|
Дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар сургуулийн гадна хоккейн тохижилт хийх-СБД
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-31
Тендер шалгаруулалтын нэр: Дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар сургуулийн гадна хоккейн тохижилт хийх-СБД
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН14-007

         Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар сургуулийн гадна хоккейн тохижилт хийх-СБД –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил/2012,2013/-ийн дундаж нь 125 000 000 төгрөгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 85 000 000 төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2012, 2013/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2012 болон 2013 оны аль нэгд 85 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр дор хаяж нэг удаа ажилласан байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 эсхүл 2.1.2 байна. /Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/

         Тендерийн хамт 2430000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 1 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 1 -ний өдрийн, 14 цаг 20 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200651009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж 3, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Н.Одончимэг Утас:70107632