|
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн бие засах газрын барилга угсралтын ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-08-01
Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн бие засах газрын барилга угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЧД ХААА А 14/064

         Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн бие засах газрын барилга угсралтын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь 100.0 сая төгрөг түүнээс дээш байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 80.0 сая төгрөг түүнээс дээш байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүийн 2 жилийн аль нэг жилд ядаж нэг удаа 80 000 000 төгрөгийн өртөгтэй барилга угсралтын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Хуучин журмын дагуу 2.1.1, 2.1.3, 2.2.1, 2.2.2, 2.2.9 Шинэ журмын дагуу 2.1.2, 2.2.1, 2.2.2

         Тендерийн хамт 2269600 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 2 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 2 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200755016

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, IV хороо Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн төр захиргааны II дугаар байрны баруун хаалга. Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө