|
Урд хороололын нөөцийн усан сан, сангийн инженерийн шугам сүлжээг байгуулах
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-29
Тендер шалгаруулалтын нэр: Урд хороололын нөөцийн усан сан, сангийн инженерийн шугам сүлжээг байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: Ж-45/2014

         Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Урд хороололын нөөцийн усан сан, сангийн инженерийн шугам сүлжээг байгуулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн ажлын борлуулалтын хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багаггүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 70%-иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: санал болгож буй үнийн дүнгийн 70%-с багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын хүрээнд ажилбар 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.4 заалтын дагуу тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.

         Тендерийн хамт 5981027.88 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 29 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 29 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан 9025
Дансны дугаар ₮: 210051009

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Орхон аймгийн ЗДТГ, СТСХ-ийн мэргэжилтэн О.Энхбаяр Утас:70352625