|
Баянтээг ХК-ийн нүүрсний геологи хайгуул хийх, нөөц тогтоох
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-08-15
1. Өвөрхангай аймгийн худалдан авах ажиллагааны алба нь Баянтээг ХК-ийн нүүрсний геологи хайгуул хийх, нөөц тогтоох -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь

·Ордын геологийн зургийг нарийвчлан шинэчлэн зурах

·Одоогийн байдлаар геодезийн топо зураг хийх

·Өмнөх өгөгдөлд үндэслэн уурхайн одоогийн байдлыг оруулан уурхайн 3D модель зураг хийх

·Ордын хэтийн төлвийг тав, таван жилээр төлөвлөн хэсэгчилж зураг гаргах

·Ойрын таван жилийн хэсэг дээр нэмэлт хайгуулын өрөмдлөгийн ажил хийх

·2500 у/м-ээс багагүй өрөмдлөг болон капетажийн ажил хийх

·Тус хэсэгт нүүрсний чанарын судалгаа хийж загварчлал зохиох, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториар шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах

·Судалж буй хэсгийн геологийн нөөцийг бодож, эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах

·MNS-6302 стандартын дагуу холбогдох зургуудыг үйлдэх ажлууд болно.

болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 8-р сарын 15-ний 08:00 цагаас 2014 оны 8-р сарын 27-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 8-р сарын 27 -ний дотор ирүүлнэ үү.

Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Нутгийн Удирдлагын ордон, Худалдан авах ажиллагааны алба, 105 тоот, Холбоо барих утас/факс: 7032-3575, 9905-8959, 9988-8306