|
Суманд иж бүрэн техникийн байр барих
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-22
Тендер шалгаруулалтын нэр: Суманд иж бүрэн техникийн байр барих
Тендер шалгаруулалтын дугаар: ТН08/14

         ТӨХ-Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани эрх бүхий тендерт оролцогчдоос Суманд иж бүрэн техникийн байр барих –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд /2012-2013/ аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын хэмжээ нь 90 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх хэмжээнд байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2011-2013/ аль нэгэнд нь доод тал нь 80сая төгрөгөөс багагүй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас олгосон 2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил 2.1.2. Мод ба өрөгт бүтээцэн барилгын ажил

         Тендерийн хамт 1818000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 22 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 22 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Голомт банк
Дансны дугаар ₮: 1102899097

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, "Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-ийн байр,Худалдан авах ажиллагааны хэлтэс 109 тоот өрөө Харилцах утас: 70112218, факс: 70112218 Голомт банк данс 1102899097