![]() |
Тендер шалгаруулалтын дугаар: "ТБ/НТ/14/38”
Төрийн банкны эрх бүхий тендерт оролцогчдыг Увс салбарын байрны
засварын ажил гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж
төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгийг Төрийн
банкны 349900010309 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран
худалдан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 он
Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн
борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30
хувиас багагүй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх дүнтэй (төгрөгөөр) тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 8-р сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны
төв 2-р байр, Хангамж үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө
Утас: 94996603