нь эмгэн бүр сайхан шөл хийж, "Нэг аяга хоол 10 юань. Хөнгөлөлтийн карттай оюутан бол 6 юань" гэсэн бичиг гуанзныхаа хаалган дээр бичиж тавьж гэнэ.

Хөнгөлөлтийн карттай оюутнууд ч өөрийнхөө картаар хоолоо идчихээд, картгүй найз нартаа картаа нууцаар хэрэглүүлсэн байна. Тэр өдөр 180 оюутан хөнгөлөлтийн картаар хоол идсэн бөгөөд эмгэн мэдээгүй дүр үзүүлэн дараагийн өдөр мөн л хоолоо худалдав. Эмгэнийг хуурч, хямд хоол идэж байгаадаа баяссан оюутнууд ч хөнгөлөлтийн картаа барьж ирсээр, Эмгэн ч хоолоо зарсаар нэг сар өнгөрчээ.

Өдөр бүр 1000 гаруй юаний орлоготой болсон эмгэн ядрах тул, зарим өдөр оюутан охидуудаас туслалцаа авч, хоолоо заруулдаг болов. Эмгэн бас туслагч охидуудаа 50 юаниар урамшуулахаа мартсангүй. Завтай үедээ эмгэнд туслаад, 50 юань авах дуртай охидууд ч мундсангүй гэнэ ээ. Цагийн ажил гэдэг бол оюутан хүний мөрөөдөл шүү дээ.

Удалгүй эмгэнд туслах хүсэлтэй охидуудын тоо нэмэгдэж, эмгэн бас нэгэн шинэ салбараа холгүй орших хот, хоорондын автобусны вокзал дээр нээв.

Мөн ясны шөл чанах, ресторануудаар түгээх ажилд ч охидууд тусладаг болж, өвгөн эмгэн хоёр олон сайхан туслагч хүүхдүүдтэй болсон байна. "Эмээгийн гурилтай шөл" гэсэн нэртэй жижиг гуанзууд ар араасаа шинээр нээгдэж, тэр хотод нэгэн шинэ төрлийн сүлжээ гуанзны брэнд бий болсон байна. Онцлог нь өвгөн эмгэн хоёр зөвхөн оюутан охидуудын туслалцаа авдаг уламжлалаа одоо хүртэл хадгалсаар байгаа гэнэ.

Амьдралд ойр энэ бизнес санааг хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийг танилцуулъя.

1. Яс хөрөөдөх машин

Ясны шөл гаргахын тулд ясыг аль болохоор жижиглэн хөрөөдөх хэрэгтэй. Ингэсэнээр яс буцлах явцад ясны дотор эдүүд хурдан задарч, эрүүд мэндэд хэрэгтэй шим тэжээл нь шөлөнд шингэнэ. 

Яс хөрөөдөгч

Загвар 210 250 300
Цахилгаан хэрэглээ 220 220 220
380
Цахилгаан зарцуулалт 500 ватт/цаг 500 ватт/цаг 500 ватт/цаг
Хөрөөдөх хурд 15м/сек 15м/сек 15м/сек
Хүрдний диаметр 210мм Үзүүлэлтгүй 300мм
Хутганы урт Үзүүлэлтгүй 2080мм Үзүүлэлтгүй
Тавцангийн хэмжээ 380мм*365мм 470*600мм 712*662мм
Хөрөөдөх зузаан 4мм-180мм 210мм 30-250мм
Машины жин 45 кг 90 кг 140кг
Машины хэмжээ 520мм*490мм*840мм 935мм*770мм*1460мм 935*770*1670

Үйлдвэрийн үнэ

2620 юань

1980 юань

6300 юань

Яс хөрөөдөгч

2. Уурын даралттай битүү чанагч цахилгаан тогоо

Энэхүү тогоо нь халаалтын температурын автоматаар болон механик тохиргоотой бөгөөд хэрэглэхэд хялбар. Тос болон усанд хүнсний бүтээгдэхүүнийг чанаж боловсруулах зориулалттай бөгөөд хэрэглэж дууссаны дараа тогоог тонгойлгож доторхи шөл болон тосыг авч болно. Сайн чанарын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул арчиж цэвэрлэхэд хялбар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.

Нийтийн хоолны газар болон хагас бэлэн боловсруулсан хүнсний үйлдвэрөргөн хэрэглэнэ.

Зураг дээр: Битүү чанагч тогоо. Автомат температур тохируулагчтай энэ тогоонд малын яс, толгой зэрэг удаан хугацаагаар ялз болгох шаардлага бүхий хүнсний бүтээгдэхүүнийг өндөр даралтаар чанана. Тогоон доторхи уурын даралт 0,35 МРа хэмжээнд хүрмэгц тогооны автомат систем цахилгаан хэрэглээг таслан зогсооно. Тогооны доторхи уурын даралтыг хянах боломжтой бөгөөд хэрэв даралтын хэмжээ эрс нэмэгдвэл халаагчыг автоматаар салгана.

