|
Алтгана, Үнэгтэй гэр хорооллыг камержуулах, дэлгэцтэй болгох
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-30
Тендер шалгаруулалтын нэр: Алтгана, Үнэгтэй гэр хорооллыг камержуулах, дэлгэцтэй болгох
Тендер шалгаруулалтын дугаар: БХ-07/14

         Нийслэлийн Багахангай дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Алтгана, Үнэгтэй гэр хорооллыг камержуулах, дэлгэцтэй болгох –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж 130 сая төгрөгөөс багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсхүл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь 54 сая төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012,2013 он /аудитын дүгнэлтийн хамт/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөгөөс багагүй байх /2011,2012,2013/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй

         Тендерийн хамт 1350000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 9-р сарын 1 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 1 -ний өдрийн, 10 цаг 50 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200851009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Багахангай дүүргийн Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Д.Ганчимэг, утас: 91078999