|
Хонхор хотхоны гадна дулааны шугамын засвар
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-27
Тендер шалгаруулалтын нэр: Хонхор хотхоны гадна дулааны шугамын засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-НТШ-2014-10

         Говьсүмбэр аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Хонхор хотхоны гадна дулааны шугамын засвар –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 150,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 2014 оны 2-р улирлын санхүүгийн тайланд тусгагдсан эргэлтийн хөрөнгийн хэмжээ 100,0 сая төгрөгөөс бага бол зээл олгох тухай банкны тодорхойлолт ирүүлнэ.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2012, 2013 оны жилийн эцсийн тайлан, 2014 оны 2-р улирлын тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он Сүүлийн 2 жилийн дундаж өртөг нь 100,0 сая төгрөгөөс багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БУ-2.2.4- дулааны болон усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

         Тендерийн хамт 1760740 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 26 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 26 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 220051009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон, Худалдан авах ажиллагааны алба, 3 давхар 313 тоот өрөө, Утас: 02-542-40380, 02-542-40381, И-майл: Haaa_gsa@yahoo.com