|
Нутгийн иргэдийн хамгаалалттай газар нутгийн талаархи одоогийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж болон олон улсын туршлагыг судлан холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ

Огноо: 2014-07-22
         1. Төсөл-Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ нь Нутгийн иргэдийн хамгаалалттай газар нутгийн талаархи одоогийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж болон олон улсын туршлагыг судлан холбогдох хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах -ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

         2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нутгийн иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн тогтвортой хамгаалалт, ашиглалтын талаархи хууль, эрхзүйн орчныг сайжруулахад чиглэсэн суурь мэдээллийг бүрдүүлэх зорилготой болно.

         3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг / нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт / ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

         4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 7-р сарын 22-ний 10:00 цагаас 2014 оны 7-р сарын 28-ний 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 7-р сарын 31 -ний дотор ирүүлнэ үү.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Засгийн газрын II байр, 121 тоот; Утас: 267283; 70114229