|
Байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэх ажил /Завхан аймаг/
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-14
Тендер шалгаруулалтын нэр: Байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэх ажил /Завхан аймаг/
Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-030/2014

         Завхан аймгийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Байгалийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэн нийлүүлэх ажил /Завхан аймаг/ –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц Багц 1 Тосонцэнгэл суманд 300.0 тн өвс 750000
Багц Багц 2 Түдэвтэй суманд 200 тн өвс 500000
Багц Багц 3 Тосонцэнгэл суманд 2000 уут буюу 50 тн тэжээл /хивэг/, Улиастай суманд 2000 уут буюу 50 тн тэжээл /хивэг/, Шилүүстэй суманд 2000 уут буюу 50 тн тэжээл /хивэг/ 960000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 30%-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 1 жилд буюу 2013 онуудад хамгийн багадаа тендерт санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

         Тендерийг 2014 оны 9-р сарын 15 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 15 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 090051013

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Завхан аймгийн Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн захиргааны ордон. 4-р давхар № 417. Утас: 70462369, 70462370, 93013173 e-mail: za_procurement@yahoo.com