|
Төрийн банкны Төв байрны барилгын засварын ажил /5 багцтай/ хийж гүйцэтгэх
Огноо: 2014 оны 07-р сарын 10
Тендер шалгаруулалтын нэр: Төрийн банкны Төв байрны барилгын засварын ажил /5 багцтай/ хийж гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: "ТБ/НТ/14/42”
Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Төрийн банкны Төв байрны барилгын засварын ажил хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багцтай нээлттэй тендерт багц тус бүрт битүүмжилсэн үнийн санал, тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
Багц 1. Төв байрны дээврийн засварын ажил
Багц 2. Төв байрны шилэн болон модон вакуман цонхны засварын ажил
Багц 3. Төв байрны гадна фасад, гадна гэрэлтүүлэг, дотор цахилгааны босоо магистраль, бие засах өрөөний засвар, 6, 8-р давхарын дотор гэрэлтүүлэг, 7, 8-р давхарын 2 өрөөний засварын ажил
Багц 4. Төв байрны 2-р давхар Байгууллагын банкны газар, төв салбарын эдийн засагч нарын өрөөний засварын ажил
Багц 5. Төв байрны 3-р давхарын дотор заслын ажил
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр багц тус бүрт 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгийг Төрийн банкны 349900010309 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн  45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 он
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх дүнтэй (төгрөгөөр) багц тус бүрт тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014-оны 7-р сарын 31-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 7-р сарын 31-ний өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө
Ахлах мэргэжилтэн Э.Батхолбоо
Утас: 94996603