|
Борооны ус зайлуулах шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажил
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-08-29
         1. Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Борооны ус зайлуулах шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажил -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Мэдүүлэгээ ирүүлж буй зөвлөх нь дараах баримт бичгийн хуулбарыг /нотариат/ хавсарган ирүүлнэ.
- Зөвлөх этгээдийн танилцуулга, хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар, дээрх зураг төслийг боловсруулахад шаардагдах зөвшөөрлийн хуулбар
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл
-Зөвлөх этгээдийн ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох инженер техникийн ажилчдын ур чадварын мэдээлэл, туршлага/
-Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 9-р сарын 5-ний 08:00 цагаас 2014 оны 9-р сарын 5-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 8 -ний дотор ирүүлнэ үү.

БГД, Засаг даргын Тамгын газар өргөтгөлийн 3 давхарт 302 тоот Утас-7000-1929