Модель CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300 CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600
Үйлдвэрийн үнийн санал 13800 юань 15250 юань 17300 юань 19530 юань 23380 юань 26040 юань
Багтаамж 100 литр 200 литр 300 литр 400 литр 500 литр 600 литр
Тогооны амсарын диаметр 700 мм 800 мм 900 мм 1000 мм 1100 мм 1200 мм
Чадал 12 квт 18 квт 24 квт 30 квт 36 квт 42 квт
Материал SUS304/Q2358 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмөр
Халах температур 1450С хэм
Стандарт даралтын хэмжээ 0,44 МРа Үйлдвэр дээр хийсэн туршилтаас хийсэн дүгнэлтээр хамгийн дээд тал нь ийм үзүүлэлтийг дааж байсан.
Ажлын даралтын хэмжээ 0,35 МРа Үйлдвэрлэлийн хэрэглээнд энэ үзүүлэлттэй байхад аюулгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

Энэ тогоо энгийн тогоотой харьцуулбал цахилгаан хэмнэх тал дээр гайхамшигтай. Ясыг 24 цаг буцалгасаны дараа жинхэнэ кальциар баялаг шөл болдог. Тийм шөл гаргахын тулд маш их эрчим хүч шаардагдах нь мэдээж. Тэгвэл энэ тогоо гадуураа давхар дулаалгатай тул доторхи халуунаа гадагшаа алдах нь бага байдаг. Нэгэнт буцалсан бол цахилгаан тэжээлийг таслан 3-4 цаг халуун ууранд нь ясаа болгоно. Тогооны дулаан алдагдал бага тул яс удаан хугацаагаар халуун ууранд задарч, кальци болон бусад тэжээлийн элементүүд шөлөнд шингэнэ.

Мөн толгой шийр чанахад хамгийн тохиромжтой. Маш хурдан хугацаанд болгоно.

&

Хамгийн жижиг хэмжээтэй тогоонд 20 ширхэг хонь ямааны толгой нэгэн зэрэг чанаж болно. Харин үхрийн толгой 5 ширхэг багтана.

3. Шөл савлах төхөөрөмж

Кальцийн баяжмалтай ясны шөлийг хөргөсөний дараа энэхүү савлах төхөөрөмжөөр савлан, хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Хэдэн граммаар савлах нь таны хэрэг. Ясны багахан шөлийг л хоолондоо хийхэд л гайхамшигт амтыг мэдрүүлэх тул борлуулалт сайтай бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна.

 

Техникийн үзүүлэлт

  • Үйлдвэрийн бүтээмж: 1500 уут/цаг
  • Уутлах хэмжээ: 50-500 мл/уут Нарийвчлал: ± 1.5%/уут
  • Гялгуур уутны материалын үзүүлэлт: Зузаан: 0.08мм, Өргөн: 320 мм (240мм)
  • Цахилгаан хүчдэл: 220 Вольт/380 Вольт 50Hz
  • Цахилгаан зарцуулалт: 1.2 кв
  • Хүндийн жин: 350 кг
  • Гадна хэмжээс: 970×870×1970 мм
  • Үйлдвэрийн үнэ: 10800 юань

Дүүргэлтийн хэмжээ, уутны хэмжээ, савлагааны хүндийн жин, нааж зүсэх температур зэргийг тохируулахад хялбар, ажиллуулахад амархан.

Савалгааны процесс:

1. Уутыг хийнэ 2. Хэт ягаан туяагаар ариутгана 3. Халуунаар битүүмжлэн наана. (Босоо) 4. Огноо тавина 5. Хэмжинэ 6. Дүүргэлт хийнэ 7. Халуунаар битүүмжлэн наана (хөндлөн) 8. Зүснэ 9. Автоматаар тоолно.

Үхрийн булууны ясны ид шид

Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой яс бол булууны яс юм. Монголчууд идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байжээ. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бөх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, фосфор, кальци, төмрийн агууламж сайтай байдгийг нь эрдэмтэд нотлоод байна. Ясны шөл нь хий ядаргааг тайлж, тамир тэнхээ оруулахаас гадна үе мөчний хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, эрч хүч тамир тэнхээ нэмдэг.

Сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэнэ. Хэрвээ ядаргаа тайлах ясны шөл гаргаж авмаар байгаа бол ясыг сайтар шулах хэрэгтэй. Хэт их махтай нь чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис нь махны чанарт дарагддаг. Ясыг хүйтэн усанд хийж 3-4 цаг зөөлөн гал дээр чанах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг байнга шүүж авна.

Яс хөрөөдөгч

Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул олон цаг буцалгавал ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисууд нь задарна. Өрхийн хэрэглээний энгийн тогоонд дүүртэл нь ус хийж байгаад өдөржин буцалгах хэрэгтэй. Харин дээрхи тогоонд 1 цаг буцалгаад 3 цаг битүү жигнэх маягаар 2 удаа буцалгахад бүрэн задрана.

Сайн буцалгах тусам амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна.

Яс хөрөөдөгч

Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй. Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөц их ялгарсан цайвар бордуу шөл болдог. Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байх бөгөөд бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, үнэрийг нь сайжруулна.

Зүүн өмнөд ази, Солонгос, Хятад зэрэг оронд ясны шөлөн дээр дүпү, байцаа, майлз, далайн байцаа, чинжүү хийж иддэг бөгөөд эдгээр нь эрдэс баялагийг нь улам арвижуулж өгдөг. Түүнчлэн цагаан гаа, хатаасан улаан чавгийг хийж чанахад дархлаа сайжирч, чалх сайтай болдог хэмээн үздэг.

Ясны шөлийг амтлаж, дангаар нь уухаас гадна гоймон, будаа, ногоо зэргээр хачирлан хоол хийж болно.

Ясны шөлний үйлдвэрээс зөвхөн шөл гараад зогсохгүй их хэмжээний шөлөн тос, яс гарна. Сайтар чанасан ясаар гахай, тахиа, загас, нохой, үслэг ангийн тэжээл хийхээс гадна бордоо, ясны шаазангийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгоно.


Сэтгэгдэл:
Нэр:
И-мэйл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-4=?
Хариулт:*