|
Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүр, “Тэх” зах орчмын байгууллагуудын бохир усны системийг баруун өмнөдийн 1200 мм-ийн коллекторт холбох, үерийн усны далан, авто зогсоолын өргөтгөлийн ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-19
Тендер шалгаруулалтын нэр: r-Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүр, "Тэх” зах орчмын байгууллагуудын бохир усны системийг баруун өмнөдийн 1200 мм-ийн коллекторт холбох, үерийн усны далан, авто зогсоолын өргөтгөлийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0147,

         Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос r-Улаанбаатар хотын Гурвалжингийн гүүр, "Тэх” зах орчмын байгууллагуудын бохир усны системийг баруун өмнөдийн 1200 мм-ийн коллекторт холбох, үерийн усны далан, авто зогсоолын өргөтгөлийн ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012-2013 он. Сүүлийн 2 жилийн дундаж орлого нь 340.0 сая төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй, нотлох баримтын хамт ирүүлэх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 0
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Зам Тээврийн Яамны 3.7.1 ЗБ-Авто замын барилга,Барилга Хот байгуулалтын яамны 2.2.3, 2.3.2, 2013 оноос өмнөх журмын заалтуудыг эдгээр заалтуудтай дүйцүүлэн үзнэ.

         Тендерийн хамт 10200000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 19 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 19 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Нийслэлийн төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200051015

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Чингэлтэй дүүрэг, Багатойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт мэргэжилтэн Н.Гантулга, ажлын утас: 75757805