|
18-р хорооны 47-р байрнаас 13-р цэцэрлэг хүртэл гэрэлтүүлэгтэй явган хүний болон автозам тавих ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-29
Тендер шалгаруулалтын нэр: 18-р хорооны 47-р байрнаас 13-р цэцэрлэг хүртэл гэрэлтүүлэгтэй явган хүний болон автозам тавих ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БГД-ХААА/ОНХ-14-11-01

         Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос 18-р хорооны 47-р байрнаас 13-р цэцэрлэг хүртэл гэрэлтүүлэгтэй явган хүний болон автозам тавих ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 30000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: сүүлийн 1 жилийн борлуулалт нь санал буй үнийн дүнгийн 20%-тай тэнцүү байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-тай тэнцэх хэмжээний
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт /нотириат/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Автозамын 2.8.1, эсвэл Зам тээврийн сайдын 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.1.6 ЗБ-1.6 /3 км хүртэл хатуу хучилттай зам барих/ Эрчим хүчний яамны 03.2.1

         Тендерийн хамт 670000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 29 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 29 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200551009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

БГД, Засаг даргын Тамгын газар өргөтгөлийн 3 давхарт 302 тоот Утас 7000-1929