|
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-07
Тендер шалгаруулалтын нэр: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН14-002

         Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж худалдан авах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил/2013 он/-ийн борлуулалтын орлого нь 100 саяас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: -
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /үйл ажиллагааны чиглэл: Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ханган нийлүүлэх/ хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх.

         Тендерийн хамт 2800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 8 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 8 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200651009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар. Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Ч.Хонгорзул Утас 70107632