![]() |
Vipzuuch.mn Тендер Тендерийн төрөл Зөвлөх үйлчилгээ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх хүрээнд ТХГН-ийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, түүнийг Удирдлагын Академи, их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгуулах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ
Огноо: 2014-07-22
1. Төсөл-Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ
нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх хүрээнд
ТХГН-ийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, түүнийг Удирдлагын Академи,
их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгуулах
-ийг хэрэгжүүлэх
зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ
үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ
нь Тусгай хамгаалалттай газар нутгийн
талаархи хичээлийн модуль /конспект/-ыг боловсруулах, Удирдлагын
Академийн сургалтын хөтөлбөрт тусгуулах зорилготой болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх
нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын
туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт
/ ирүүлнэ.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож
болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт
мэдээллийг 2014 оны 7-р сарын 22-ний 11:00 цагаас 2014 оны 7-р сарын 28-ний 17:00 цагийн хооронд
авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 7-р сарын 31 -ний дотор ирүүлнэ үү.
Байгаль орчин ногоон хөгжлийн яам,
Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2,
Засгийн газрын II байр, 121 тоот; Утас: 267283; 70114229