|
Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Чандмань төвийн баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 200 у/м
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-07-21
Тендер шалгаруулалтын нэр: Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Чандмань төвийн баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 200 у/м
Тендер шалгаруулалтын дугаар: ЧД ХААА А 14/061

         Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Чандмань төвийн баруун болон хойд талын авто замын шинэчлэлт 200 у/м –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Гүйцэтгэгчийн сүүлийн 2 жил /2012, 2013 /-ийн дундаж борлуулалт нь 75.750.000 /далан таван сая, долоон зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: : Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 45.450.000 /дөчин таван сая, дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэгэнд 75.750.000 /далан таван сая, долоон зуун тавин мянган/ төгрөгөөс багагүй өртөгтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: - Зам тээврийн яамнаас олгосон 2.8.1 Хатуу хучилттай зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөл- Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.1.1.6 ЗБ1-6 /3 км хүртэл/

         Тендерийн хамт 2272500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Тендерийг 2014 оны 8-р сарын 20 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 8-р сарын 20 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан банк
Дансны дугаар ₮: 200755016

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй Дүүрэг, IV хороо, Ж.Самбуугийн гудамж-16, Нийслэлийн Төр захиргааны II байрны Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, Худалдан авах ажиллагааны алба, 206 тоот өрөө