|
Ахмадын сувилалын техник, тоног төхөөрөмж -СБД
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-11
Тендер шалгаруулалтын нэр: Ахмадын сувилалын техник, тоног төхөөрөмж -СБД
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/НЭШ14-068

         Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Ахмадын сувилалын техник, тоног төхөөрөмж -СБД –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багцын дугаар Багцын нэр Баталгааны дүн /төг/
Багц 2 Албан тасалгааны тавилга, гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх 0
Багц 1 Сувиллын тоног төхөөрөмж, тавилга нийлүүлэх 1700000

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Багц1-Тийм.Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх худалдах тусгай зөвшөөрөл. Багц2-Үгүй./Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий хуулийн этгээд байна./

         Тендерийг 2014 оны 9-р сарын 11 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 11 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200651009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас:70107632